9. Өөрөөр харж болохгүй гэж үү?

2.8K 368 31
                                    

==================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==================

"Би ирлээ" гэсээр гэртээ орж ирэн гутлаа тайлаад өрөө рүүгээ алхахад, эхлээд яг л хүн байхгүй мэт чимээгүй орчин намайг угтлаа.

Жуниныг ирээгүй юм байх гэж бодоод яг өрөө рүүгээ орох гэж байгаад нүдний буланд юм хөдлөх шиг болоход бага зэрэг цочин эргэж харлаа.

Гэтэл Жунин буйдан дээр хагас хэвтээ байдалтай байх бөгөөд юу хийж байгаа нь тодорхойгүй харагдсан болохоор түүн рүү дөхөж очив.

Гэтэл тэр хажуудаа утсаа тавин зураг үзэж байв. Ер нь бол хуучны зургууд.

Би яагаад үзэж байгааг нь асуух ёстой байсан байх л даа. Гэвч утсан дээрх жаахныхаа үеийн зургийг хараад шууд л түүнтэй нэгдлээ.

"Энэ зургийг хараач ээ. Чи үнэхээр эгдүүтэй харагдаж байна. Үргэлж л зайрмаг аваад өг гээд хошуугаа унжуулж байдаг сан" гэсээр түүн рүү харахад

Тэр юм хэлээгүй ч над руу харан үл ялиг инээмсэглэв.

Би шууд л түүний утсыг аваад зургийг цааш гүйлгэн үзэж эхлэв.

"ХА ХА . .. . энэ үед чи ёстой инээдтэй байсан. Надаас айдаг болчихсон байж билээ"

"Яана аа чи нээрээ ийм урт үстэй байсан билүү?"

"Хүүе ээ энэ зураг. Чи хаанаас олсон юм? энэ зун чи манайд байхаар болчихсон гээд бараг л уйлж байсан даа"

"Ямар хөөрхөн юм бэ, Энэ үеэс эхлээд л чиний одоогийн төрх тогтсон байна. Царай чинь бага зэрэг жоохон, бие чинь туранхай болохоос биш яг одоогийнх шигээ харагдаж байна" хэмээн ганцаараа баахан инээж, элдэв зүйл ярьсаар түүн рүү хартал Жунин юм хэлсэнгүй өөдөөс ширтээд л байлаа.

 Царай чинь бага зэрэг жоохон, бие чинь туранхай болохоос биш яг одоогийнх шигээ харагдаж байна" хэмээн ганцаараа баахан инээж, элдэв зүйл ярьсаар түүн рүү хартал Жунин юм хэлсэнгүй өөдөөс ширтээд л байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би "Яасан бэ? Эмо залуу чинь. Яагаад түрүүнээс хойш юм дуугарахгүй байгаа юм? ажил дээр чинь ямар нэг зүйл болоо юу?  эсвэл хувийн асуудал уу?" гэтэл

Жунин "Өөрөөр харж болохгүй гэж үү?" гэв.

Би "Юуг??" гэж гайхсандаа асуухад

Жунин "Би чиний дүү байхаа больчихсон Пак Инбинь! таньдаг дүү биш эр хүн гэдгээр минь харж болохгүй гэж үү?" гэх нь тэр.

Би сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Ядаж байхад энэ үг яагаад ингэж их сэтгэл хөдөлгөөд байгааг мэдэх юм алга. Зүрх гэнэт л бөмбөрдөх мэт маш хурдан "Түг Түг" цохилж эхлэв.

Яг л тэр сонсох гээд байгаа мэт тийм хүчтэй.

Сандарсандаа түүнийг цохиод "Ёо чи үнэхээр үнэмшилтэй хэллээ ХА ХА. . . би бүр гайхлаа.. .  .тэнэг байхаа хаха" гэсээр хүчээр ч гэх үү худлаа ч гэх үү инээж байтал

Жунин гараас минь огцом татан өөр лүүгээ ойртуулснаа уруул дээр минь зөөлөн үнсчихлээ. Итгэмээргүй гайхширмаар байсан ч галзуу гэмээр зүйл нь энэ үнсэлт надад таалагдаж байв.

Эрүүл ухаанаа сэрээхээс минь өмнө уруул минь түүний өөдөөс зөөлөн үнсэж эхэлсэн байв. Өөрийгөө татаж авах гэсэн ч нэгэнт оройтсон бололтой бид хэсэг хугацаанд амттай, удаан бас зөөлөн үнсэлтэд умбаж байгаад уруул минь салав.

Хэн хэн нь үг хэлээгүй ч догдолсон харцаа хоёр биеэсээ нууж чадсангүй.

Буруу зөвийн дунд зөрчилдөж байх зуур минь Жунин түрүүлээд ам нээчихлээ.

"Чи ч бас мэдэрсэн биз дээ? бидний эгч дүүсийн харилцаа аль хэдийн дуусчихсан. Бид хоёр биеэсээ хайр хүсдэг. Бид хамт амьдраад хангалттай удчихлаа шүү дээ. Энэ хугацаанд догдолсон мөчүүд байсан тийм үү?"

Би "Жу-Жунин. . ."

Жунин "Ийм зэргийн сэтгэл хөдлөл мэдэрч байгаа бол бид үерхэх хэрэгтэй. Би чиний найз залуу болмоор байна" гэх нь тэр.

==================

29:14☺️ 

#HappyKimKaiDay☺️☺️☺️

/Дууссан/ 💋Boyfriend😳 [🧠 Shortstory 🫀]Where stories live. Discover now