8

49 7 0
                                    

Орон дээрээ нүүрээ дэрээрээ халхлан нулимсаа нуун уйлах залуу. Гэрт нь хэн ч байхгүйг мэдсээр байж ингэж уйлсан нь түүнд тайтгарал болоход бага ч гэсэн нэмэр болно гэсэндээ тэр биз.

Гэвч энэ байдлыг нь таслан утас нь чичирхийлэн зурвас ирсэнийг илтгэв.

Хичнээн уйлж байсан ч гар нь өөрийн эрхгүй утас руугаа сунан утсаа нээв.

Магадгүй тэр нэгнээс ямар нэгэн зурвас ирэх вий гэж бодсоноос болсон биз.

Гэвч утсан дээр зөвхөн skytel-с рекламний мессеж л ирсэн байв.

Санаа алдан утсаа буулгав. Магадгүй одоо ингээд хоёр гурав хоног еморох биз.

Угаасаа л Мин Юнгигээс болж сэтгэлээр унаад, урам нь хугараад сурчихсан биз.

Жон Жонгүгийг хувьд хайр дурлал гэдэг ердөө л өвдөлт өвчин шаналал.

Хайраас болж инээж байсан үеүд гэвэл гагцхүү Мин Юнги түүнийг хаяхаас өмнөх үе л жаргалтай байсан биз.

Дэндүү хурдан бөгөөд богино хугацаанд үргэлжилсэн түүний анхны хайр.

Ахиж хүнийг хайрлах хүсэл тэмүүлэлтэй нь цуг явчихсан бололтой.

Харин одоо анхны хайрын шархтай нь цуг тэрэнд өөр нэг мэдрэмж давхцан өөрийнхөө учрыг ч ойлгохоо больж эхлэв.

Гэнэт л гадаа нь хэн нэгэн орилох шиг болов.

Хөнжил дотроо шигдсэн байсан тэрнийг босгород ердөө энэ л хангалттай байсан юм.

Хөлөө зөөж ядан цонхоороо харвал түүнд ухаанаа алдтал дурласан нэгэн зүрхэн хэлбэртэй лаан дотор инээмсэглэн зогсож байсан юм.

Тэрхэн мөчид яг л дунд сургуулийн охин шиг догдлов. Яг л анхных шигээ...

Гэвч үүнтэй зэрэгцэн хар бараан дурсамжууд толгойд нь орж ирэн Мин Юнги намайг хаясан шиг Пак Жимин намайг хаячихвал яах вэ? Гэсэн бодол харван орж ирэв.

Тэгээд энэ бодолдоо догдлолоо дарж орхив.

Өмнөх удаагийн сэтгэлээ илчлэлтүүд дээр ч бас сэтгэл нь догдолж хөөрөөгүй гэвэл худлаа. Гэвч догдлохын хэрээр айдас дагаж байсан юм.

Харамсалтай энэ удаад ч бас Жимин зөвшөөрсөн авч чадахгүй нь бололтой...

SOULMATE Where stories live. Discover now