16

56 6 0
                                    

   "Юнгигийн талаас"
Жон Жонгүг...... Түүнтэй анх танилцахдаа үнэхээр тоглоод л хаяна, 1сар байхад л хангалттай гэж бодож эхэлсэн бидний харилцаа.....

Гэвч өдөр өнгөрөх тусам түүнд татагдаж өөрийн эрхгүй түүн рүү тэмүүлнэ чинээ санаагүй юм. Түүний нүд...хамар...уруул гээд хамт байх тусам улам л дасаж дурласан. Одоо л жинхэнэ хайраа оллоо гэж бодож дөнгөж эхэлж байтал орвонгоороо эргэчихсэн юм. Хаанаас ч юм тэр хүн гэнэт л гараад ирсэн...

Миний анхны хайр..... Сүйт залуу гэх тодотголтой луйварчин. Тэр хүн намайг орхисон тэр өдрөөс л би муу хүн болж эхэлсэн. Тиймэрхүү хог новшнууд над мэтээр тоглоод байхад   би яагаад бусдаар тоглож болохгүй гэж??? Гэх бодол орж ирэн аажим аажмаар харанхуйд уусч эхэлсэн.

Тиймээ би түүнд хайртай хэвээрээ байсан тул шууд л Жонгүгийг буцаад тоглоом гэж бодож эхлэх болсон.

Жон Жонгүгийн хэрэгцээ дуусч, түүнтэйгээ буцаж нийлэхэд яг л хорвоо минийх болсон мэт жаргалтай байсан.....

Тэгээд дахиад л тэр гэнэт гарч ирсэн шигээ гэнэт л намайг  хаяад явчихсан. Инээдтэй байгаа биз хха

Тэрнээс хойш шаналж царайлаг, дажгүй харагдсан залуу бүрийг өвөртөө оруулж хэрэгцээгээ гаргачихаад л хаячихдаг болсон.

Гэтэл Жон Жонгүг надаас өөрийг мэддэггүй байсан бяцхан хүү, надад л хайртай гэдэг байсан тэр гэнэт л өөр нэгнийг харахдаа инээж жаргалтай байгааг хараад уур минь хүрч байна.

Яагаад надаас салчихаад? Яагаад би байхгүй байхад жаргалтайгаар инээж өөр хүнийг хайрлаж чадна гэж?

Би түүнийг жаргалтай байхыг харахыг хүсэхгүй байна. Магадгүй энэ хайр гэхээсээ илүү өмчирхсөн сэтгэл байх.

Үүрд...насан туршдаа миний араас шаналан зөвхөн надад л хайртай байгаасай гэж хүсч байна.

Тэр хүн надаас бүхнийг минь булаасан шиг би Жонгүгаас бүхнийг нь булаах болно.

Хэдэн өдрийн туршид Жимин гэх тэр залууг судлалаа. Түүний талаар мэдэх тусам илүү сонирхол татна. Одоо магадгүй түүний талаар бүх зүйлийг мэддэг болсон байх.

ТИЙМЭЭ ОДОО ШИНЭ ТОГЛООМОО ЭХЭЛЦГЭЭЕ. ЭНЭ УДААГИЙН ГОЛ ДҮР БЯЦХАН ЖОНГҮГИЙН ХАЙРТ НОЁН ПАК ЖИМИН.

Жонгүгтэй холбоотой хуучин зүйлсээсээ ямар нэг хэрэг болох зүйл хайж байтал бидний хамт авхуулсан зурагнууд байлаа. Тэр дундаас Жонгүгийн согтоод тасарчихсан зургийг Жимин рүү явуулан "Жонгүг бүр согтчихлоо чи ирээд аваач" гэх мессежийг байршлын хамт явууллаа.

Жимин Жонгүг рүү залгахад утас нь холбогдохгүй байсан тул түүнд итгэн Жонгүгт ихэд санаа нь зовсоор хэлсэн газарлуу нь яаран  очиход Юнги ганцаараа байлаа.

Жимин: Жонгүг...... Жонгүг хаана байна гэсээр амьсгаадна.

Юнги: угаалгын өрөө орсон. Тайвшир залуу минь, май ус уу гэж гар доороо байсан хундагыг өгөв.

Жимин ихэд амьсгаадсан байсан дээрээс нь Юнгид муухай сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд  хундагатай усыг нь нэг амьсгаагаар ууж орхив.

Удалгүй Жиминий толгой нь эргэж мансуурах аятай суун хүчтэй амьсгаадаж эхлэв.

Анхнаасаа л эхлэн Мин Юнги Пак Жиминийг араандаа зуучихсан байж...

SOULMATE Where stories live. Discover now