5. Хартай эхнэр

2.6K 382 22
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Ким Жунины хачин наргиатай хамт аль хэдийн 7 хоносон байна. Өдөр хоног төсөөлж байснаас минь хурдан өнгөрч байгаа ч тэр хэрээрээ сэтгэл хөдлөл ихтэй өнгөрч байгаа бага зэрэг гайхширмаар.

Ажилдаа гарахаар бэлдэж байх зуур тэр ч бас гарах гэж байгаа бололтой дэгжин хувцасласан харагдана.

Би "Гарах гэж байгаа юм уу? оройтох уу? Миний ажил 20 цагт дуусна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би "Гарах гэж байгаа юм уу? оройтох уу? Миний ажил 20 цагт дуусна. Чи хэдийн үед ирэх вэ?" гэж асуухад

Жунин үл ялиг жуумалзсанаа "Алхам бүрийг минь хянахыг хүсжээ? хартай эхнэр байх нь" хэмээн жинхэнээсээ шоолсон янзтай ингэж хэллээ.

Би энэ удаад бага зэрэг тэсрэлттэйгээр түүн рүү хөмсөг зангидан чухал царай гаргаад "Ким Жунин! эгчээрээ тоглох чинь хэтэрч байна. Жааханд чинь дандаа тоглодог байсныг уучлаарай. Одоо хэвийн байцгаая тэгэх үү?" гэж хэлэхэд

Жунин царайнд тодорсон хөнгөмсөг инээд алга болсонгүй түүгээр ч барахгүй над руу бага зэрэг ойртоод "Би одоо Gucci-н шинэ дэлгүүрийн нээлтэд явах гэж байна. Нээлтийн ажиллагааны дараа богино хэмжээний ярилцлага бас төлөөлөгч нартай өдрийн хоол иднэ. Бас нэг зураг авалтад орно. Тооцоолж байгаагаар минь 21 цаг гэхэд буцаад ирчих байх гэж бодож байна. Хартай эхнэр минь" гэснээ хамраа үрчийлгэн инээмсэглэв.

Би "Хөөе! би хардаагүй!! зүгээр л энгийн асуулт байсан. Нэг гэрт амьдарч байж ийм зүйл ч асууж болохгүй юм уу хаашаа юм?" гээд хөмсөг зангидахад

Жунин нөгөө л инээмсэглэлээ тодруулсаар "Мэдээж болно оо туулайхан минь" гэснээ жаахан хүүхэд өхөөрдөж байгаа мэт толгойг минь илснээ гараад явчихлаа.

"Энэ хүн чинь бүр!!"

======================

29:14🤩

#HappyKimKaiDay🤩🤩🤩


/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]Where stories live. Discover now