6. Playboy-чуудын сургууль

2.8K 373 41
                                    

====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

Өнөөдөр миний амардаг өдөр. Яг л хуучнаараа жаахан угаалга хийж, хоолны хачир бэлдэж, netflix үзсэн шигээ өдрийг өнгөрөөнө.

Яг одоо эдгээр зүйлсээ л хийж байна. Гэвч ганцаараа биш.

Жунины хувьд Америкт байхдаа Кай гэдэг нэртэй болсон ба тэр одоо дэлхийн алдарт бренд болох Gucci-н олон улсын төлөөлөгч. Үнэндээ энэ жаалыг загвар өмсөгч болоод тэгээд бүр ийм том брендын нүүр царай болно гэж огт төсөөлөөгүй шүү.

Итгэмээргүй санагдахын хажуугаар бахархах сэтгэл төрдөг юм.

Мэдээж хэрэг тэр модель тул өдөр бүр явах албаны ажил гэж байхгүй. Тийм дээ ч өнөөдөр хамт амарч байгаа хэрэг.

"Жунинаа~ угаасан хувцсыг гаргаад хатаагаад өгөөч тэгэх үү? миний хачир энд болохоо байлаа" хэмээн гал тогооноос орилоход өрөөндөө байсан Жунин тэр доороо л гараад ирлээ.

Манай гол тогоо, зочны өрөө залгаа байрлалтай бас эндээс Жунины өрөө болон миний өрөөний хаалга шууд харагддаг тул тэр гарч ирээд л над руу харлаа.

Би "Гуйж байна, би үнэхээр завгүй байна" гээд аль хэдийн хачир хийх гээд амтлагч болчихсон байгаа гараа дээш өргөхөд

Жунин юм хэлсэнгүй үл ялиг жуумалзаад угаалга хийдэг өрөө рүү орчихлоо.

Хувцас хатаагч тагтан дээр байдаг тул угаасан юмыг минь тагт руу зөөж байгаа харагдана.

======

"HOT PINK" гэх дуугаар бага зэрэг цочин хойш харахад Жунин дотоожийг минь барьчихсан зогсож байлаа.

Би "Яа!!"

Жунин нөгөө л нэг тоглоомтой инээмсэглэлээ тодруулсаар "Халуухан байдлаа харуулах гэж хэргээр намайг тусал гэсэн юм уу?" хэмээгээд хөмсгөө өргөлөө.

Би үнэхээр ичсэн болохоор гар заваан байсан ч гэсэн дотоожоо түүнээс булааж аваад "Чи ёстой!! ер нь Америкт ямар гээчийн их сургууль төгссөн хүн бэ? арай playboy-чуудын их сургууль гэж байдаг юм биш биз дээ? чи үнэхээр шалиг болчихсон байна!" гэж хэлээд түүн рүү муухай харахад

Жунин тоосон шинжгүй хажууд ирэн шүүгээ налж зогсоод "Шалиг гэдэг чинь олон хүн рүү сээтэн хаядаг, олон хүнтэй харилцаа тогтоодог хүнийг хэлдэггүй юм уу? Би бол чам руу л сээтэн хаяж, чамтай л харилцаа тогтоох гэж хичээж байгаа юмсан" гэсээр над руу ширтэн инээмсэглэв.

Надад хэлэх үг байгаагүй болохоор "Мэ-Мэдэхгүй ээ, ямар ч байсан ваттпад дээр гардаг playboy-ууд шиг л" гэсээр нүдээ эргэлдүүлэхэд

Жунины харц илүү хөнгөмсөг болсноо над руу ойртон бага зэрэг тонгойсноо "Ваттпад?? нөгөө өгүүллэг ордог апп уу? миний туулайхан яг ямар төрлөөр нь уншдаг юм бэ дээ? playboy гэж байхыг бодоход муу залуустай бичвэрт дуртай бололтой. Smut уншсан уу?" гэж чих рүү минь үлээх шивнэх хоёрыг хослуулав.

Бурхан минь гэж тэр яаж ваттпадыг хүртэл мэддэг байна аа!!

Ичиж бантсандаа "Юу. . . Юугаа яриад байгаа юм? би т-тийм апп мэдэхгүй" гээд шал тэнэг хариулт өгчихлөө.

Гэтэл Жунины баруун гар бэлхүүсээр минь орж ирэн уруул нь чихэнд бараг л хүрэх ба "Би ч бас алдартан, миний тухай бичвэр ч бас байдаг. Уншаад үзээрэй" гэж хэлчхээд яваад өглөө.

 Уншаад үзээрэй" гэж хэлчхээд яваад өглөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==============

29:14😍

#HappyKimKaiDay😍😍😍

/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]Where stories live. Discover now