Fourth lie: Kim Taehyung is a Liar
Дөрөвдэхь худал: Ким Тэхён бол худалч
Хар ногоон хослолтой ах маань хөлөө ачиж суугаад дахиад л өөр нэгэн асуулт тавив.
"Тэгвэл дөрөв дэхь бүлэгийн нэр яагаад үйл явдлаасаа тэс өөр байгаа юм? Та үйл явдал нь нарчигныхаа эсрэг утгатай байна гэсэн боловч энэ бүлэгт ямар ч худал болон үнэний тухай гардаггүй."
"Би наад нэрийг чинь сонирхолтой байлгах үүднээс өгсөн юм"
"Сонирхолтой байлгах гэнэ ээ?"
"Тийм ээ, энэ бүлэгт Тэхён надад ярьж өгсөн түүхийн тухай гардаг. Хүмүүс энийг нэгтэйгээ ямар ч авцалдаагүй үйл явдал байна гэдэг боловч яг ухаад ойлгох юм бол жижигхэн холбоосоор холбогдсон байгаа."
"Ямар?"
"Би түүхийг нь яриад өгчихвөл илүү ойлгомжтой байна байх.
Биднийг арван дөрөв хүрдэг жил. Оноороо буюу Солонгос насаараа арван дөрөвтэй боловч сар нь болоогүй учир арван гуравтай гэж явж байсан.
Тэхён гэр бүлээрээ Дэгү явсан юм. Түүний төрсөн нутаг л даа. Тэгээд тэнд байдаг үеэлийнхээ дуртай комик ном/зохиолыг уншчихаад ирсэн юм. Ирээд надад ярьж өгсөн. Тэр номон дээр хүн барууд буюу бомууд (7FATES:CHAKO) дэлхийд ирж хүмүүс рүү дайрч байгаа тухай гардаг. Харин тэр Бом гэгч мангасуудаас хүмүүсийг авардаг Чако гэдэг баг байдаг. Тэгээд тэр баг хүмүүсийг хэрхэн яаж аварч байгааг харуулж буй ном гэх юм уу даа. Тийм ээ. Гэхдээ Тэхён түүнийгээ урд хойно нь оруулж санаад надад хагас дутуу юм ярьж өгсөн юм. Тэгээд орой гэртээ ирээд байж байтал хэн нэгэн хаалга аймар хүчтэй балбаад унадаг юм байна. Хаалгаа нээтэл Тэхён байдгаараа амьсгаатчихсан зогсож байсан. Юу болов яав ийв гэтэл надад ярьсан юм нь жинхэнэ зохиолоосоо нэг л өөр санагдаад байхаар нь үеэл рүүгээ залгаж асуугаад жинхэнэ түүхийг нь мэдчихлээ дахиад мартахаасаа өмнө ярьж өгөх гээд гүйгээд ирлээ гэж билээ. Их орой болчихсон болохоор Тэхён манайд хонохоор болж, тэр оройжингоо өнөөх номыг нь сонсож дүрүүдийнх нь тухай ярилцсаар хонож билээ."
"Тэгээд яагаад худалч гэсэн юм?"
Бурхан минь та энэ ахад жаахан ч болов мэдрэмж хайрлаж болоогүй хэрэг үү?
"Тэхёний надад ярьж өгсөн хамгийн эхний түүх нь жинхэнэ зохиолоосоо тэс өөр бараг л тэр дүрүүдээр бичигдсэн Тэхёний зохиол болчихсон байсан юм. Тэгээд л өөр зүйл ярьсаныг нь бага зэрэг хэтрүүлээд худалч болгочихсон хэрэг л дээ."
Өгүүлбэрийг маань дуусан дуустал тэр жижигхэн дэвтэр дээрээ жижигхэн үзгээрээ хурдан хурдан бичсээр л байлаа. Түүнийг нэг секундэд лав л хоёр үг бичиж чадна гэдэгт мөрийцье.
Ih boginhn hesg ks💎
YOU ARE READING
10 lies about you✔
Fanfic"Ким Тэхёны тухай арван худал..." Casts: Kim Taehyung Park Jiyoung