Sixth lie: Kim Taehyung is a frozen potato.
Зургаа дахь худал: Ким Тэхён бол хөлдүү төмс.
"Таныг асуулт асуухаас өмнө би хамгийн их нандигнаж бичсэн бүлэгээ ярьж өгье" гэж хэлээд зүүн хөлөн дээрээ баруун хөлөө тохон хөлөө ачиж суухад минь өнөөх эрхэм толгой дохив.
"Харанхуй болчихсон боловч зам дагуу байрлах шонгын гэрлүүд замыг маань гэрэлтүүлж цас будран орж байсан тэр өдрийг би тодхон санаж байна.
Тэхёнтай үерхсэнээс хойш нилээн хэдэн удаа болзсон боловч хамгийн нандин болзоо нь шөнийн хорин хоёр цагт дурсамжуудаа яриад хөтлөлцөөд алхаж байж билээ. Хэн хэн нь гэртээ харих бодол юу ч байхгүй, цаг хугацаа ингээд л зогсчих юм шиг, үүрд ийм аз жаргалтай тайван байх юм шиг, юу ч болсон салахгүй мэт тийм л мэдрэмжийг мэдэрч зүрхээ даран алхаж байсансан.
Их хүйтэн байсан болохоор хажуу бөөрөөрөө Тэхёнд наалдан амьхандаа л дулаацах гэж хичээн чичирч байгаагаа түүнд мэдэгдүүлэхгүй гэсэндээ биеэ чангалан алхаж байтал Тэхён гараас минь атгалаа.
Халаагуур шиг л дулаахан том гар.
Гэнэтийн үйлдэлд нь цочсондоо түүн рүү харахад үзэсгэлэнтэй нүдээрээ нүд рүү минь ширтээд хөмсөгөө бага зэрэг атиралдуулан "Даарчихсан байна шүү дээ!" гээд хоёр гарыг минь хавсарган атгаж халуун амьсгалаараа үлээн дулаацуулж билээ. Тэр үед энэ хорвоогын хамаг зүйлс зогсчих шиг л болж зүрх минь хяналтаа алдан цохилж байсан. Гэдсэнд сая сая эрвээхий нисэлдэж, саяхан л хөлдөх шахаж байсан бие минь халуу дүүгэн өөрийн эрхгүй догдлол гэгчийг тултал нь мэдэрч байлаа. Тэхёнийг гарыг маань дулаацуулж дуусаад халаасандаа хийн атгахад ч тэр онцгой мэдрэмж надаас огт салж өгөөгүй юм.
Түрүүнээс хойш бие маань нэг л өөр сандрал, догдлол хоёрыг зэрэг мэдрээд байгаа болохоор бусад үеээсээ ч илүү биеэ барин Тэхёний асууж буй асуултуудад ч товчхон хариулт өгч эхлэв.
Түүний үйлдэл бүрээс догдлолыг мэдэрч хэлж буй үг бүр нь сандралд автуулж байхад би яаж юу ч болоогүй мэт байх билээ.
Гэхдээ тэр мэдрэмж, тэр дурсамж миний амьдралдаа ганцхан удаа л мэдэрсэн хамгийн нандин зүйл.
Хамгийн аз жаргалтайгаар инээж халаагуургүйгээр дулаацаж байсан ганцхан цаг.
Чин сэтгэлийнхээ угаас гарч буй халуун хайрандаа бүлээцэж, түүнтэй өнгөрүүлж буй секунд бүрээ зүрхэндээ сийлж байсан жаран минут.
Гэтэл Тэхён гэнэт зогсон "Таалагдахгүй байна уу?" гэх гурван үг хэлсэн. Тэгэхэд нь би толгойгоо хурдан хурдан сэгсэрч "Үгүй дээ сайхан байна. Би зүгээр л...чамаас болж.догдлоод байгаа бололтой" хэмээн ичингүйрэн хэлэхэд тэр хөнгөн инээгээд "Хөөөх манай Жиён догдолсон байх нь ээ? Би ч ёстой аймар залуу юм аа. Ийм хөөрхөн охиныг догдлуулж хаячихаад юу ч болоогүй юм шиг алхаад л байдаг" гэхэд нь инээд минь хүрэн түүнийг шоолж орхив.
Тэгтэл Тэхён инээмсэглэн ороолтоо тайлж өгөөд "Чам шиг өвлийн хүйтэнд торгон ороолт зүүж өөрийгөө хайруулдаг хүн байх уу?" гэж дулаахан хувцаслаагүй намайг зэмлэлээ.
Дараагаар нь ороолтоо хүзүүнд минь зүүж өгөхөд түүний үнэрээр уушги минь дүүрч, зүрх минь түүний төлөө илүү хурдан цохилж, тархи минь Тэхёний тухай хэтэрхий их бодлоос болж ядарсан уу яасан хэсэг хугацаанд ертөнцөөс тасарч орхиж билээ.
Тэхён яг л надаар нааддаг тоглоомчин шиг л биеийг минь нэг дор хэтэрхий их ажлуулж өөртөө улам ихээр дурлуулж байсан.
Магадгүй тэр үед би түүнд чин сэтгэлээсээ дурлаж байсан байх...
Удалгүй Тэхёний гаргаж ирсэн сэдэв багын дурсамжийг минь сэдрээж бид халуун яриа өрнүүлсээр алхаж эхэллээ.
"Бага байхдаа иддэг байсан мөхөөлдөс"
Хачин сонсогдож болох юм. Гэхдээ бид энэ тухай ярьсан. Ярьсаар л байсан. Хүмүүс хайртай хүнтэйгээ л ярьж байвал өтний тухай байсан ч хэдэн цагаар ч хамаагүй инээлдэн ярьж чадах байх. Үүн шиг л бид мөхөөлдөсний тухай тасралтгүй ихээр ярьсан.
Хотын нэг захаас нөгөө зах хүртэл найз хөвгүүнтэйгээ алхана гэдэг миний хувьд тийм ч их хугацаа зарцуулаад байх зүйл биш байсан. Түүнтэй хамт байхад цаг хугацаа урсан өнгөрдөг шиг нэг л мэдэхэд зам дуусч бид гэрийн маань үүдэнд инээмсэглэн зогсож байж билээ.
Тэхён явахынхаа өмнө духан дээр минь үнсээд "Сайхан амраарай Жиён" гэхэд нь зүрхэнд минь хайрын гал дүрэлзэж сэтгэл зүрхийг минь юу ч үлдээлгүй шатааж орхиж билээ.
Тэр үед би Тэхёнийг эд эс бүрээрээ мэдэрч тэр хэмжээгээр догдолж байсансан.
Үнэнийг хэлэхэд миний хувьд Ким Тэхён бол цоожтой зүрхний минь түлхүүрийг атгадаг, хүссэн үедээ онгойлгож орж ирээд түймэр тавьж орхидог тийм л залуу байсан."
Ярьж дуусахад минь зарим нэгний нүднээс нулмис бөмбөрөн урсаж зарим нэгэн нь ийм хайртай учрахсан гэсэн шиг зөөлөн санаа алдаад инээмсэглэнэ. Өөр нэг хэсэг бүлэг хүмүүс хоорондоо шивэр авир хийлдэж үе үе над руу харц шидлэх бол түрүүнээс хойш асуултуудаараа намайг шаналгаж буй эрхэм дахин нэг хэцүүхэн асуулт тавих нь тэрээ.

YOU ARE READING
10 lies about you✔
Fanfiction"Ким Тэхёны тухай арван худал..." Casts: Kim Taehyung Park Jiyoung