8. Чоно байгаа

2.6K 346 23
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Гэртээ бараг л очих гэж байхад машин эвдэрсэнд итгэж чадахгүй нь ээ. Дуудлагын засвар дуудсан ч тэд одоо ч ирээгүй л байна.

Ядаж байхад цаг бараг шөнийн 2 цаг болох гэж байдаг. Гадаа хүн ч явахгүй нэг л хачин хоосон болчихлоо.

Уг нь манай энэ хавь харьцангуй тайван газар боловч цаг орой болсон байхад эвдэрсэн машинд ганцаараа байна гэдэг бодож байснаас аймаар юм.

Зүгээр байхад элдэв янзын юм бодогдохыг яана. Хэсэг эргэлзэж байгаад тэссэнгүй Жунин руу залгалаа.

📱: Байна уу? унтаж байсан уу. . .?

📞: Үгүй дээ, кино үзэж байлаа. Ажил ихтэй байгаа юм уу? ажил дээрээ хонох уу?

📱: Үнэндээ бол би гэр лүүгээ явж байна. Явж байна ч гэж дээ машин эвдэрчихсэн засварчин ирэхийг хүлээж байна. "Доридо" дэлгүүрийн гудамжийг мэднэ биз дээ?

📞: Тийм ээ, би очих уу?

📱: Мм. . . .тийм ээ, хүрээд ирээч тэгэх үү?

📞: За одоохон очлоо

=================

Засварчид ирсэн ч машиныг минь шууд асаах боломжгүй байсан тул засварын газар руугаа авч явахаар боллоо. Бас засахад нэлээд цаг орно гэсэн болохоор нөгөөдөр авахаар болов.

Машинаа ачиж явуулчхаад хүнгүй гудамжинд яахаа мэдэхгүй зогсож байтал Жунин яг цагаа олж ирэв.

Тэр гайхсан бололтой эргэн тойрноо хараад "Машин чинь хаана байна?"

Би "Засварчин ачаад явсан. Нөгөөдөр авахаар болсон"

Жунин "Мм. . . .ганцаараа айсан уу? гэртээ харьцгаая" гээд гараа над руу сунгалаа.

Би "Яг ч . . .айгаагүй л дээ. . . биш ээ жаахан л" гээд түүний гараас барьсангүй хажууд нь ирэхэд

Жунин өөрөө гарыг минь татаж авснаа яг л ямар нэг зүйл нандигнан хадгалж байгаа мэт зөөлөн атгасаар халаасандаа хийчихлээ.

"Жунин?"

Жунин над руу харсангүй урагш харан алхах ба "Хаа сайгүй чоно байгаа. Туулайгаа хөтлөөд алхахгүй бол алдчих байх" хэмээн инээмсэглэх нь тэр.

Яагаад ч юм энэ үг, энэ үйлдэл сэтгэлийг минь маш ихээр догдлуулж орхисон юм. Ингэж болохгүйг мэдэх ч зүрх өөрийн эрхгүй хурдан цохилж байна. . .

Гараа хөтлөх төдийд. . .

=================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=================

29:14🥰

#HappyKimKaiDay🥰🥰🥰

/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]Where stories live. Discover now