Үдшийн бүрий болсон ч биенээсээ хагацаж үл чадах залуу хос. Хэн нэгэн нь тэднийг хараад жигшин зэвүүцэж болох ч тэдний хувьд хамгийн үнэ цэнтэй бөгөөд нандин харилцаа.
Нэгнээ энхрийлэн орон дээр тэврэлдэн хэвтэцгээнэ.
Жимин цагаа харан: хөөх нилээн орой болчихож ээ.... одоо явж амардаа
"Түүнийгээ энхрийлэх мэт нялуун бөгөөд уянгалаг хоолойгоор хэлнэ."
Жонгүг: Ойлголоо доо явлаа
"Жонгүг огцом босоход Жиминий царай тэр дороо л хувирч орхив. Дахин удаан хамт байхыг хүсч битгий яваасай гэсэн бяцхан хүсэл тээн гунигтай нүдээр түүнийг харна. Жиминий ийм царай нь хүртэл эгдүүтэй хайр татам санагдаж ёжтой инээв"
Жимин: Нээрээ явах гэж байгаа юм уу? гэж хэлэхдээ уруулаа унжуулан гарнаас нь зөөлөн барив
Жонгүг: сая чи намайг яв гэсэн биз дээ?
Жимин муухай харан гараа түүнээс татан авлаа.
Жимин: тэгвэл яваааа яв ЖОН НОЁНТОН ГУАЙ гэж уурласан янзтай хэлэх ч сүүлийн Жон ноёнтон гэдэг үгэнд Жонгүгийн зүрх нь хүчтэй цохилж энэ эгдүүтэй залууг орхиж явна гэдэг дэндүү хэцүү байх аж.
Жонгүг: удахгүй орой бүр чиний хажууд унтаж өглөө бүр чамайгаа үнсэж сэрнэ ээ. Тийм болохоор би явлаа шүү за
Гарахаар хувцсаа өмсөхдөө Жиминий уруул дээр шоб хийтэл нь дуугарган үнслээ.
Харин ард нь Жимин амандаа учир нь ойлгогдохгүй зүйлс був инээмсэглэж улайсан хацраа дарахыг нь нууцаар харсан Жонгүг хаалгаар нь хурдхан гарлаа.
Өөр хүн харахад энд галзуу хүн байна гэж харахаар Жонгүг гадаа ганцаараа чанга чанга инээн саяны царайг нь бодон сэтгэл хөдлөлөө удирдаж үл чадан үсэрч дэвхцэн нүүрээ дарна.
Харин энэ үед Юнги харанхуй өрөөнд сориорсон мэт л ямар нэгэн юм бичнэ.
Та нар мэдэх үү? Зохиолч гэдэг ямар хэцүү болохыг... онгод гэдэг ямар ядаргаатай зүйл болохыг?
Хэдэн хоног хийх гээд хичээгээд хичээгээд ажил нь яагаад ч урагшилахгүй байх ямар тамтай болохыг..... хэдэн өдрийн турш бодож арай гэж орж ирсэн онгод нь ердөө хоёр гурван цаг ч бололгүй гараад явчихна.
Юнгигийн хувьд зохиолч гэдэг дэндүү ахадсан мэт санагдана. Түүний бичдэг зохиолууд аллага болон хүчирхийллээр дүүрэн. Онгод дуудах арга Мин Юнгид зөвхөн хүнээр тоглоод хаях явдал байсан юм. Түүний өрөөнд нилээн хэдэн пивоны лааз болон сөжүний шил мөн базаж хаясан цаас, бэлэн гоймонгийн сав гээд энд тэндгүй дүүрэн хог хөглөрнө.
Өрөөнөөс нь нэвширсэн архи болон чийг үнэртэх нь түүнийг хэр их уусныг болоод ширээнээсээ босолгүй хэр удсаныг нь илтгэнэ.
Түүний онгод сүүлийн үед үнэхээр гоц гойд орж хэдэн шөнийн турш нойр хоолоо мартан нүд нь бүлцийж улайсан ч компьютерийн урдаас үл босно.
Гагцхүү тэр Жонгүгийн шинэ найз залууг харсанаас хойш онгод нь маш хачирхалтайгаар дээд цэгтээ тулсан байв.
Энэ юуных вэ? Хайрын хүч гэж үү?
Магадгүй зөвхөн өөрт нь хайртай гэж бодсон залуу нь өөрөөс нь өөр залуутай үнсэлцээд зогсохгүй өөрт нь уурласан гэж бодох төдийд уур нь хүрч архи ууж сууснаас л болсон байх.
Юнги дараагийн шинэ олзоо олсон мэт гэнэт л ширээгээ хүчтэй цохин босч харанхуй өрөөнд ганцаараа чанга инээх нь аймшигтай харагдана.
YOU ARE READING
SOULMATE
Romance❤Чамтай өнгөрөөсөн цаг мунит бүхэн миний хувьд үнэ цэнэтэй байх болно хонгор минь❤