8

35 6 2
                                        

Seventh lie: Kim Taehyung is anti romantic

Долоо дахь худал: Ким Тэхён романтик биш

Ногоон хослолт эрхэм хоолойгоо засан ийн өгүүлрэв.

"Та түүнд чин сэтгэлээсээ хайртай байгаагүй юм бол яагаад түүнтэй гэрлэсэн юм бэ?"

Би түүнд хайртай байгаагүй биш шүү дээ.

"Би түүнд хайртай байгаагүй биш. Харин найзын хайрыг хайр сэтгэлийн хайраар андуурчихсан юм."

"Тэгвэл бидэнд яагаад андуурсанаа яриад өгөөч" түүний хажууд суух өсвөр насны охин тийм ч чанга хэлээгүй ч надаас өөр дугарч буй хүн байхгүй болохоор зааланд байсан бүх хүнд хангалттай сайн сонсогдов.

Хариуд нь би инээмсэглэн "Бололгүй яахав."

"Зураа дугаар сар, борооны улирал эхэлж гадаа бороо шиврэн орж байхад хүүхдүүд гадаа хөл бөмбөг тоглоцгооно. Тэхён бид хоёр ч дуталгүй шүхрээ аваад ойролцоох цэцэрлэг рүү гарсансан. Үерхээд удсан байсан болохоор бие биенийдээ хоногдог болсон байсан нь энэ. Цэцэрлэгт ирэхэд шиврэн орж байсан бороо түр намдан гадаа чийгний үнэр үнэртэж үгээр хэлэмгүй таатай цаг агаар бүрдэв. Гэтэл Тэхён мөхөөлдөс аваад ирье гэж яваад ирэхгүй алга болчихов. Утас руу нь залгатал холбогдох боломжгүй эргэн тойрноо ажвал байгаа шинж байсангүй. Гуч гаруй минут хүлээсний эцэст тэвчээр минь барагдан гэрийн зүг алхаж эхэллээ. Гаръя гаръя гэж гарчихаад хаяад явчихдаг гэж бодон уур савсасаар гэртээ орж ирэхэд минь төсөөлөөгүй зүйл унтан авсан юм.

Нар жаргах дөхөж тэнгэр улаан шаргал өнгөөр будагдсан байх бөгөөд гэрийн маань том цонхоор хэтэрхий үзэсгэлэнтэй харагдахын дээр яг цонхны урд талд сарнайн дэлбээ хаян зүрхэн хэлбэртэй лаа асааж голд нь баглаатай цэцэг тавьжээ. Үүнийг мэдээж Тэхён л хийнэ шүү дээ. Гэвч тэр өөрөө харагдсангүй. Баглаа цэцгээ барин өрөөнүүдээрээ түүнийг хайн явж байтал унтлагын өрөөний орон дээр дарч хоёр хундагатай барьчихсан цомцойгоод сууж байхыг нь олж харав.

"Чи энд юу хийж байгаа юм бэ? Чамайг зөндөө хайлаа." Намайг ийн хэлэхэд Тэхён нүдээ хэд хэд цавчилаад "Нөгөө..юу...би харин чамайг хүлээлгээд бишээ хүлээгээд үгүй ээ...нөгөө за за март даа. Юу ч гэсэн энийг ууцгаах уу?" гэлээ.

Гацаж түгдэрэн байж хэлсэн болохоор би түүнийг шоолон зөөлөн инээчихээд толгой дохив.

Бид гал тогооны өрөөний текэн дээр суун өөд өөдөөсөө хараад улаан дарс ууцгааж байв.

Их чимээгүй байсанд бага зэрэг тухгүй мэдрэмж төрөн түүнийг яагаад байгааг гайхаж байлаа.

"Ммм...Жиён?"

"Яасан?"

"Чи юу гэж бодож байна?"

"Юуг?"

"Бидний...харилцааг?"

Хачирхалтай асуулт.

"Аз жаргалтай, сайхан, тухтай"

"Тийм байх нь"

Тэр ингэж хэлээд дуугаа хураав. Жирийн үед тэр яг л галзуу хүн шиг байдаг харин одоо яагаад байгааг нь үнэхээр ойлгохгүй нь.

"Гараа өгч байгаач" гэж хэлээд мууран харцаар харахад нь би түүн рүү гараа сунгалаа.

Тэхён сунгасан гараас минь атган өнөөх цонхоны дэргэд ирлээ.

Гадаа хэдийнээ харанхуй болж байшингийн гэрлүүд, шонгийн моднууд бүгд асчээ.

"Үзэсгэлэнтэй байгаа биз?"

"Тийм ээ"

"Яг чам шиг"

Түүний хэлсэн өгүүлбэрийг сонсоод би түүн рүү гайхан харвал Тэхён инээмсэглэн "Түрүүн орхиод явсанл уучлаарай өөр чамаас хол энэ бүгдийг хийх арга байгаагүй юм. Бас чи гайхаж байгаа байх л даа. Намайг яагаад байгааг. Ахх сандраад байна аа байж байгаарай" тэр зориглон эхэлсэн боловч гол санаагаа хэлж амжилгүй зүрхээ даран цааш эргэв.

Түүнийг шоолох мэт инээд алдахад минь тэр эргэж харан "Битгий шоолоод бай л даа!" хэмээсээр хошуугаа унжуулна.

"Чи өөрөө хэлэх гэсэн зүйлээ хэлэхгүй байна шүү дээ"

"За хэллээ шүү дээ хэллээ. Би зүгээр л сандраад байна за!" Тэхён ингэж хэлээд урт амьсгал аван ярьж эхэллээ.

"Жиён бид цэцэрлэгт байхаасаа л найзласан тийм ч болохоор олон сайхан дурсамжууд, биднээс өөр хэн ч мэдэхгүй нууцуудтай. Харин хоёр жилийн өмнөөс бид үерхэж эхэлсэн. Миний хувьд чи хамгийн нандин хамгийн чухал хүн маань. Үгүй ээ яахав бид залуу байна л даа гэхдээ ирээдүйгээ хамт босгоод хамтдаа бүгдийг хийж хамтдаа унаж хамтдаа даван туулцаая. Пак Жиён...чи...миний эхнэр болох уу?"

Нүд рүү минь хараад ийн асуухад нь гүн хар нүд рүү нь шумбачихмаар л санагдав.

Би ч мөн адил түүн рүү ширтсээр "Хамтдаа унана гэдгээс бусдыг нь зөвшөөрлөө" гэхэд Тэхён инээд алдан уруул дээр минь үнсээд "Би чамд хайртай" гэж хэлж байж билээ."

"Энэ бол миний номонд бичигдээгүй өөр нэгэн түүх. Зөвхөн та нарт л хэллээ шүү" гээд инээмсэглэхэд минь тэд алга ташицгааж байв.

10 lies about you✔Where stories live. Discover now