=======================
Яаж байгаад ийм ханиад хүрчихдэг байна аа T^T . . . .
Алхам тутамдаа найтаах бөгөөд хамар гэж бараг л битүү. Дахин дахин хамраа онгойлгох гэж нийж, угааж есөн шидээр оролдсоор байгаад хамар бүр улайчихсан.
Ажлаасаа чөлөө авчихсан тул орондоо өнжиж байгаа минь энэ. Кино үзээд суухаар үс урдуур унжаад саад болоод байсан болохоор туулайн чихтэй зөөлөн даруулга зүүгээд унтлагынхаа богино цагаан даашинзтай л өдрийг барж байна.
Өлсөөд байсан болохоор хөргөгч ухах санаатай өрөөнөөсөө гартал Жунин яг өрөөнөөсөө гарч ирж таарав.
Би "Ажил чинь дуусчихсан юм уу? хэзээ ирсэн юм? би анзаарсангүй" гэхэд
Жунин "Дөнгөж сая ирсэн. Хувцсаа солиод гарч ирлээ. Бие чинь зүгээр үү?"
Би "Авах юм алга аа, удахгүй миний хамар салаад уначихсан байвал битгий гайхаарай" гээд түүний хажуугаар зөрөх гэтэл тэр гараас барин зогсоолоо.
Жунин "Халуураагүй биз дээ? би чамд эм авсан"
Би "Зүгээр дээ, халуураагүй. Харин энэ хамар л болохгүй байна. Ямар ч байсан надаас хол байгаарай. Ханиад хүрчихнэ шүү" хэмээн сануулаад гал тогооны өрөө рүү алхаж байтал гэнэт агаарт жингүйдэх мэт хачин мэдрэмжтэй хамт түүний гар дээр тэврүүлсэн байгаагаа харлаа.
Буух гэж тийчлэн "Надаас хол бай гээд байхад чинь! ханиад хүрнэ мангараа" гээд түүнийг түлхэх гэж хичээхэд
Тэр намайг дээш шидчих шахан лавшруулан тэвэрснээ "Атгахан туулай тэвэрлээ гээд үхчихгүй л байх. Өнөөдөр ахынхаа үгэнд ор за юу" гэж хэлээд яг хамар дээр үнсчихлээ.
Би "Заваанаа! наадах чинь бөөн нян вирус!!" гэж орилоход
Жунин юу ч болоогүй мэт инээмсэглээд "Чимээгүй байхгүй бол уруул дээр чинь үнсэнэ шүү" гэж хэлэхэд би яг л команд авсан цэрэг шиг таг дуугүй болчихлоо.
Жунин сэтгэл хангалуун инээмсэглэсээр намайг тэврэн алхах ба гал тогоонд орж ирээд текэн дээр намайг суулгав. Үүнийхээ дараа миний зорилгыг мэдсэн мэт л идэх юм бэлдээд, дараа нь цай хийж өглөө.
Цайгаа барих мөчид намайг дахин тэвэрснээ бэлдсэн зуушаа мөн гартаа бариад унтлагын өрөө рүү минь явлаа.
==================
29:14😇
#HappyKimKaiDay😇😇😇
YOU ARE READING
/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]
Short StoryТөрсөн дүү шигээ боддог жаал чинь том залуу болж ирээд чамайг өдөөд байвал яах вэ?