Second lie: Kim Taehyung is a bad guy
Хоёрдахь худал: Ким Тэхён бол муу залуу.
Өнөөх эрхэм дахин дэвтэр рүүгээ ширтэн "Тэгвэл хоёр дугаар бүлэг ямар учиртай юм?" гэлээ.
Би дахин инээмсэглэн ярьж эхлэв. "Ааан тэр бол түүний гэрэлтэй талын тухай"
"Гэхдээ бүлгийн гарчиг түүнийг муу залуу гэсэн байна шүү дээ"
"Та өгүүлбэрээ бүтэн уншаагүй бололтой. Түүнийг муу залуу гэсэн нь хоёр дахь худал байгаа юм"
"Яагаад?"
Түүний асуултад хариулахын тулд олон мянган дурсамж дундаасаа өөр нэгэн түүх гаргаж ирсэн нь ахлах сургуулийн маань дурсамж байсан юм.
"Биднийг ахлах сургуулиа төгсдөг жил. Тэхён их эвдэрч эхэлсэн. Зодоон нүдээн хийж муу хүүхдүүдтэй нийлээд л. Гэхдээ энэ тухай гэрийнхэн болон сургуулиас гадуурх найзууд нь огт мэддэггүй байсан юм. Учир нь тэр үнэхээр сайн жүжигчин. Бүр бусад ангийн хүүхдүүд Тэхёний тухай цуу яриа хүртэл нилээн хэдийг тарааж байсан. '3-1 ангийн сурагч Ким Тэхён мафийн гишүүн гэсэн' '3-1 ангийн сурагч Ким Тэхён хүний наймаачин гэсэн' '3-1 ангийн сурагч Ким Тэхён муу хүүхдүүдтэй нийлдэг гэсэн' гээд л. Тэр дундаас ганц үнэн нь Тэхён муу хүүхдүүдтэй нийлдэг болсон тухай байсан юм. Тэр нилээн хэдэн сургуульд ч сурдаггүй гэр бүл, гэр оронтой эсэх нь ч мэдэгдэхгүй хүүхдүүдтэй найзладаг болж нэг удаа бүр тамхи татаж байгаад надад баригдсан. Тэр болгонд нь би уурлаж загначихаад л орхичихдог байсан юм. Гэхдээ Тэхён үгэнд минь ордон байсан эсэхийг мэдэхгүй нь.
Нэг орой сургуулиа тарчихаад гэртээ харих замд араас хүн дагаад байсан юм. Хоёр хүн байсан байх. Би их л айж байсан даа. Мэддэг бүх бурхдаа дуудаад л. Ээж аав хоёрыгоо гэнэт гараад ирэхгүй юм байх даа гэж их л найдсан даа. Гэхдээ тэд ирээгүй л дээ.
Тэдэнд гэрээ зааж өгөхгүй гэсэндээ албаар өргөн замаар тойрч явж байсан. Их орой болж байсан болохоор хүн огт таарахгүй ядахдаа амьд ялаа ч үзэгдэхгүй байсанд ингээд үхдэг юм байж ээ л гэж бодсон.
Гэтэл нэг гудам эргэтэл өнөөх хоёр хүн намайг бариад авсан. Би байдгаараа л хашхирч тусламж гуйж байсан ч хэн ч ирээгүй. Гэхдээ л би бууж өгөхийг хүсээгүй чадахаараа л тэднийг түлхэж эсэргүүцэж байсан ч тэдэнд хүчин мөхөсдөх нь тодорхой шүү дээ. Дараа нь нөгөө хүмүүсийн нэг нь тэлээгээ суллаж нөгөө нь намайг барьж байхад хэн нэгэн гарч ирээд намайг аварсан. Тэр хүн мэдээж хэрэг Тэхён байсан.
Кинон дээр гардаг шиг сүртэй зодолдоогүй л дээ. Зүгээр л тэднийг нэг нэг шанаадаж унагаагаад гараас минь хөтлөөд зугтсан. Тэр үед Тэхён байгаагүй бол би өдийд амьд байх эсэхтээ эргэлздэг.
Маргааш нь намайг гэрээсээ гарч ирэхэд Тэхён үүдэнд хүлээгээд зогсож байсан. Тэгээд намайг дахиж тийм байдалд оруулахгүйн тулд үргэлж хамт явж байх амлалт өгч билээ. Гэхдээ орой нь тэр хөх няц болтлоо зодуулчихсан байсан. Яагаад ийм боочихсон тухай нь асуухад надад юу ч хэлээгүй. Санаа зовоод байсан болохоор өөр хүүхдүүдээс асууж шалгааж яваад олоод мэдчихсэн л дээ.
Яг юу болсон бэ гэхээр намайг дагаж яваад хүчиндэх гэж завдсан хоёр Тэхёний нийлдэг үл бүтэх хүүхдүүдийнх нь нэгний ах нар байсан юм билээ л дээ. Тэгээд л Тэхёнийг намайг аварсан гээд зодчихсон. Үнэхээр хөгийн амьтад. Харин Тэхён намайг олж мэдтэл юу ч цухуйлгаагүй. Мэдээж хэрэг тэр эмнэлэгт хэвтсэн бас нөгөө нөхдүүдтэй нийлэхээ больж бид өөр сургууль руу шилжсэн. Тэгэхгүй бол дахиад л зодох эсвэл бүр ч аймшигтай зүйл хийхийг нь хэн ч үгүйсгэхгүй шүү дээ.
Түүнээс хойш Тэхён дахиж муу хүүхдүүдтэй нийлээгүй буцаад сайн хүүхэд болсон. Хичээлээ сайн хийж байгаад сайн хөгжимийн их сургуульд орж мундаг хөгжимчин болно гэсэн мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг болсон.
Тэхён хичнээн муу зам руу татагдсан ч хайртай дотны хүмүүсийг нь гэмтээх эсвэл санааг нь чилээж байвал өөрийгөө дийлж үргэлж сайн хүү байхыг хиээдэг. Би түүнээс сайн хүү олж харж байгаагүй."
Ярьж дуусахад минь хүмүүсийн зарим нь ямар нэгэн зүйлийг эрэгцүүлэн бодож зарим нь ам нь ангайн өөдөөс минь ширтэнэ. Хэрвээ би тэдний оронд байсан бол бас л ингэх байсан байх.
YOU ARE READING
10 lies about you✔
Fanfiction"Ким Тэхёны тухай арван худал..." Casts: Kim Taehyung Park Jiyoung