4

65 11 3
                                    

"ЖОНГҮГИЙН ТАЛААС"

Жимин нилээн согтсон бололтой надад сэтгэлээ илчилчихээд шууд л тасарчихлаа. Би түүнийг гэрт нь оруулж орон дээр нь хэвтүүлчихээд явах гэтэл Жимин миний гарнаас барьлаа...

Жимин: битгий яваач түр хажууд минь байгаач.... (шивнэх мэт зөөлөн хэлэв)

Жиминийг одоо харахад л толгойд минь хэдэн мянган бодол эргэлдэж юу болоод байгааг ч ойлгох сөхөө алга.

Жимин унтчихсан тул би босон гэрийн зүг алхлаа.

(Жонгүгийн бодол: Өмнө нь маш олон хүнээс сэтгэлийн үг авч байсан ч Жиминийг надад сайн гэж төсөөлж ч байсангүй. Үнэндээ Жиминийг найзын нүдээр л харж ирсэн байхад тэр ингэж боддог байх нь ээ. Тэгэхээр дээвэр дээр Жиминий яриад байсан амьдрах шалтгаан нь би байсан гэж үү?.....
Гэсэн ч одоо дахиж надад хэн нэгнийг хайрлах итгэл алга. Тэр үед л тэр хүн миний итгэл, хайр, сэтгэл бүгдийг аваад явчихсан бололтой. Миний санахад тэр нэгнийг явсан өдрөөс хойш би нэг ч удаа инээж догдолж хэн нэгнийг тэгтлээ хайрлаагүй юм байна. Хэрвээ Жиминийг хайрлавал яах бол? Дахиад л шархлаад үлдэх болов уу? Жимин муу хүн биш гэдгийг мэдэж байгаа ч магадгүй надад цаг хугацаа хэрэгтэй байх. Одоогоор бол би хүн хайрлах итгэлгүй байна)

"МАРГААШ"
Жиминээс мессеж ирлээ.
'-15 цагт BRN кафед уулзъя.'

Одоо Жиминтэй уулзана гэхээр яг л гэм хийсэн юм шиг эвгүй санагдана
Тэр үед Жимин их уугаад согтчихсон байсан болохоор өчигдөр хэлсэнээ мартсан байх гэж найдан уулзах газраа очиход Жимин аль хэдийн ирчихсэн байлаа.

Жимин: сайн уу Жонгүгаа (инээмсэглэн мэндлэв)
Жонгүг: с-сайн чи сайхан амарсан уу? (сандрав)
Жимин: Өчигдөр гайхсан уу
Жонгүг: чи санаж байгаа юм уу
Жимин: хэдэн сар бодсоны эцэст хэлсэн чухал зүйлээ мартана гэж үү
Жонгүг: гүэ гэхдээ чи нилээн согтсон байсан...
Жимин: тиймээ их ууж согтохгүй л бол хэлж чадахгүй байх гэж бодоод
Жонгүг: намайг уучлаарай үнэндээ одоо надад хэн нэгэнтэй үерхэх бодол алга би чамайг зөвхөн найз л гэж хардаг байсан шүү дээ шууд эр хүний нүдээр яаж харах билээ? уучлаарай Жиминаа...
Жимин: зүгээр ээ... би чамд яг 3 удаа сэтгэлээ илчилнэ. Харин чи 3-ланг нь зөвшөөрөхгүй бол тэр үед дуусгая. Болж байна уу?

Би юу гэхээ мэдэхгүй байсан тул зүгээр л чимээгүй толгой дохилоо.

SOULMATE Where stories live. Discover now