Намжүүн орны хажууд байх зургаа аван харсаар : Зөвшөөрөл асуугаад салахгүй байхаар залхаад зөвшөөрөл өгсөн болчихоод явж байгаа юм уу? Жин аа ? Гэхдээ би дахиад хайрлавал шархлах болов уу ?
Намжүүн ийн өөрөө өөртэйгөө ярисаар босон цонхоо нээн агаар амьсгалав. Цонхоо буцааж хаалгүй ор луугаа залхуутай гэгч нь алхсаар хөнжлөө ч нөмрөлгүй хэвтээд нэг мэдэхэд унтаад өгчээ.
Өглөө болж утасны сэрүүлэг дуугарах үед Намжүүн хар хөлс нь цутгаж хамаг бие нь чичирсэн амьтан арай гэж өндийн утсаа аван сэрүүлгээ унтраан ажил руугаа залган ханиалгасаар өнөөдөр очиж чадахгүй гэдэг ээ хэлэв. Шөнө хөлстэй байж цонхоо онгойлгоод хөнжилгүй унтаснаас болж ханиад хүрсэн аж.
Ажлын цаг дөхөж тэдний оффис дээр ажилчид ар араасаа цувран орж ирцгээнэ. Удсан ч үгүй ажлын цаг эхэлж өглөөний хурал болов.
Ду ахлах гэгч хүн хурал дээр орж ирсээр: Хэлтсийн дарга өнөөдөр ирэхгүй гэсэн. Тодорхой шалтгаан хэлээгүй ч өвдсөн юм шиг байна лээ. Гэвэл,
Жэксон нүд нь томорсоор суудлаасаа өндийн: Айн өвдсөн гэнээ?! Юу нь өвдчихсөн юм ? Гэж их л сандран асуувал,
Ду ахлах: Хоолойноос нь сонсоход ханиад хүрсэн юм шиг байна лээ. Өөрөө өвдсөн гээгүй ч хоолой нь үнэхээр сул чичирч байна лээ. Гээд Жэксон руу харвал,
Жэксон: Тэнэг новш... Гэсээр гадуур хувцсаа шүүрэн яарсаар гарч одов.
Жэксон машинаа ч умартан ухаан мэдрэлгүй Намжүүн ий гэр лүү гүйв. Тэр дотор оо бурханаас гуйж эхлэв "Түүнийг минь эрүүл байлгаж өгөөч"гээд,
Жэксон: "Гайгүй байгаасай гайгүй л байгаасай " гэж амандаа бувтнан гүйсээр аманд нь цус амтагдан зогсох үедээ л Намжүүн ий гадаа бараг ирсэн байгаагаа мэдэн зогсов. Хаалганых нь гадаа очин хэсэг бодлогоширов, "Би энд юу хийж байгаа юм бол? Намжүүн миний хувьд хэн юм бэ? " гэх мэтээр бодол болон зогсох үед нь " Өвдсөн " гэх ганцхан үг тархинд нь зурвас хийн орж ирэн ухаан санаагаа олсон мэт шууд л хаалгыг нь балбав. Нилээн удаан балбасан ч тайлахгүй байсан тул хаалганы бариулнаас нь татаж үзвэл онгорхой байх аж. Жэксон шууд л гэрлүү нь орон өрөөнд нь орж очвол Намжүүн хөдлөх ч тэнхэлгүй халуундаа дэмийрэн "Жин аа" гэж уйлсаар хэвтэнэ.
Жэксон Намжүүн ийг түр орхин гэрийнх нь энд тэндхийг онгичсоор эмийн хайрцаг олон халууны эмийг нь аван ус барисаар буцан өрөө рүү нь оров.
Жэксон Намжүүн рүү ойртсоор: Жүүн аа ... Гэвэл,
Намжүүн арай хийн эргэж хараад: Жин аа !? Гээд шууд л уйлж орхив.
Жэксон халууны эмээ барин ойртсоор : Чи өвдчихсөн байна. Халуундаа дэмийртлээ өвдчихсөн байна шдээ тэнэг минь ! Энэ эм уучих тэгвэл дээрдэнэ. Гээд эмээ ойртуулвал,
Намжүүн гарыг нь түлхээд : Өвдөөд ч болтугай чамтай байна гэвэл өвдөх миний хувьд юу ч биш!!! Би эм уумааргүй байна Жин аа. Өвдөх болгонд чи ирдэг ч эм уух болгонд чи явдаг шүү дээ! Гэсээр амьсгаа ч авж чадахгүй болтлоо уйлах аж.
Жэксон өөрийг нь өөр хүнтэй андууртлаа дэмийрэх Намжүүн ийг харж өрөвдсөөр өмнөөс нь өвдмөөр санагдаж бараг л дагаад уйлах шахна.
Жэксон тэсгэл алдан нулимс дуслуулсаар: Энэ эмийг уучих тэгэх үү Жүүн аа !!! Би явахгүй ээ амлаж байна. Учир нь би чамд хайртай! Гэвэл,
Намжүүн: Явахгүй гэж амлаж байна уу? Гээд нулимстай нүдээр Жэксон руу харан итгэл муутайхан эмийг нь аван амандаа хийв.
Жэксон баярлан усыг нь өгөөд нулимсаа арчсаар : Явахгүй ээ амлаж байна. Би үүрд чиний залуу байх болно. Гэвэл,
Намжүүн: Би чамд ямар их хайртай гээч. Нүдийг чинь харах болгондоо дурлаж үнэрийг чинь уушиглах болгондоо донтдог. Хайртай шүү Жин аа!!! Гэсээр Жэксон г татан үнсэж эхлэв.
Тэд үнсэлцэх бөгөөд Жэксон Намжүүн ий өвөр дээр гаран суужээ. Намжүүн ий бие үнэхээр халуун байхыг анзаарсан Жэксон жоохон ч гэсэн халууныг нь хуваалцахын тулд хувцсаа тайлан нүцгэрэх аж. Намжүүн халуундаа дэмийрсэн хэвээр Жэксон г Сокжин болгон харсаар нулимс дуслуулан үнсэнэ. Тэгээд Сокжинтэй өнгөрүүлсэн сүүлчийн шөнөө бодон улам л уйлсаар Жэксон г чанга тэврэн авав.
Жэксон Намжүүн ийг зөрүүлэн чангаас чанга тэврэн : Жүүн аа юу болсон бэ ? Гэвэл,
Намжүүн эхэр татсаар : Чи надад өвчтэй байгаа гэдэг ээ ч хэлэлгүй тэр шөнийн дараа надаас холын хол явчихсан байсан шүү дээ. Жин аа би айгаад байна чи надаас дахиад явах вий гэхээс би айгаад байна. Би өвдөх дуртай. Учир нь чи надад санаа зовоод өвдөх болгонд минь ирж эм өгдөг шүү дээ. Гэхдээ би үзүзэм уух дургүй ээ. Чиний өгсөн эмийг уугаад чамайг тэврээд унтдаг ч сэрээд харахад чи байдаггүй шүү дээ. Гээд Жэксон г тэвэрсээр л байв.
Жэксон түүнийг хэргээс өвдсөн гэдэгийг сая нэг ойлгов. Намжүүн Сокжин ийг санах болгондоо өвдөөд ч болтугай уулзахын тулд тарчлаад ч болтугай харахын тулд ямар нэг аргаар хэргээс өвддөг ажээ.
Жэксон: Жүүн аа би энд байна! Чиний хажууд, тэгэхээр одоо чи амарч болно. Тэр чамайг өвдөлгүй эрүүл байгаасай гэж хамгийн их хүсдэг байх . Одооноос тэр биш би үргэлж хажууд чинь байх болохоор гуйя!!! Өвдөлгүй үргэлж эрүүл бай !!! Учир нь аль хэдийн чамайг орхисон чиний хайрт Жин биш Ван Жэксон чамд хайртай !!!
Za snu nzuda 🥹❤️