Гуниг нулимс дагуулсан ч жаргалтай эхэлсэн тэдний үерхэл дэндүү сайхан байлаа. Тэдний аз жаргал хэзээ ч үл дуусах мэт таашаалтай сангадана.
Гэвч тэр өдрийг хүртэл л.....
-тэр өдөр -
Жимин: Жонгүгаа алив зургаа дарцгаая! Чамтай ийм газар бүр хосын хувиар ирж байгаадаа бүр итгэхгүй нь ээ
Тэд нэгнийхээ зургийг даран зайрмаг ч идэж хамтдаа хөгжилдөнө.
Анхны гэх тодотголой зүйл гарч ирэх тусам тэдний сэтгэлийн гүн дэх биенээ гэсэн хайр нь улам бадарч байлаа.
Бүх зүйл үнэхээр шинэ бөгөөд догдлом....
Энэ бүгд Жонгүгт "би ингэж жаргалтай байж болно гэж үү" гэх сэтгэлийн гүн дэх айдсыг дагуулж байсан ч Жиминий инээмсэглэх царайг харах үед түүний бүх зовлон айдас нь ор мөргүй алга болно.
Тэд хөтлөлцсөөр шинээр нээгдсэн тохилог ресторанд ороод удалгүй Жонгүгийн царайнд тодорч байсан инээмсэглэл алга болж гэнэт л барайн байрандаа таг зогсоход Жимин гайхан Жонгүгийн харсан зүг рүү харахад хар үс цагаан арьстай нэгэн залуу Жонгүг рүү харан инээмсэглэнэ.
Тэднийг ямар холбоотойг нь мэдэхийг хүсэн Жимин тэр залуугийнх нь хажууханд байх сул ширээнд сууцгаалаа.
Жонгүгийн сэтгэл санаа тийм ч тогтвортой биш байсан тул Жимин тэр залуутай ямар нэг холбоотой гэдгийг гадарлан бага зэрэг хармын сэтгэл төрж байлаа. Харин Жонгүг Юнги рүү харахгүй байхыг хичээн доошоо харан сууна.
Юнги тэднийг тэр тусмаа Жиминийг дээрээс нь доош ажиглан жуумалзана.
Тэр эцэст нь Жонгүг Жимин 2-ын сууж буй ширээн дээр нь ирэн гунигтай харцаар Жонгүгийг ширтэнэ. Хэдхэн хормын өмнө тодорч байсан жуумалзсан царай ор мөргүй алга болжээ. Мин Юнги ийм л сайн жүжигчин. Магадгүй Жонгүгд өрөвдүүлэхийг хүссэн байх
Юнги: Сайн уу? Жонгүг аа, удаан уулзсангүй шүү хажууд чинь сууж болно биз дээ?
Жонгүг юу гэж хэлэхээ мэдэхгүй гайхсан харцаар харан эргэлзэн суухад Жимин өмнөөс нь хариулав.
Жимин: Аан Күүкигийн найз уу? Тэг л дээ наашаа суу
Өөрөөс нь өөр хүн Жонгүгийг Күүки гэж дотночлон дуудах нь Юнгид эвгүй мэдрэмж өгч бага зэрэг зэвүүцлийг нь хүргэсэн ч хүслээ биелүүлэхийн тулд Жиминий хажууд суув.
Энэ үед Жонгүгийн зүрх нь хүчтэй балбан царай нь цонхийж барайжээ. Үүнийг нь Жимин анзаарсан ч Юнгитэй үргэлжлүүлэн ярина.
Жимин: Нэрийг чинь мэдэж болох уу?
Юнги: Мэдээж хонгор минь, намайг Мин Юнги гэдэг.
Жимин: Аан Юнги сайхан нэр юм. Күүкигийн найз нь уу? Ийм царайлаг найзтай гэж мэдээгүй юм байна
Юнги: үнэндээ би Жонгүгийн хуучин найз залуу л даа. Бид уг нь нилээн удаан үерхэж байсан юм.
Жимин хэдий ийм байх гэж бодож байсан ч ингээд шууд хэлчихнэ гэж төсөөлөөгүй тул царай нь барайн түүнийг алдчих вий гэх айдас нь түүнийг галзууруулах нь холгүй байв.
Жимин: тэгээд яагаад салчихсан юм
Юнги: би Күүкигээ гомдоочихсон юмаа. Уучлаарай хайрт минь
Энэ үгийг хэлэхдээ тэр Жонгүгийн шанаанаас нь зөөлөн барихад Жонгүг Жимин рүү харан Юнгигийн гарыг шууд л түлхлээ.
Жонгүг уурлан: Мин Юнги одоо болиод яваад өгөхгүй юу? Бидний хооронд юу ч байхгүй болоод бүтэн 3 жил болж байхад яагаад одоо гарч ирээд жаргалтай амьдралд минь саад болоо байгаа юм???
Юнги удалгүй явахад Жонгүгийн нүднээс нь нулимс дуслахыг харсан Жимин түүний хэлсэн үгэнд нь тайтгарах шиг болж Жонгүгийн хажууд суун мөрнөөс нь тэврэн тайвшируулахыг хичээн нуурууг нь зөөлөн илнэ.
YOU ARE READING
SOULMATE
Romance❤Чамтай өнгөрөөсөн цаг мунит бүхэн миний хувьд үнэ цэнэтэй байх болно хонгор минь❤