=====================
Жуниныг ийм итгэмээргүй санал тавьсных нь дараа би шууд өрөө рүүгээ гүйж ороод хаалгаа түгжчихсэн.
Би үнэхээр яах ёстойгоо мэдэхгүй байна. Бас толгойд минь хэтэрхий олон бодол тасралтгүйгээр эргэлдсээр байна. . . .
Бидний холбоо. . . .
Хэзээ ч дуусахгүй мэт урт удаан байсан. Бараг л төрсөн цагаасаа хойш холбоо хамааралтай байгаа гэхэд хилсдэхгүй. Нэг гудамжинд амьдардаг бас ээжүүд маань сайн найзууд тул маш жаахнаасаа л хамт байсан. Харин миний ой санамжид бичигдэж эхэлсэн үе бол бага сургуульд байх үеэс. . .
Магадгүй би ухаан орж, хангалттай том болж эхэлсэн үе болохоор тэр байх. Анх бол би түүнийг төрсөн дүүгээс өөрөөр юу ч гэж харж байгаагүй.
Жунин бараг л миний мөрөөдлийн төрсөн дүү байсан байх. Өөрийгөө түүний эгч гэж бодож, итгэж, түүнийг нандигнан хайрласан тэдгээр жилүүд. . .
Бага сургуулиас ахлах сургууль төгсөх хүртэл бид үнэхээр л жинхэнэ эгч дүүс байсан. Мэдээж миний мангар наргиаг эс тооцвол шүү дээ.
Цэвэр цусны холбоо гэдэг шиг л цэвэр сэтгэлийн холбоотой хамгийн дотно хайртай хүмүүсийн минь нэг байлаа.
Нэг л өдөр тэр болон түүний гэр бүл амьдралаас минь явчихсан. Хэдийгээр цахим хаяг, холбоо барих хаяг гээд бүхнээ солилцсон боловч өдөр бүр уулзаж хамтдаа тоглож, хамт хөгжилддөг байсан тэр хүү зүгээр л амьдралаас минь арчигдах шиг л болсон.
Жунины гэр бүл Америк нүүсэн жил надад маш хэцүү байсныг санаж байна. Нэлээд их уйлснаа ч санадаг. Бас аль болох ойр ойр Жунин болон тэдний гэр бүл рүү захидал илгээдэг байсан ч цаг хугацааны эрхээр ч гэх үү зүгээр л бага багаар мартагдаж эхэлсэн.
Учир нь би Жуниныг төрсөн дүү шигээ хайрлаж, санаж бас түүнд захидал илгээдэг байсан ч түүнээс нэг ч хариу ирээгүй юм. Ингээд л бүх зүйл бүдгэрч эхэлсэн.
10 жил. . . .
Бүхэл бүтэн арван жил би Жунинтай холбоо бариагүй. Түүний гэр бүлтэй холбоотой байсан ч түүнтэй лав биш.
Гэтэл 10 жилийн дараа гэнэт гарч ирчхээд дүүгийн хувьд биш эр хүний хувьд сэтгэл зүрхийг минь догдлуулаад байгааг би яах вэ?
Үүнийг зөвшөөрч болно гэж үү?
==================
29:14😎
#HappyKimKaiDay😎😎😎
YOU ARE READING
/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]
Short StoryТөрсөн дүү шигээ боддог жаал чинь том залуу болж ирээд чамайг өдөөд байвал яах вэ?