12

62 6 3
                                    

"Жонгүгийн талаас"

Би хэт их хайрлуулахаас айдаг...

Түүний надад өгдөг мэдрэмжийг түүнд эргүүлж өгч чадахгүй байхаас айдаг...

Хамгийн гунигтай нь бидний харилцаа хэзээ дуусах бол гэсэн бодол намайг алж байсан ч одоо л айдастайгаа нүүр тулах цаг ирсэн бололтой....

Одоо үнэхээр түүнийг алдахыг хүсэхгүй байна.

Жимин өрөөнөөсөө гарч гадуур хувцасаа өмслөө.

Жимин: би гарч салхилж байгаад ирье

Тэхён: за

Жимин гадуур элдвийг бодон алхсаар бүтэн өдөр өнгөрчээ. Утас нь унтарсан тул цаг харж чадахгүй ч гадаа нар аль хэдийн жаргасан байсан нь орой болсныг илтгэнэ.

Цаг орой болсон ч Жимин ирэхгүй утас нь ч холбогдохгүй байсанд Тэхёны санаа зовон гадуур Жиминийг хайн гүйнэ.

Тэхён 2цаг гаран хайсан ч олж чадсангүйд Хан мөрний эрэг дээр өөрийгөө буруутгаж Жиминд санаа зовон сууж байтал хажууханд нь хэн нэгний уйлах чимээ сонсогдох шиг болов.

Тэхён Жиминийг байж магадгүй гэсэндээ модод руу яаран гүйж яваад Жиминийг харав. Санаа зовж айсан сэтгэлээ тайтгаруулахын тулд шууд л очоод тэврээд авлаа.

Тэхён: зүгээр үү

Жимин: Тэхёнаа гэж хэлэхдээ маш ихээр уйлж байлаа.

Тэхён: намайг уучлаарай, юу ч байсан бүх зүйлд намайг уучлаарай за

Тэхён ямар ч буруугүй ч Жиминийг аргадах гэж хичээнэ.

Жимин: Жонгүг... Жонгүг надад хайртай гэсэн. Би....

Энэ үед Тэхёний толгой дундуур ямар нэг зүйлээр хүчтэйхэн шиг цохиж буй мэт л болов.

Тэхён: битгий хэл. Гуйя битгий хэл

Жимин: би Жонгүгд үнэхээр сайн шдээ. Гэхдээ яагаад заавал одоо гэж...

Сонсохыг хамгийн хүсээгүй үгээ сонссон Тэхён нулимсаа барьж ядан Жиминд уйлж байгаагаа харуулахгүйн тулд арай гэж тэвчих ч хоолой нь зангирна.

Тэхён: битгий хэл гэсэн шдээ

Энэ үед Жонгүг Жимин рүү залгав. Жимин авах эсэхдээ эргэлзэн сууна.

Тэхён: Жонгүгд үнэхээр хайртай юм уу? "Сүүлчийн удаа ядаж жоохон ч гэсэн эргэлзэх байх гэж найдлага тээн Жимин рүү харлаа"

Жимин огтхон ч эргэлзээгүй: тиймээ хайртай

Тэхён: тэгвэл алдахыг хүсэхгүй байгаа биздээ?

Жимин: тиймээ... гэхдээ....

Тэхён: тэгвэл утсаа ав.

Жимин нэг урт амьсгаа аван утсаа авлаа.

Жонгүг: байна уу? Чадна гэвэл одоо уулзах уу?

Жимин: з-за

Жонгүг: би очъё чи хаана байгаа юм?

Жимин: Хан гол дээр

Жонгүг: удахгүй ээ 5 минут л хүлээчих. "гэж хэлээд утсаа унтраалаа"

Тэхён: Чи юуг хүсэж байна, хэнтэй хамт баймаар байна гэдгээ мэдэж байгаа шдээ. Зүгээр л сэтгэлээ дага. Өөрийгөө битгий зовоо. Сүүлийн удаа ганц тэврэе.

Тэврэхэд Тэхёны удөан барьсан нулимс шууд л асгарах ч нулимсаа арчин Жиминийг тавьж явуулахаар шийдлээ.

Тэхён тэврэлтээ салган 2 гарнаас нь барин: харин жаргалтай байна гэж, хэзээ ч гунигийн нулимс урсгахгүй гэж надад амлаач. Заавал жаргалтай байх хэрэгтэй шүү...

Жимин: за

☞Заримдаа хүчээр хамт байхаас илүү хайртай хүнээ тавьж явуулах нь хамгийн зөв сонголт байдаг болой☜

SOULMATE Where stories live. Discover now