[The end] 14. Чамдаа хайртай 💝

3.7K 470 52
                                    

====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

Сонссон зүйлдээ ч итгэж чадахгүй "Юу гэсэн үг юм?" гэж дахин түүнээс асуухад

Дэлгэцийн цаана байгаа найз минь тас тас инээсээр "Наад мангар чинь чамд сайн гэдгээ Америкт очсон хойноо л мэдсэн. Тэгээд чамд таалагдахын тулд хамаг амьдралаа зориулж яваа мангар шүү дээ. Ямар сайндаа л чамайг модель залуучуудад дуртай гэхээр модель болж байх вэ дээ" хэмээн шоолно.

"Б-Би хэзээ модель залууд дуртай гэсэн юм?" гэж асуухад

Жунин "Ахх~ юу вэ? хүн бүр бүжгээ хүртэл хаяад загвар өмсөгч болж байхад гол шалтгаан нь болсон чи санахгүй байхдаа яадаг юм" хэмээн гомдож байгаа мэт духаараа харав гэвч түүнийг тоглож байгааг мэдэж байлаа.

Би одоо ч манарсан бас сэтгэл хөдөлсөн чигтээ байсан тул дахиж тэдэнтэй юм ярьж чадсангүй.

Жунин "Цаг нь болсон бололтой. Маргааш бид хоёр гэртээ харина. Тэгээд залгана аа" гэж хэлээд тасалчихлаа.

Би "Юу болоод байна аа? Юу яриад байгаа юм? гэртээ харина гэж хоёулаа Америк явах гээд байгаа юм уу?" гэж асуухад

Жунин намайг тэвэрсэн чигтээ дээш босон өрөөнд минь орж ирлээ. Тэгснээ түүний нүд үл ялиг доошлон уруул руу минь ширтэж эхлэв. Энэ юуны эхлэлийг ойлгож байлаа.

Жунин "Юу болоод байгааг маргааш тайлбарлая. Өнөөдөр хамтдаа унтацгаая уу?" гэж асуухад би юм шууд л толгой дохиж орхилоо.

Ичмээр ч гэсэн би ижил зүйл хүсэж байгаа бололтой. Ийнхүү уруулыг минь аажуухан эзэмдэх мөчид толгойд минь байсан түмэн бодол замхран алга болж зөвхөн түүнээс мэдрэх хайр энхрийлэл үлдэв.

Үнсэлт минь хэзээ ч дуусахгүй бас хамгийн чихэрлэг амттан мэт байв. Бидний уруул салж чадахгүй явсаар орон дээр унах мөчид түүний үнсэлт жаахан түрэмгий шуналтай болж эхэллээ.

Би ч чадах чинээгээрээ хариу үзүүлж байв. Ингээд л амтлаг хайран дундаа бид нууцлаг хилийг давсан юм.

/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]Where stories live. Discover now