Eighth lie: Kim Taehyung is normal person
Найм дахь худал: Ким Тэхён бол жирийн хүн
"Та нарт хамгийн их таалагддаг бүлэг бий юу?" хэмээн сониучирхан асуухад минь тэд дор бүрнээ бүлтгэнэн саяхан л чимээ аниргүй байсан танхим тэр чигтээ хүмүүсийн шуугианаар дүүрчих нь тэр.
"Наймдугаар бүлэг."
Бариу улаан цамцыг цэнхэр өнгийн жийнстэй хослуулан өмсөж үсээ ихэд цэвэрхэн янзалсан оюутан бололтой бүсгүй ийн хариулав.
"Яагаад тэрэв?"
"Тэхёний хамгийн нандин хамгийн хөөрхөн зан чанарууд болон та хоёрын жаргалтай дурсамжийг хадагладаг юм шиг санагддаг болохоор л тэр."
"Тийм шүү үнэн. Үнэхээр л Тэхён бид хоёрын алдаж онож явсан үеүүд, насны онигоонууд, жаргалтай дурсамжууд бүгд тэнд бий. Тэгвэл чиний хувьд хамгийн дуртай хэсэг чинь аль нь вэ? Их олон дурсамжуудийг тоочин бичсэн байгаа шүү дээ." гэж сонирхон асуухад минь тэр бодол болж байснаа "Ммм бүх хэсэг нь л догдлуулж, үгээр хэлэмгүй сайхан мэдрэмж өгч байсан боловч Дэгүгийн орой гэх хэсэг хамгийн ихээр догдлуулж басхүү ичээж байсан."
"Гайхалтай миний хамгийн ихээр догдолж, яг л тэр үеийн сэтгэл гижигдэм мэдрэмжээ мэдрэн байж бичсэн хэсэг минь байна шүү дээ!"
"Хөөөх. Тэр хэсэг үнэхээр л үгээр хэлэмгүй сайн бичигдсэн байдаг шүү!"
"Баярлалаа, тэгвэл би тэр хэсгийг ярьж өгье.
Тэгэхээр бид гуравдугаар дамжаанд байхдаа амралтын хоёр хоногтоо Дэгү-д очиж амарсан юм.
Хавар болоод ч тэр үү их л сэтгэл гэгэлзэж хөөрч очсон доо.
Биднийг Дэгү-д орж ирэхэд л би хэдийнээ тэр хотод дурлачихсан байсан гээч!
Бүх зүйл ягаан өнгөөр будагдаж хэтэрхий эгдүүтэй болчихсон байсан.
Төсөөл дөө хавар Дэгү-д ямар сайхан байдгыг! Бидний тэнд байсан хоёр хоногт цаг агаар үнэхээр дулаахан чийглэг байсан юм. Тийм ч учраас би илүү ихээр хөөрч ийшээ тийшээ гүйгээд байсан болохоор Тэхён миний араас хөөцөлдөх гэж л их зовсон доо.
Эхний өдөр амттай хоол идэж гадуур зугаалж жирийн л нэг өдөр өнгөрсөн боловч хоёр дахь өдөр тэс өөр байсан юм шүү! Бид өглөө үүрээр босч уул руу авираад нар мандахыг харсан. Өмнөх орой нь Кимбаб, Дүфүны шөлтэй бэлдчихсэн байсан болохоор өглөөний цайгаа тэндээ уугаад хөөцөлдөж тоглон цагыг зугаатай өнгөрүүлж билээ.
Харин өдөр нь усаар байлдаж орой нь цэцэрлэгээр зугаалсан. Яг тэр үед л бид нандин гэдэг үгний утгыг ойлгож авсан даа.
Анхандаа бид зүгээр л явахаасаа өмнө байгалийн сайхныг бишрэхийг хүссэн харин цэцэрлэгт очиход хэтэрхий орой болсон байсанаас болсон уу их л хүн хөл багатай байсансан. Тийм ч болохоор бид чимээгүй л алхаад байсан юм. Яваандаа тэр нь сандрал болж өөрчлөгдөн удалгүй догдлол болоод хувирчихсан.
Яг л кинон дээр гардаг шиг бид үерхээд тийм удсан хэрнээ ганцхан гараа хөтлөлцөх гэж хичнээн удсан гэж санана!
Зүрх маань хүчтэй цохилж амьсгал давхцаад гэдсэнд эрвээхийнүүд нисэлдэн биеэ тас барьчихаж билээ. Тэхён ч ялгаагүй хацарт нь ягаан туяа орчихоод нүд нь бүлтгэнэн хурдан хурдан анивчиж байсан. Та нар түүний царайг харсан ч болоосой. Ямар эгдүүтэй байсан гээч! Хэрвээ би тэгж их сандраагүйсэн бол түүнийг барьж байгаад үнсээд авах байлаа!
Уг нь эрэгтэй нь эхний алхамыг хийдэг боловч тэр үед Тэхёний хурдаар явбал зуун жилийн дараа ч бидний гар хөтлөлцөх нь байтугай шүргэлцэх ч үгүй!
Тэр бусад үед үнэхээр нийтэч байдаг боловч тэр үед үнэхээр бүр үнэхээр ичимхий болчихсон. Тэгээд л би түүний гараас хөтөлсөн хэрэг.
Яг бидний гар шүргэлцэх үед тог цохичихсон!
Үнэхээр шүү!
Мэдрэмж нь тийм бус жинхнээсээ тог цохиж орхисон юм.
Бид хоёулаа гар гараа салган ёолж билээ. Тэгээд дараа нь хөхрөлдөн нэгнийхээ нүд рүү хараад хөтлөлцсөн. Одоо бодохнээ тэр үед цохисон тог бидний ичимхий занг ор мөргүй хөөж орхисон ч юм шиг.
Бас тэр оройн хамгийн гайхалтай зүйл нь жижигхэн худгын дэргэд модон сандал дээр сууж байхдаа бид удаан бөгөөд зөөлнөөр нэгнээ үнссэн. Ном зохиод дээр гардаг шиг тийм ч чихэрлэг байгаагүй боловч нярай хүүхдийн арьс шиг л зөөлөн байсныг тодхон санадаг юм.
Дэгүгийн орой тийм л дурсамжтай болж өнгөрсөн. Би хааяа хааяа түүнийг санагалзах үедээ тэнд очиж дурсамжаа эргэн санадаг юм. Тэр болгонд яг тэр үед мэдэрсэн догдлолоо тэр чигт нь мэдэрдэг."
Өөр нэгэн чимээ аниргүй хормууд...
Бүлэг тус бүрээр нь ярьж өгөх бүрд яриаг минь таслалгүй анхааралтай сонсдог тэд намайг хичнээн их хүндэлж буйг илтгэдэг гээч?
Zrim neg zohiolig up oghgu udhar n uil yvdla martchihdg te? Tanr yg tgj bga bha😆. Odo yg amrchul bi yg laanaa harjgrai ahahahahah♥️.
-For Yelovez💛

YOU ARE READING
10 lies about you✔
Fanfiction"Ким Тэхёны тухай арван худал..." Casts: Kim Taehyung Park Jiyoung