====================
Жунины гэнэтийн саналаас болж ямар сонголт хийхээ мэдэхгүй эргэлзээд байсан болохоор бараг 7 хоног шахуу түүнээс зугтлаа.
Гэртээ хамт байгаа үедээ өрөөнөөсөө гарахгүй, эсвэл түүнтэй таарсан ч хүчээр зай барьж түүнд ярих ч боломж олгоогүй.
Бодол минь зөвхөн түүний тухай байсаар, шийдвэр мин өдөрт хэдэн арван удаа өөрчлөгдөнө яг л галзуу хүн шиг...
============
Оройн хоол хамт идэхгүй гэсэндээ гадуур хооллоод гэртээ ирлээ. Олон хоног зугтаж байгаа болохоор ч тэр үү Жунин өрөөндөө байгаа бололтой намайг ороход гарч ирсэнгүй.
Хулгайч шиг л гэтсээр шууд өрөөндөө ороод хаалгаа хурдхан хаалаа.
Хэдий хүртэл ийм галзуу амьдралаар амьдрах юм бол доо...?
Хэдийгээр өөр өрөөнд байгаа боловч нэг гэр дотор байгаа гэж бодохоор л догдлоод ч байгаа юм шиг, ичээд ч байгаа юм шиг хачин мэдрэмж төрөөд байх юм.
Галзуу мэт олон янз болох сэтгэл хөдлөлөө дарах гээд өөрийгөө тайвшруулан сууж байтал хаалга тогшлоо. Болохгүй гэж хэлэх завдалгүй Жунин ороод ирэв.
Би "Ж-Жунин би. . . . чи гарч байж болох уу? би одоо завгүй байна. . . . т-тийм ээ их завгүй-" гэтэл
Жунин "Хэлэх юм байна"
Би "Дараа! дараа тухтай ярилцах уу? би-" гэтэл
Тэр шууд л үгийг минь таслаад "Би явлаа" гэв.
Энэ богино бөгөөд ганцхан өгүүлбэр намайг ямар их цочроосон гээч. Ганцхан секундийн дотор зүрх минь зүсэгдэх шиг болж бараг л уйлчихсангүй. Нулимс хурах шиг нүд хорсгосон эвгүй мэдрэмж төрлөө.
"Ха-Хаашаа?" гэж арай ядан асуухад
Жунин "Милан руу. . . загварын шоунд"
Би "Хэзээ? очиж загвар өмсөх юм уу?" гэж асуухдаа өөрийн эрхгүй аав ээжээ дагаж байгаа хүүхэд шиг л салж ядсан гунигтай мэдрэмжид автаж байлаа.
Жунин үл ялиг инээмсэглээд "Үгүй дээ, энэ удаад урилгаар очиж үзэх гэж байгаа юм. Бас одоо нисэх буудал руу явах гэж байна. Уг нь би чамд эрт хэлэх гэж оролдсон ч чи зугтаад байсан болохоор өөр арга байсангүй" гээд хөнгөн санаа алдлаа.
"Яг одоо юу?" гэж асуухдаа өөрийн мэдэлгүй хоолой зангирчихлаа.
Жунин "Тийм ээ, хоёр эсвэл гурав хоноод ирэх байх. . . . баяртай" гэж хэлээд гарахаар эргэлээ.
Энэ үед л би бүрэн шийдэх шиг болов. Түүн рүү гүйж очин гараас нь чангаан зогсооход Жунин гайхсан байдалтай над руу харлаа.
Би "Ганцхан асуулт. . . .нөгөө. . . . нөгөө чи... надаас болж явахгүй байж болох уу?. . . "
Жунин одоо ч эргэлзсэн янзтай "Одоо яваад хэрэггүй гэж үү?" хэмээн лавлах мэт асуулаа.
Би хурдхан толгой дохиод "Т-Тийм ээ, би чамд юм хэлэх гээд. Би уг нь шийдчихсэн байсан л даа. Үгүй ээ яг ч шийдээгүй байсан л даа. Ер нь бол шийдээд болиод, шийдээд болиод. . . их олон удаа. . . .нэг тийм. . . .би. . . .нөгөө. . . .за за тайлбарлаж чадахгүй юм байна. БИ ЧАМД ХАЙРТАЙ! битгий яв" гэж хэлэхэд
Жунин нэлээд цочирдсон бололтой том харж байснаа нүүрэнд нь аажмаар инээмсэглэл тодроод "Энэ чиний шийдвэр гэж үү?" хэмээн асуулаа.
Би "Удаан бодвол дахиад буцаж магадгүй. . .ухаан биш сэтгэлээ дагахыг хүссэн юм. . . .би. . . . ер нь бол тийм!!" гэж хэлээд шууд түүний хүзүүгээр тэврэн уруул дээр нь үнсчихлээ.
Жунин бас л энэ үйлдлийг минь таамаглаагүй бололтой гайхаж харж байснаа нүдээ аажмаар анин бэлхүүсээр минь тэврээд өөдөөс минь үнсэж эхлэв. Энэ үед л тайвшрах шиг болж би ч бас нүдээ аниад түүнийхээ үнсэлтэд ууслаа. . .
==============
29:14😋
#HappyKimKaiDay😋😋😋
YOU ARE READING
/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]
Short StoryТөрсөн дүү шигээ боддог жаал чинь том залуу болж ирээд чамайг өдөөд байвал яах вэ?