11

14 4 0
                                        

Last lie: He is from the world.

Сүүлчийн худал: Тэр бол энэ дэлхийн хүн.

Ногоон хослолт эрхэм хэсэг бологшронгуй суусны эцэст харцаа над руу чиглүүлэн "Тэгвэл сүүлчийн бүлгийн тухайд юу гэмээр байна?" гэж хэлээд нуруугаа цэхлэх нь тэр.

"Хамгийн гүн бодолд автаж бичсэн бүлэг минь"

"Яагаад?"

"Хачин сонсогдож болох л юм. Гэхдээ Тэхёний дотоод ертөнц үнэхээр сонирхол татам. Тийм болохоор ч тэр үү би түүнийг ажиглах их дуртай. Түүний дэргэд олон жил байсны эцэст багахан ч гэсэн таамаглан бичсэн юм.

Биднийг салахаас дөрвөн сарын өмнө байх. Бидний харилцаа улам л хөндийрч, өдөр ирэх тусам л биднийг гэж тодотгогдох зүйлс үгүй болж байсан үе.

Нэг өдөр бид харилцаандаа анхаарахаар шийдэн хамтдаа оройн хоол идсэн юм. Бусад хосууд шиг л амттай хоол, бага зэрэг час хийлгэх амтлаг дарс, бүүдийх үүлгүй цэлмэг тэнгэр гээд л тэр оройн бүх зүйл төгс байсансан.
Гэхдээ тэнд байсан хүмүүсээс бид л нэг л дуугүй хоосон байсныг тодохон санаж байна.

Хооллох зуураа уйтгарлан хийх зүйлээ олж ядан суух зуураа эргэн тойрноо ширтэхэд минь Тэхён дээр харц тогтчихож билээ. Тэр гүн бодолд автсан бололтой гар дахь дарсаа уруулынхаа өмнө барьж хаа нэг тийшээ хоосон харцаар ширтэх нь түүнийг хэдийнээ ертөнцөөс тасарсныг илтгэх шиг...

Тэрхэн агшинд тархинд минь доголдол гарч түүнийг нүд цавчилгүй ширтэж эхэлсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэрхэн агшинд тархинд минь доголдол гарч түүнийг нүд цавчилгүй ширтэж эхэлсэн.

Зүгээр л би түүнээс их гүн гүнзгий мэдрэмж авдаг. Нууцлаг, сонирхолтой, дулаахан...

Үгээр илэрхийлэх боломжгүй тийм хачирхалтай мэдрэмж.

Заримдаа би Тэхёнд хэзээ ч хүрч байгаагүй юм шиг аль эсвэл түүнийг танихгүй ч юм шиг санагддаг. Амьдралынхаа ихэнхи хугацааг түүнтэй өнгөрөөсөн атлаа бүрэн таньж мэдээгүй юм шиг мэдрэмж үнэхээр хачин шүү.

Хэр удаан тэгж сууснаа мэдэхгүй гэхдээ Тэхёнийг нэрийг минь хэдэнтээ давтаж дуудахад л холын холд одсон ухаан санаа минь эргэж ирж билээ.

Тэр яагаад ч энэ дэлхийн хүн биш. Хэрвээ би түүнийг харь гарагаас ирсэн гэвэл гайхахгүй ээ. Зарим хүмүүс ойлгохгүй байж магадгүй. Нэг үгээр бол Тэхёнийг юу бодож, юу төлөвлөж байгааг таах боломжгүй." энэ хүртэл яриад толгой минь хоосров. Гэнэтхэн л тэр үед юу бодож энэ хэсгийг бичсэнээ мартаж орхилоо.

Нэгэнт огт санахаа байчихсан тул яриагаа төгсөхөөр шийдэв.

"Уучлаарай. Гэхдээ үүнээс цааш ярилгүй үлдээе. Та нар өөрсдөө мэдэрч уншсан нь дээр байх."

Үүнээс цааш хүмүүсийн номны минь тухай сэтгэгдлүүдийг сонссоор нэг л мэдэхэд хүмүүс ээлж дарааллан гарцгаагаад эхэлсэн байв. Ингээд л түүх маань энэ өдөрлөгтэй хамт дуусчихлаа.

ХҮЛЭЭГЭЭРЭЙ!

Хүмүүс дунд танил царай зурс хийсэнд нягтлан харвал бодит бус залуу дүрээрээ зогсож байв.

10 lies about you✔Where stories live. Discover now