All of the ending: Sorry
Энэ бүхний төгсгөл: Уучлаарай
Хүмүүс дунд танил царай зурс хийсэнд нягтлан харвал бодит бус залуу дүрээрээ зогсож байв.
Номын маань гол дүрийн залуу. Тэр мөн байна. Түүнийг ирнэ гэж төсөөлөө ч үгүй юм сан.
Хараагүй мэт царайлан танхимаас гарах гэхэд тэр тайван алхсаар дэргэд минь ирээд мэндлэхдээ ёжтой гэгч нь инээмсэглэх аж.
"Сайн уу Жиён?"
"Сайн, чи сайн уу?"
"Сайн. Завтай бол түр ярилцаж болох уу?"
"Болохгүй зүйл байхгүй ээ"
"Тэгвэл хамтдаа гарцгаая"
Түүнд хариу хэлэлгүй зүгээр л толгой дохив.
Тэхён кафе оръё гэсэн боловч би татгалзсан учир бид талбай дээрх сандал дээр сууцгааж байна.
Хэтэрхий чимээгүй байсан болохоор түрүүлж яриа өдөхөөс эмээн эргэн тойрноо ажиглана. Намар болж навчис шарлан унаж модод нүцгэрэн хатаж хорчийсон навчис зам дээр хөглөрөх боловч аз жаргалын шар өнгөөр дэлхийг будах нь дэндүү үзэсгэлэнтэй.
"Би номыг чинь уншсан. Их сайн болсон байна лээ" түүнийг яриа эхлүүлэхэд нь л төсөөллөөсөө бодит ертөнцөд эргэн ирэв.
"Таалагдсан бол ашгүй дээ"
"Таалагдахаар барах уу!"
Юу гэхээ мэдэхгүй байсанд зүгээр л толгой дохив.
Гэтэл тэр "Чи их хөндий болчихжээ"
"Яаж байна?"
"Ярианд нэг их оролцохгүй богино өгүүлбэрээр хариулаад л над руу ч харахгүй юм"
"Тэгээд би чиний ам руу орчих шахан юм ярих ёстой гэж үү?"
"Үгүй л дээ"
"Тойруулаад байлгүй хэлэх гэснээ хэл"
"Ойлголоо...Бид..бид дахиад эхэлж болохгүй гэж үү?"
Дахиад гэнэ ээ?
"Чи миний номыг уншаагүй хэрэг үү?"
"Мэдээж хэрэг уншсан"
"Тэгээд яагаад ингэж асууж байгаа юм?" гэж хэлэхэд минь Тэхён их л гайхсан янзтай над руу ширтэнэ.
"Уучлаарай Тэхён. Гэхдээ энэ номыг бичигдэж эхлэхэд л бидний харилцаа байсан гэдэг үгээр тодотгогдох өнгөрсөн цаг дээр болчихсон байсан. Бас бид хэзээ ч хайрыг бүтээж байгаагүй. Жирийн нөхөрлөлөөс хавьгүй илүү нандин нөхөрлөлийг л бүтээж байсан. Үүнийгээ л хайр гэж бодсон хэрэг. Тэрнээс биш бид хэзээ ч нэг нэгэндээ галзууртлаа дурлаж байгаагүй. Дурлаж байсан байлаа ч одоо хэдийнээ хөрчихсөн. Нэгэнт унтарчихсан гал хуучин шигээ дүрэлздэггүй юм. Тэгэхээр хэрэггүй зүйл ярих хэрэггүй"
"Ойлголоо"
"Өөр хэлэх зүйл байна уу?"
"Байхгүй ээ"
"Тэгвэл би ингээд явъя даа. Уучлаарай"
"Зүгээр дээ..Тэгвэл...сүүлчийн удаа тэврэлт авч болох уу?"
"Болно оо"
Тэр над руу ойртон дулаахан энгэртээ толгойг минь наахад яг л хуучин шигээ би түүний тэвэрт багтчихлаа. Мөн түүний үнэр хамраар минь нэвтрэн биеэр минь гүйхэд эд эс бүхэн минь сэргэх шиг л болов. Үүгээр ч зогсохгүй түүний биеийн дулаан, зүрхний хэмнэл нь хүртэл надад мэдрэгдэж байв. Дулаахан илчээрээ төөнөх нь тааламжтай ба нэгэн хэмнэлд тайван гэгч нь цохилох зүрх нь сэтгэлийг минь амраахад хүргэв.
Харав уу? Түүнд яаж ч хандсан тэр үргэлж эелдэг байдаг.
Тэврэлт өндөрлөхөд би түүнд хандан "Баяртай" гэж хэлээд машинийхаа зүг алхаж ээллээ. Зүрх минь түүн рүү эргэж харахыг хүссэн ч энэ удаад тархи минь ялалт байгуулан толгойг минь урагш харуулсаар өндөр өсгийтөө дугарган явж одлоо. Харин Тэхён хамтдаа сууж байсан сандал дээрээ бодолд автан сууж үлдсэн юм.
Хорин хоёр жил дэргэд минь байсанд баярлалаа Тэхён бас уучлаарай.
Бидний харилцаа цэцэг навч дэлгэрэх хавар нандин нөхөрлөлөөр эхлээд зэврүүн салхи үлээх хүйтэн намар дууслаа. Дахиж уулзахгүй байцгаая Тэхён.
"Чамаас бусад нь сонин биш атлаа чиний дэргэд ч бас удаан байж чадахгүй юм..."
-Kim Taehyung , Park Jiyoung
Zia ene hurtl hamt bsn tanrta byrllaa♥️. Bichvr maani ene hureed ondorloj bn🔥. Daraa daraachin bichvrudere uulzatsgaay🍓. Buh bichvr happy endingte bn ch gj yu bhv time?💎. Sain nairvl special ogch blh l ym hahaha😆♥️.
-Thanks for YELOVEZ💛

YOU ARE READING
10 lies about you✔
Fanfiction"Ким Тэхёны тухай арван худал..." Casts: Kim Taehyung Park Jiyoung