Third lie: Kim Taehyung is a demon
Гуравдахь худал: Ким Тэхён бол чөтгөр
Сэтгүүлч залуу өөрт нь сайхан зохисон хар хүрээтэй чилээ зүүн гараараа дээшлүүлчихээд ингэж асуув "Гурав дугаар бүлэг дээр яагаад тийм олон зүйлс бичсэн юм?"
"Бичихийг хүссэн болохоор л. Би Тэхёнийг их сайн хүн гэж хэлсэн шүү дээ. Тэр үргэлж бусдад тусалж явдаг. Их том тус биш ч гэсэн маш их сэтгэл мэдрэгддэг үйлдлүүд. Тэр болгоныг нь харахдаа мэдэрсэн мэдрэмжээ цаасан дээр буулгахыг хүссэн юм. Тэгээд бичээд л байсан бичээд л байсан өөр өөр түүхүүд өөр өөр үйл явдлууд. Нэг л мэдэхэд номын нэг бүтэн бүлэг болох хэмжээнийх болчихсон байсан."
Үүнийг сонсоод зарим нэг хүмүүс уулга алдацгаана.
"Тэгвэл бидэнд ярьж өгч болох уу?" гэж дөч гаран насны эмэгтэй асуухад нь би уриалгахан зөвшөөрч яриандаа орлоо.
"Худал гэдэг үгийн эсрэг үг нь үнэн. Тийм болохоор миний номын бүлэг болгон үйл явдлынхаа эсрэг утгатай нэртэй. Тэгэхээр гурав дугаар бүлэг Тэхёний сахиусан тэнгэр шиг тусч зангын тухай өгүүлнэ.
Хамгийн анх түүнийг сахиусан тэнгэр мэтээр харахдаа би долоон настай байсан юм. Бидний гэр бүл хамтдаа далай явсан. Тэхён бид хоёр өдөржин Тэхёний дүү нартай тоглосон. Үд өнгөрөхөд Тэхёний дүү нар унтаад өгсөн болохоор бид хоёр хоёулхнаа тоглохоор болсон. Эхэндээ айл гэр болоод хөөрхөн тоглож байсан ч сүүлдээ тоглоомноосоо уйдаад дээшээ хараад хэвтэж байтал Тэхёний ээж бидэнд элсний тоглоом авч ирж өгөөд элсэн дээр тоглохыг санал болголоо. Мэдээж уйдаж байсан хүүхдүүдэд тоглох тоглоом гараад ирвэл татгалзахгүй шүү дээ. Тэгээд бид элсэн дээр тоглохоор далайн нойтон элстэй хэсэг рүү явлаа. Бид хамтдаа их сайхан ордон барьсан. Гурван давхар, зуун хорин долоон өрөөтэй, бас найман цэцэрлэгтэй. Уг нь гурван давхар ордонд энэ бүхэн багтахгүй л дээ. Гэхдээ долоон настай хүүхдүүдийн сэтгэхүйд шинэлэг содон зүйлс их байдаг шүү дээ. Гэтэл нэг жаал яг бидний ордон дээр бүдрээд уначихсан. Цаг гаруй хичээж босгосон ордонг маань хормын төдийд нурааж орхисонд би багагүй бухимдаж өнөөх жаал руу уурлах гэж байтал тэр газарт унасан өвдөлтөндөө уйлж орхисон юм. Намайг юу хийхээ мэдэхгүй балмагдан зогсож байтал Тэхён түүний нурууг илэн тайвшруулж нойтон элсээр элсэн бөмбөг хийж үзүүлсэн. Саяхан л ээжийгээ дуудан уйлж байсан жаал Тэхёний хийж өгсөн бөмбөгийг хараад гайхширан яаж хийсэн тухай нь шалгааж эхлэх нь тэр. Тэгэхэд нь Тэхён зөөлөн инээмсэглээд түүнд яаж хийсэн аргаа зааж өгч билээ. Тэр үед л анх удаа түүнийг цагаан далавчтай сахиусан тэнгэр шиг харж байсансан.
Тэр үргэлж бусдад тусалж өөрт нь гай удсан байхад дөрвөлжин инээмсэглэлээрээ шагнадаг боловч хэд хэдэн удаа түүнийг бурханы бүтээсэн төгс хүн эсвэл диваажингаас ирсэн хамгаалагч дүрээр төсөөлж байсан. Төсөөлөх ч биш бүр харж байсан юм байна.
Түүнийг хүмүүст туслаж байх үед нь харахад түүнээс гэрэл цацардаг. Цайвар шар өнгийн гэрэл. Би тийм гэрлийг гэгээнтнүүдээс л цацардаг гэж бодсон боловч түүний сайхан сэтгэл болон инээмсэглэлээс нь гэрэл цацардаг.
Харин дараагын удаа сахиусан тэнгэр дүрээр харахдаа би арван настай байсан. Тэр үед бид хамтдаа мөхөөлдөс идээд гадуур зугаалж байсан юм. Зун байсан болохоор нар шарж байсан ч бил хоёр саравчтай малгай өмсөн мөхөөлдөс идэж сэрүүцэж байлаа. Гэтэл бидний очих дуртай номын дэлгүүрийн үүдэнд нэг өвөө ач эсвэл зээ охинтойгоо хамтдаа нарнаас нуугдан сууж байв. Хувцасийг нь харахад л энд тэндээсээ сэмрэн удаан угаагаагүй учир хир буртаг болсон байлаа. Тэднийг харан дэлгүүр рүү орох эсэхтээ эргэлзэн зогсож байтал Тэхён гүйгээд явчихсан. Би ч араас нь гүйн очвол тэр дэлгүүр ороод хачиртай талх, гүзээлзгэнэтэй сүү хоёр аваад зогсож байсан. Түүнээс яах гэж байгааг нь асуухад тэр өвөө охин хоёрт өгөх гэж байгаа тухайгаа хэллээ. Тэгээд нэг нэг гүзээлзгэнэтэй сүү хачиртай талх над руу сунгаад "Чи ч бас тэдэнд өгөх хэрэгтэй" гэж билээ. Тэгээд л би Тэхёний өгсөн сүү талх хоёрыг нөгөө өвөөд өгсөн харин Тэхён охинд нь өгсөн. Биднийг идэх зүйл өгсөний дараа тэр өвөө бидэн рүү инээмсэглээд "Баярлалаа хөөрхөн хүүхдүүд минь. Та хоёр ирээдүйд их сайн хүн болох байх. Том болоод ямар ч хүн болсон байсан хамгийн шилдэг нь байх болтугай" гэж хэлж билээ. Тэр үед л би хүнд туслахын хамгийн сайхан зүйлийг мэдэрсэн.
"Баярлалаа" гэдэг үг болон чин сэтгэлийн инээмсэглэл.
Үнэндээ би тийм ч сайхан сэтгэлтэй тусч хүүхэд байгаагүй л дээ. Гэхдээ Тэхёний ачаар үргэлж бусдад сайхан харагдаж магтуулдаг байсан."
"Хөөөх" заал дүүрэн эгнэн суусан хүмүүс ийн уулга алдан анхаарал нь над дээр төвлөрч байхад сэтгүүлч ах маань нухацтай царайлсаар л хөмсөг нь атиралдана. Магадгүй би асуусан асуулт болгонд нь хариулж байгаад дургүй нь хүрч байгаа байх.

YOU ARE READING
10 lies about you✔
Fanfiction"Ким Тэхёны тухай арван худал..." Casts: Kim Taehyung Park Jiyoung