10

17 3 2
                                    

Nineth lie: Kim Taehyung is ugly.

Ес дахь худал: Ким Тэхён царай муутай.

Яриа минь дуусч танхимыг дахиад л чимээ аниргүй байдал угтлаа. Шинээр яриа эхлүүлэх тухай эргэлзэж суухад минь дунд сургуулийн дүрэмт хувцастай эгдүүтэй охин сандарсан байртай ийнхүү асуулаа.

"Та Тэхёнийг хэр царайлаг тухай бичсэн хэсэгт би их дуртай. Та түүний хэсэг бүрийг тоочин бичиж тайлбарласан байдаг шүү дээ. Үүнийг нь уншаад төсөөлөөд хэвтэх сайхан байдаг юм" гэчихээд "Бас....тэр үнэхээр тийм царайлаг хэрэг үү?" Хэмээн ичингүйрэв.

Тэр ихэд эгдүүтэй байсанд би инээмсэглэн хариуллаа.

"Тийм ээ. Тэр чинь Ким Тэхён царайлагын хаан л гэсэн үг. Биднийг бүр ахоах сургуульд байхад энд тэндэхийн агентлагууд, нэвтрүүлэгүүд, аль эсвэл ямар нэгэн байгууллагууд хамтарч ажиллах санал тавьдаг байсан гээч! Түүний царайнаас өөоөх зүйл огт байхгүй. Төгс гэж түүний төрхийг л хэлэх байх"

Ногоон хослолтой эрхэм "Тэгвэл та энэ бүлгээ ч мөн адил бидэнд танилцуулж болохгүй гэж үү?" гэж санал тавихад нь би татгалзах зүйлгүйгээр зөвшөөрөв.

"Энэ бүлэгт яриад байх зүйл их байгаа гэж би бодохгүй байна. Зүгээр л түүний царай төрх, нүүрний хувирал надад ямхр мэдрэмж төрүүлж байсан болон аль хэсэг нь хамгийн их таалагддаг тухай л гардаг. Гэхдээ эднийг ярихаас татгалзаад байх зүйл байхгүй ээ.

Мммм би магадгүй түүний нүднээс эхлэх нь зөв байх.

Тэхёний нүд яг л гүн нуур далай шиг. Үнэхээр нууцлаг бас үзэсгэлэнтэй. Хэрвээ би Тэхёний нүд рүү орох завшаан олдвол хэзээ ч эргэж гарахгүй байх байсан.

Төсөөл дөө үзэсгэлэнтэй гүн бор нүд нүд рүү чинь ширтээд л дааа нь өөпөөс чинь хараад инээмсэглэнэ гэхээр гайхамшигтай биш гэж үү?

Бас тэр их зөв төрхтэй түүнийгээ ч сайн ашиглаж чаддаг. Сайн суурьтай байшин яаж ч баригдаж болдог шиг Тэхёний царай огт өөр хүмүүс шиг харагдаж ч чадна.

Мэдрэлгүй хүйтэн төрхөөрөө хэнбугайг ч айлгаж чадах боловч хормын дотор солигдох дулаахан инээмсэглэл нь бүхний сэтгэлийг хайлуулж чадахаар. Тийм болохоор нь түүнээс айдаг хүмүүс мэр сэр байдаг байсныг дараад хэрэггүй биз.

Тэр бас их сонирхолтой.

Үл тоосон төрхнийх нь ард бяцхан жаалхүү нуугдаж байж ч болно. Ер нь түүнтэй хамт байхыг тулд математикаас ч төвөгтэй хичээл үзэх хэрэгтэй байх.

Хэтэрхий царайлаг болохоороо ч тэр үү би заримдаа түүнийг бодит гэхэд эргэлздэг. Түүн шиг хзн диваажинд л байдаг байх.

Бас тэр ямар ч царай гаргаж юу ч хийж байсан байлаа гэсэн үргэлж хайр татам хэвээрээ байдаг нь хачирхалтай шүү.

Гэхдээ энэ бүхний төгсгөлд эргээд харахад яаж ч өөдгүй аашилж, гомдоож, үл тоож байсан ч гэлээ тэр бол сэвтэж эвдрээгүй очир эрдэнэ.

Хичнээн том хүн шиг царай бие хаатай боловч зан ааш, үйл хөдлөл нь таван настай жаал шиг гэнэ хонгор, цайлган цагаахан.

Ийм хүн дахиад байгаа гэж би бодохгүй байна. Учир нь Тэхён хэтэрхий нандин."





2 sar garui gar huregu bichvree bichih chn ysn hetsunbe TvT.

10 lies about you✔Where stories live. Discover now