1

578 56 30
                                    

Томоо барилгын өмнө зогсох энэ залууг Ван Жэксон гэдэг. Жинхэнэ нэрийг нь Ван Рүйжи гэх боловч тэр олон улсад ашиглахад тохирох нэр хэрэгтэй гэсээр нэрээ солисон юм. Гадаад төрхийг нь цухас дурдвал том хар нүд өтгөн хөмсөг төгс хэлбэртэй нүүр зузаан биш ч хэрэндээ л амттай харагдах уруул булчинлаг цээж өндөр нуруутай төгс гэдэг үгэнд төгс тохирох залуу.

Тэрээр барилга руу орон явсаар 5н давхар дахь "Маркетинг борлуулалтын хэлтэс" гэсэн шилэн хаалга бүхий оффис руу орон,

Жэксон: Сайн байцгаана уу. Намайг Ван Жэксон гэдэг. Шинээр орж буй борлуулалтын менежер байгаа юм. Тусалж дэмжээрэй. Гэвэл хэлтсийн дарга гэсэн ширээний ардаас өхөөрдөм хацрын хонхорхойтой царайлаг залуу босч ирэн,

"Намайг Ким Намжүүн гэдэг. Манай хэлтэст тавтай морил" гэж өөрийгөө танилцуулан гар бариад үргэлжлүүлэн: "Тэр ширээнд суухад болноо" гэсээр буцан суудалдаа суув.

Жэксон Намжүүн гэх залуугийн хэлсэн ширээн дээр очин суухад яг хажуу ширээнд нь суух залуу Жэксон руу ойртон аяархан гэгч нь : Түүний хацрын хонхорхой эгдүүтэй царайнд нь хууртаж болохгүй шүү. Наад золиг чинь баг зүүсэн чөтгөр л гэсэн үг. Уурлахаараа яадаг гэж санана. Гээд чичирхийлэх чамай аядаад: Ёстой аймшигтай бие арзаймаар , Өө нээрээ танилцаагүй юм байна шүү дээ. Намайг Марк Туан гэдэг танилцахад таатай байна Ван Жэксон. Гээд инээмсэглэх аж.

Жэксон ажлын эхний өдрөөсөө л эмэгтэй ажилчид дунд алдартай болж эхлэв арга ч үгүй биз . Тийм царайтай хүнд татагдахгүй хүн байна гэж үү.

Ажил ч явагдадгаараа явагдаж амьдрал ч өрнөдгөөрөө өрнөсөөр сарын хугацаа өнгөрчээ. Жэксонд энэ нь их л сонин байх бөгөөд саяхан л өөрийгөө танилцуулаад зогсож байснаа бодно.

Би та нарт хэлсэндээ Жэксон ажлын эхний өдрөөсөө л эмэгтэй ажилчид дунд алдартай болсон гэж. Тэр одоо бүр ч алдартай болохоор зогсохгүй өдөр бүр бэлэг сэлт шоколад найруулсан кофе зэргийг авсаар л байгаа. Тэр хэнийг нь ч хүлээж авахгүй байгаа юм. Үүнийгээ дагаад жижигхэн ярианууд ч гарч эхлэх болжээ. Тэр уул нь шинэ ажилд ороод сар л болж байгаа юмсан.

Жэксон ажилд орсон эхний өдрөө л танилцсан хажуу ширээний найз Марктай ямар нэгэн зүйл ярилцан кофе уун зогсоно.

Марк: Жэк чи яагаад энэ олон бүсгүйчүүдийн алийг нь ч тоохгүй байгаа юм бэ? Дажгүй л хүүхнүүд шүү дээ. Жишээ нь Юна бие хаа царай зүсээрээ хэний ч доор орохгүй сайхан бүсгүй. Би л чиний оронд байсан бол ядаж нэг шөнө дараад авах байсан юм. Гэж хэлэхэд нь Жэксон Марк руу харж инээсээр толгой сэгсрэв.

Марк: Ёооооо Жэксон!!! Юна биш юмаа гэхэд Гаёон хөөрхөн л охин шдээ. Би хааяа чиний оронд байсан бол гэж өөрийгөө хэчнээн зүхдэг гэж санана. Жэк чиний талаар сонин сонин цуурхал хүртэл гарчихсан байна лээ. Чамайг эхнэртэй, эсвэл бэлгийн сулралтай бүр ижил хүйстэн байх ч гэж ярьж байна лээ. Гэвэл,

Жэксон: Марк хүмүүс итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг шүү дээ. Тиймээс хонгор минь тайвшир. Би ямар ч эхнэр эсвэл бэлгийн сулрал байхгүй. Харин ижил хүйстэн гэдэг нь байж болох л юм. Гэж хэлээд Марк руу нүдээ ирмэчихээд цааш явбал,

Марк амандаа: Энэ муу гаж новш чинь юу гэж хүнээр тоглоом хийгээд байна аа. Хэмээн ширэв татаад араас нь явав . Марк үнэндээ Жэксонг ижил хүйстэн гэдэгт итгээгүй итгэхийг хүсэхгүй байгаа юм.

Энэ өдөр Жэксон илүү цагаар ажиллахаар болон ажлынхаа Юна гэгч бүсгүйтэй үлдсэн юм. Тэд ч ажлаа дуусгах тийшээ хандан юмнуудаа цэгцэлж эхлэвэл Юна гэнэт л Жэксоны ширээн дээр суун хөлөөрөө гуяыг нь илсээр,

Юна: Жэк чи намайг хүсэхгүй байна гэж үү? Гээд цамцныхаа энгэрийн товчнуудыг тайлж эхлэв.

Харин Жэксон нэг мушилзчихаад дээшээ өндийн Юна руу ойртон урууланд нь уруулаа шүргэх чамай аядуулаад чихэнд нь ойртон шивнэнэ,

Жэксон: Би чамайг хүсэхгүй байна уу гэж үү? Огтхон ч үгүй ээ. Би хүсэхгүй байна би чамд болон чиний наад галбиргүй биенд чинь ойртохыг ч хүсэхгүй байна. Гээд жоохон холдоод нүд рүү нь харан, Гэхдээ Юна би чамайг үзэн яддаггүй шүү. Би зүгээр л эмэгтэй хүнд дургүй . Гэж хэлээд зөөлөн инээчихээд цүнхээ шүүрэн үүдээр гарвал Юна хэлэх үггүй хоцорч,

Түүний ард хэн нэгэн: Gay юм биздээ сонирхолтой л юм. Гэсээр үлдэв.

Энэ оффисын хаа нэгтээ Юна Жэксон хоёроос өөр хүн байсан бололтой

Albn yosnii ehlel 🤭🎉 ta nar heniig sonsson gej bodjenn 😆

Gay Jack Where stories live. Discover now