13

49 7 3
                                    

Удалгүй Жонгүг ирлээ.

Харин Тэхён тэднийг холоос харан зогсоно.

Жонгүг: бодож үзсэн үү?

Жимин: ммхн, би чадахгүй юм шиг байна.

Хэлэхийг хүссэн үгээ гүйцэт ч хэлж чадалгүй үгээ зөөж ядан хэлэхийг сонсон Жонгүг буруугаар ойлголов

Жонгүг: а-аан за уучлаарай....... би ингээд явах хэрэгтэй бололтой

Жонгүг уртаар санаа алдаад явах гэхэд Жимин түүний гарнаас татан энгэртээ чанга гэгч нь наан тэвэрлээ.

Жимин: Би дахиж чамайг алдахыг хүсэхгүй байна. Дахиж чамгүй байж чадахгүй юм шиг байна "гэж зөөлөн дуугаар хэллээ."

Жонгүг энэ л үгийг сонсохыг хүссэн мэт зөрүүлэн тэврээд шанаанаас нь зөөлөн өргөж түүний булбарай уруулыг өөрийн уруултай нийлүүлэв.

Тэд яг л мансуурсан мэт нэгэндээ уусч орчноо умартан үнсэлцэнэ.

Үүнийг нь харсан Тэхён нүднээс нь урсах доголон нулимсаа ханцуйгаараа нэг арччихаад сүүлчийн удаа Жимин рүү харан 'хайртай шүү Пак Жимин' гэж амандаа хэлчихээд өөрийгөө зөв сонголт хийсэн гэдэгтээ найдаж нэг гүнзгий амьсгаа авч нүүрэндээ гуниг тээсээр тэднийг орхин явлаа.

Жимин: тэгвэл энэ бидний анхны болзоо юу?

Жонгүг: тиймээ, одоо эхэлж байна "гэж хэлэн инээмсэглэв."

Жимин: тэгвэл 2лаа юу хийх үү?

Жонгүг: хийх юм их байна аа "гэж хэлэн цүнхнээсээ Жиминий 2 дахь гуйлт дээрээ өгч байсан эрхийн бичигүүдийг гаргаж ирээд инээд алдав."

Тэднийг нь хадгалж байсанд Жимин улам л догдлон зүрх нь хүчтэй цохилно.

Жонгүгийг өөрт нь хайртай гэж бодох төдийд л Жимин яг л үүлэн дунд нисэх мэт хөөрч догдлох аж.

Жонгүг Жиминийг хөтлөн гүйсээр тэд Намсан цамхаг дээр ирээд жижиг цоож аван олон хүмүүсийн дунд хөтлөлцөн алхана.

Төмөр сараалжин хашаагаар дүүрэн цоож зүүлгээстэй байх аж.

Тэд ч авсан цоожин дээрээ "Ж+Ж=♡" гэж бичин хашаанд цоожоо өлгөөл түлхүүрээ Хан гол руу шидчихэв.

Жонгүг: өөрсдийнхөө хайрыг энэ цоожинд хийгээд цоожилчихсон. Тиймээс 2лаа ч хэзээ ч салахгүй

Жиминийг харах тусам л жоохон хүүхэд шиг эгдүүтэй санагдаж Жонгүг толгой дээр нь гараа тавин үсийг нь сэгсийлгэв.

Үсийг нь сэгсийлгэсэнд уурласан Жимин 2 гараа ташаандаа тулан хөмсгөө зангидан уруулаа унжуулан зогсоно.

Жонгүг уруул дээр нь зөөлөн үнсэв.

Жонгүг: уурлаж байгаа нь хүртэл яахаараа ийм эгдүүтэй байдаг байна аа

SOULMATE Where stories live. Discover now