Бүдэгхэн гэрэл сүүмийн асах буудлын орон дээр жижигхэн туяхан гараараа нүдээ нухласаар сэрэх Жимин эргэн тойрноо харахад танил бус мэдрэмж төрүүлэх газрын орон дээр бүх биеэрээ нүцгэн хэвтэж байхаа хараад гайхахын зэрэрцээ юу болоод байгааг ойлгож ядан урд шөнө юу болсныг санахыг хичээв.
Гэнэт л урд шөнийн бүдэгхэн бөгөөд таагүй дурсамж нь толгойд нь эргэлдэж хацар даган урсах нулимсаа үл хайхран өөрийгөө зүхэн үсээ зулгаан чангаар орилон уйлна.
Хийсэн зүйлсээ жигшиж Жонгүгийн өмнө уучилж боломгүй үйл хийсэн мэт санагдаж өөрийгөө Жонгүгийн царайг ч харах эрхгүй хэмээн буруутгана.
Жонгүгаас зайгаа барьж, дуудлаганд нь ч хариулалгүй хэдийн 7хоногийг ардаа үджээ.
Хэдэн сарын турш Жиминий бие сульдаж байнга л ядрахын сацуу хоол ч идэх дуршилгүй болж биенийх нь энд тэнд хачирхалтай хөхөрч улаан тууралт өгнө.
Тэхёны хувьд түүнтэй олон жилийн турш найзласан тул Жиминий талаар мэдэхгүй юм бараг байхгүй.
Харин Жонгүгийн хувьд тэр Жиминий талаар тийм ч ихийг мэдэхгүй болов уу.
Жимин шинжилгээгээ өгсний дараа хариугаа хүлээн гэртээ дэмий л зурагт ширтсээр гэрийн мухарт шигдэнэ.
Жонгүгаас дуудлага ирэх бүрт Юнгитэй хийсэн зүйл нь санаанд нь орж түүнийг дотроос нь алж байлаа.
Гэсэн ч тэр энэ удаад л түүний хоолойг сонсохийг хамгийн ихээр хүсэж байсан учраас дуудлагыг авч орхив.
"Байна уу? Жиминаа сонсож байна уу?"
"..."
"Яагаад утсаа авахгүй байсан юм бэ? Санаад үхэх шахлаа. Ямар нэг зүйл болсон юм уу?"
"Үгүй дээ зүгээр, у-уучлаарай" гэж хэлэхтэй зэрэгцэн нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урсаж хоолой нь зангирч эхлэнэ.
"Зүгээр дээ уучлал гуйх хэрэггүй хонгор минь. Хайртай шүү чамдаа"
"Би ч бас хайр....тай, тасаллаа шүү"Утас тасрахтай зэрэгцэн Жимин биед буй гомдол болон цөхрөлөө багахан ч болов гаргахыг хүссэндээ "УУЧЛААРАЙ.... УУЧЛААРАЙ ЖОНГҮГААА, НАМАЙГ ҮНЭХЭЭР УУЧЛААРАЙ, ҮГҮЙ ЭЭ ЧАМД ИНГЭЖ ХАНДСАН НАМАЙГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ УУЧИЛ, НАДАД ЧАМД ХАЙРЛУУЛАХ ЭРХ БАЙХГҮЙ" зангирсан хоолойгоор хэн ч байхгүй гэрт орилон уйлна. Ингэснээр тэр бага ч болов сэтгэл санаагаа тайвшруулахыг хүссэн юм.
Арай хийн тайвширч амьсгаа авахтайгаа болж байтал танихгүй дугаараас дуудлага ирэв.
"Байна уу?"
"Сайн байна уу? Өөрөө Пак Жимин мөн үү?"
"Тийм ээ мөн байна"
"Таны шинжилгээний хариу гарсан байна та Хансэн эмнэлэгт ирээд эмчтэйгээ уулзаж шинжилгээнийхээ хариуг аваарай"
"Заа баярлалаа"
YOU ARE READING
SOULMATE
Romance❤Чамтай өнгөрөөсөн цаг мунит бүхэн миний хувьд үнэ цэнэтэй байх болно хонгор минь❤