4. Эгч шиг аашлах хэрэггүй

2.8K 383 33
                                    

===================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===================

Үргэлж л би түүгээр тоглоом наргиа хийж даажигнаж байдаг байсан сан. Гэтэл гэнэт л уул шиг том залуу болчихсон гарч ирээд надаар тоглоом наадам хийх нь намайг үнэхээр сандаргаж байлаа.

Олон жил өнгөрснийг мэдэх ч одоог хүртэл тэр сэтгэлд минь жаахан хөвгүүн хэвээрээ. Тоглоом наргианд минь ичиж сандарч, уурладаг байсан тэр л жаахан хүү. . .

==========

Нэгэнт эгчтэй нь гэртээ байж болно гээд ярьчихсан тул нүд ирмэх зуур гэдэг шиг л унтаад босоод ирэхэд л хоёр талын гэр бүлийнхэн минь биднийг хамт амьдрахаар болсныг мэдсэн байлаа.

Бидний хувьд гэвэл маш олон жилийн өмнөөс бие биеэ мэддэг тийм л гэр бүлүүд. Жунины эгчтэй нэг ангид сурдаг байсан болохоор тэднийд их зочилдог байлаа. Бас айлын бага болохоор ч тэр үү дүүтэй болохыг их хүсдэг, түүнээсээ болоод ч тэгдэг байсан юм уу сайн мэдэхгүй ч Жуниныг үргэлж элдэв үгээр өдөж заримдаа түүнийг уйлтал тоглоом шоглоом хийдэг байсан сан.

Тэр дундаас хамгийн явцтай наргиа минь түүнтэй гэрлэнэ гэх наргиа байлаа. Жунин үнэхээр чин сэтгэлээсээ эсэргүүцдэг байсан болохоор гэрлэлтийн талаарх наргиагаа цаг үргэлж л хийдэг байсан.

Ийм л энгийн, төрсөн биш ч төрснөөс өөрцгүй эгч дүүс гэж боддог дүү минь. . .

===============

Өглөөний цайгаа бэлдээд зогсож байтал харах нүдэнд минь одоо ч дасал болоогүй өндөр царайлаг залуу гал тогоонд орж ирлээ.

Өөрийн эрхгүй түүнийг дагуулан ширтэхэд Жунин бас л тоглоом хийсэн янзтай жуумалзаад "Яасан бэ? эр нөхрөө хараад хараад ханашгүй байна уу?" гэж асуулаа.

Би бантсандаа бага зэрэг хоолойгоо засаад "Золиг чинь том болчихсон биш эгчээрээ тоглоом хийдэг болжээ. Дахиж ийм зүйл ярих хэрэггүй шүү! Одоо бол эвгүй санагдах болж" хэмээн анхааруулахад

Жунин ширээний ард суугаад "Эгч шиг аашлах хэрэггүй дээ, бид аль хэдийн насанд хүрсэн шүү дээ. Чөлөөтэй байцгаая туулайхан минь" гэх үгийг ичих ч үгүй амнаасаа унагаав.

 Чөлөөтэй байцгаая туулайхан минь" гэх үгийг ичих ч  үгүй амнаасаа унагаав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

29:14🥳

#HappyKimKaiDay🥳🥳🥳

/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]Where stories live. Discover now