19

61 5 4
                                    

Гадаа гэгээтэй байгаа ч Жиминий дотор бороотой тэнгэр аянгатай цахилгаантайгаа багтана. Магадгүй эмнэлэг рүү явах зам хамгийн урт зам байх...

Эмнэлгийн үүдэнд ээлжээ хүлээн дотроо элдвийг бодон суусаар...

"Пак Жимин 3 дугаартай өрөөнд ороорой" гэх чимээг сонсон гүнзгий амьсгаа авсаар эмчийн өрөөнд орлоо.

Эмчийн баргар царайнаас харахад л нилээн муу байгаа нь илт мэдрэгдэнэ

Эмч:
-Пак Жимин үү? Жимин хариуд нь толгой дохисоор урдхан талд нь байх сандал дээр суув.

Жимин шуудхан л ам нээн:
-Миний шинжилгээ... гэсээр дуу нь цааш орохдо эмч духан дээрээ тохсон нүдний шилээ дээшлүүлэн илүү нухацтай царай гаргах нь Жиминийг багахан түгшээж орхив.

Жиминий хоолой бага зэрэг шингэрэн:
-Ямар өвчин юм?

 Эмч санаа алдсаар:
Лейкеми буюу ясны чөмөг, цусанд нөлөөлдөг хорт хавдар юм. Таны таны хувьд цусны архаг хорт хавдар байна. Шинж тэмдэг илэрдэггүй боловч таны өвчин нилээн хүндэрсний улмаас цочмог хавдрын хөхрөлт, ядралт, жижиг шархнаас цус алдах, хөлрөх зэргээр шинж тэмдгүүд илэрч байж.

Жимин чичирхийлсээр:
-Эмчилгээ байгаа болов уу?

Эмч хөмсөг зангидсаар:
- Энгийн химийн эмчилгээгээр эдгэрэх боломжгүй. Энэ байдлаараа хүндэрвэл яс руу өвдөх эрсдэлтэй тул яаралтай эмчилгээгээ эхэлж чөмөгний донор олох хэрэгтэй болно. Мөн маргаашнаас яаралтай эмнэлэгт ирж сувилуулах шаардлагтай хэмээн үзэж байна.

Яг л тэнгэр тэр чигтээ Жиминий дээрээс хөмөрчихсөн мэт санагдан дотор нь харанхуйлсаар эмчийн өрөөнөөс гарлаа.

Эмнэлгийн бүрэнхий, нам гүм коридорт ганцаар зогсоно. Хоолой зангиран нулимсаа тэвчин арай хийн салгалан хөдлөх гараараа түүний нэрээр хадгалсан дуудлагыг авна.

"Байна уу? Чи хаана байна? Зүгээр  үү? Шинжилгээний чинь хариу яасан?" гэж сандарсан хоолойгоор асууна.

Түүнийхээ хоолойг олон арван удаа сонссон ч хэзээ ч тийм сандарсан түргэн байгааг нь сонсож байсангүй...цийлэгнэж байсан нулимс минь өөрийн эрхгүй хацрыг нь даган урсана. Хайртынхаа хоолойг сонссондоо ч тэр үү өөрийн мэдэлгүй шинжилгээнийхээ хариуг тас атгасан байлаа.

Дуугарах л юм бол тэр уйлж байгааг нь мэдэх юм шиг санагдаж нүдээ анин хэсэг амьсгаагаа түгжин дуугарахгүйг хичээнэ...

 Хайртынх нь хоолой цуурайтан:
-Байна уу?

Арай ядан:
-байна гэж хэлэхэд

 Жонгүг санаа нь амарсан бололтой амьсгаа авах нь сонсогдоно.

- "харин би чамд хэлэх зүйл байна." Гэж бага зэргийн сулбагар хоолойгоор хэллээ.

  -"Юу юм? би чамайг сонсож байна."

Жимин санаа алдсаар:
-2лаа одоо харилцаагаа больсон нь дээр юм шиг байна. Зүгээр л салцгаая

   Жонгүгийн сандарч тэвдсэн хоолой утасны цаанаас сонстоно.
"Юу? Яагаад вэ? Жиминаа зүгээр үү? Би чамд..."

Үгээ дуусгаж амжаагүй байхад нь Жимин шуудхан л тасалж орхив. Дараа нь нулимсаа асгаруулсаар хана налан суув.

SOULMATE Where stories live. Discover now