7

56 8 1
                                    

   Бүтэн өдрийн турш ажил, хичээл хийж ядарсан Жонгүг усандаа орчихоод доогуураа алчуур ороогоод гарч ирэн толины өмнө эргэлдэнэ.

Нойтон үснээс нь дуслах усны дуслууд түүний эгэмний хонхорхойд тогтож, гайхалтайгаар хөгжүүлсэн 6 толгой булчин дээр нь ширхэглэн урсах нь түүнийг халуухан гэдгийг нотлох мэт.

Жонгүг үсээ хойш болгоход царай нь бүхэлдээ гарч ирэхэд түүнийг харж байсан хүн шууд л эргэж буцалтгүй дурлахаар тийм л үзэсгэлэнтэй байх аж. Магадгүй түүнийг ийм болохоор л Жимин түүнд сайн байдаг биз.

Толины өмнө юу ч юм бодон хэсэг эргэлдэж байтал утас нь дугарав.

/-байна уу
~сайн уу Күүки жг хоолойг сонсмогц түрүүхэн тодроод байсан хүчирхэг царай ул мөргүй алга болох нь толинд тодхон харагдана. Түүнийг 3 жил тарчлаан дунд үлдээсэн нэгэн...

-Сайн чи сайн байгаа юу?
~дугаараа солиогүй байх шив. Үнэндээ ойрд би тийм ч сайн биш л байна. 'санаа алдах'
-яагаад? Надаас тэгж салчихаад харин ч хэнээс ч илүү жаргалтай байх хэрэгтэй биздээ?
Нулимс нь дүүрч уйлахад яг нэг л алхам дутуу үлдсэв.

~тиймээ... гэхдээ одоо чамайг санаад байх шиг байна.
-МИН ЮНГИ чи надаар тоглоод байгаа юм уу? Хүүхэлдэй шиг тоглоод хаях чамд багадаад байна уу? 3жилийн турш нэг ч удаа холбоо барьж над дээр ирээгүй байж намайг санасан гэв үү? Одоо ч болсон гэж бодохгүй байна уу? Гэж хэлмэгц түүний нүдийг даган нулимс хяналтгүй урсаж эхлэв.

~у-уучлаарай..... гэхдээ би чамайг үнэхээр санаад л залгасан юм. Энэ бүхнийг тайлбарлах боломж олгоод надтай ахиад ганц л удаа уулзчих

- одоо нэгэнт оройтсон гэж бодохгүй байна уу? Би  чамайг ямар удаан хүлээснийг мэдэх үү? Нэг л мэдэхэд хаалгаар орж ирээд надаас уучлал гуйх юм шиг санагдаж ямар их хүлээж байсныг чи мэдэхгүй. Ийм байж уулзах тухай бодох ч хэрэггүй Одоо нэгэнт 3 жил өнгөрчихсөн. Бүх зүйл дууссан. Би чамайг мартсан.
~одоо үнэхээр чамд намайг гэх өчүүхэн ч сэтгэл байхгүй юм гэж үү? Асуулт асуухтай зэрэгцэн Жонгүг утсаа таслалаа. Магад асуултад нь хариулах зориг байгаагүй биз.

Жонгүгийн царай барайж хана налан доош сууж нулимсаа сул тавин асгарууллаа.

Хайр гэх зүйлийг амьдралдаа ганц л удаа мэдэрч, өөрийгөө хамгийн азтай, жаргалтай нэгнээр төсөөлөн хэн нэгэнд өөрөөсөө ч илүүтэйгээр гүн дурлаж үзсэн ч эцэстээ тэр хүндээ хууртаж маш том сэтгэлийн шарх авсан нэгэн. Магадгүй тэр үеэс л эхэлж ахин сэтгэлийн хаалга нь нээгдхээ больсон биз..

SOULMATE Where stories live. Discover now