Үүнээс цааш Инбиний талаас бичигдээд явах болно оо.
==================
10 жил бага хагацаа биш гэдгийг мэдэх ч нүдэнд минь үргэлж нялхаараа харагддаг жаал хүү сүрдмээр том эр хүн болсон байгааг хараад хөшсөн мэт л гацаж орхив.
Миний энэ цочирдсон байдал түүнийг хөгжөөсөн бололтой уруулаа мушилзуулсаар урд минь ирээд "Яасан бэ? хэлээ залгичихсан уу?" гэж доогтой асуулаа.
Би "Ким Жунин. . . чи үнэхээр том болчихсон байна. Гудамжинд таарвал бараг л танихгүй өнгөрөх нь" гэж үгээ зөөсөөр хэлэхэд
Жунин над руу цоо ширтсээр "Харин чи л огт өөрчлөгдөөгүй байна. . . үгүй ээ бүр жижигхэн болчихсон юм шиг санагдаж байна" гэж хэлэхдээ над руу аажмаар ойртон орон дээр гараараа туллаа.
Бидний дунд орон зай гэх зүйл үгүй болсон мэт дэндүү ойр эвгүй нөхцөл үүссэн болохоор түүнийг хойш түлхэн орноос босохдоо "Бурхан минь гэж! чи туранхай жижигхэн хүү байсан. Гэтэл одоо аварга биетэн шиг л харагдаж байна" гэсээр нүдээ эргэлдүүлэхэд
Жунин над руу нэг алхам ойртоод доош харан зогсох намайг эрүүнээс минь барин өөр рүүгээ харууллаа.
Түүний царай ёжтой магадгүй бага зэрэг хөнгөмсөг төрхтэй болсноо "Магадгүй нөхөр чинь болох гээд ийм том болчихсон байх" гэх нь тэр.
YOU ARE READING
/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]
Short StoryТөрсөн дүү шигээ боддог жаал чинь том залуу болж ирээд чамайг өдөөд байвал яах вэ?