13. Чиний төлөө

2.5K 334 29
                                    

====================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

====================

Ажил дээрээ хийцгүй шахуу хоноод өглөө дөнгөж үүр цайх үеэр ажлаасаа гарлаа. Ажлын өрөөний жижиг буйдан дээр унтсан болохоор хамаг бие чилчихсэн, чилээгээ гаргах гэсэндээ жаахан сунгалтын дасгал маягийн зүйл хийн алхсаар зогсоол дээр ирэн машиндаа суух гэтэл

"Их ядарсан уу?" гэх Жунины дуугаар зүрх бараг л хаагдчих шахлаа.

"ААА~ ч-чи энд юу хийж байгаа юм? бас ийм эрт" хэмээн гайхширсаар итгэж ядан эргэн тойрноо харахад

Жунин "Чамайг ажлаасаа ирэхгүй болохоор санаа зовоод ирсэн юм"

Би "Хэзээ?"

Жунин "Чам руу зөндөө залгасан ч чи утсаа авахгүй байсан. Гэртээ хүлээж байгаад бүр санаа зовоод сууж чадахгүй болохоор нь наашаа хүрээд ирсэн. Шөнө 12-н үед. Ирээд дотогш орох гэсэн ч харуул оруулаагүй л дээ. Гэхдээ машин чинь энд байсан болохоор ажиллаж байгааг чинь мэдэж байсан" хэмээн зөөлөн инээмсэглэлээ.

Би "Юу? тэгээд гадаа хоносон юм уу? намайг хүлээгээд?" гэж итгэж чадахгүй асуухад

Жунин "Яг ч гадаа биш л дээ. Тэр 24 цагийн дэлгүүрт. Бас тэндээс чиний машин харагдаж байсан"

"Мм~ намайг уучлаарай"

Жунин "Би сайн дураараа ирсэн шүү дээ. Яагаад чи уучлалт гуйх ёстой гэж"

Би ажиллаагүй зүгээр л түүнээс зугтаж байсан шүү дээ. Гэнэт гэмших мэдрэмж төрчихлөө. Бид чинь албан ёсоор үерхэж байгаа. Гэтэл найз охин нь байж найз залуугаасаа зугтаах нь байж болох зүйл үү? Бас түүнийг ингээд хонуулчихдаг.

"Гэхдээ л уучлаарай. . . суучих гэртээ харьцгаая" гэхэд Жунин ч жолоочийн хажуу талын суудал суулаа.

Машинаа асаахын өмнө цүнхээ хойш тавиад бүсээ зүүж байх зуур Жунин над руу хараад инээмсэглээд л байлаа. Яг л маш их жаргалтай байгаа хүн шиг.

Энэ үед гэмших сэтгэл минь давамгайлсан болохоор машинаа хөдөлгөхөө түр азнаад "Уучлаарай"

/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]Where stories live. Discover now