21

76 11 1
                                    

Гэнэтхэн л тэнгэр дээрээс нь хөмөрчих шиг болж дахиж хэн нэгнийг хайрлахаас айж, түүнд сэтгэлээ өгсөндөө өөрийгөө буруутгана.

Хэдий тэвчихийн аргагүй аймшигтай зүйл харсан ч өөрийг нь хуурсан Жиминээс илүү тийм зүйл явуулж өөрийг нь амьдаар нь тарчлаахаар шийдсэн Юнгиг илүү үзэн ядна. Яагаад ч юм сэтгэлийнхээ гүнээс түүнийг үзэн ядахыг үл хүснэ.

"Магадгүй энэ алдаа байсан байх, Жиминд итгэх хэрэгтэй байх, надад хэлэх гээд чадахгүй байгаа байх, гэхдээ магадгүй итгэсэн ч дахиад л би шархлаад үлдвэл, хэрвээ миний бодол буруу байвал..." гэх мэтээр шөнийн туршид элдвийг бодон удаан эргэлзсэний эцэст нь түүний тайлбарыг сонсохыг, худлаа байсан ч хамаагүй түүнд сүүлчийн удаа итгэхийг хүссэндээ Жимин рүү залгах гэж байтал түүнд гэнэтхэн л танихгүй дугаараас дуудлага орж ирэв.

"Байна уу?"

'Байна?'

"Өөрөө Жон Жонгүг мөн үү? Би Пак Жиминий найз байна."

'тиймээ, би мөн байна яасан юм бол?'

"Жиминий бие ойрдоо нилээн муудаад байна. Салсан гэдгийг чинь мэдэж байгаа ч үүнийг мэдэх хэрэгтэй байх гэж бодоод хэлж байна."

Тэхён Жонгүгд үнэхээр ингэж хэлэхийг хүсээгүй ч Жимин шөнө бүр зүүдэндээ түүний нэрийг шивнэн дуудах нь дэндүү бүр дэндүү гэмээр сэтгэлийг нь олон хэсэг тасчиж байсан ч түүнлүү харах бүрт сэтгэл нь өвдөн өрөвдөлтэй санагдана. Тиймээс л сүүлчийн арга буюу Жонгүгтэй ярьсан ч дараа нь хийсэн үйлдэлдээ бага зэрэг харамсан эмнэлгийн кродорт толгой гудайн суув.

Яг одоо тэр хайртай хүнийнхээ хайртай хүнтэй ярьж байна.

Үүнээс илүү сэтгэл өвтгөм новшийн зүйл Ким Тэхёнд байхгүй мэт л санагдана.

Дэмий л зүрхэн тушаа нь хүчтэй очих өвдөлтөө мэдрэн чимээгүйхэн уйлна.

Харин нөгөө талд Жон Жонгүг галзуурахад ганц хуруу дутуу байх аж.

Жимин... Жимин... ичих ч үгүй араас нь гүйж зүрхийг нь булаачихаад одоо хайр найргүй газар дэвслэх ч гэж.

Болдогсон бол Пак Жиминийг хайрлахаа болихыг хүснэ. Гэвч болино гэж бодох төдийд л хайрын өвдөлт өөрийг нь бүрхэнэ.

     

SOULMATE Where stories live. Discover now