11

237 32 7
                                    

Намжүүн: Түүнтэй минь адилхан үзэсгэлэнтэй юм. Уул нь дахиж хэнд ч дурлахгүй зөвхөн түүнийгээ л хайрлана гэж бодож байсан юмсан. Би яах ёстой вэ? Ким Сокжин хайрт минь чи намайг дахиж дурлахыг зөвшөөрөх үү?

Жэксон өөрийг нь ширтээд амандаа ямар нэг юм бувтнах Намжүүн ийг харан гайхсаар: Энэ новш чинь юугаа хараад байна аа? Би тийм хачин харагдаад байгаа юм болов уу? Гээд толгойгоо маажин Намжүүн ий өөдөөс алхан очоод,

Жэксон: Юу гөлрөөд байгаа юм? Миний нүүрэн дээр юм наалдчихаж уу? Гэж их л пээдгэр асуувал,

Намжүүн санаа алдан : Үгүй дээ. Гэсээр цааш явав.

Жэксон: Энэ яачихаа вэ? Өдийд намайг хэлэх үггүй болгочихсон зогсож байх ёстой биздээ. Нэг л хачин байна даа . Гээд араас нь даган алхана.

Энэ өдөр тэдний ажил дээр онц сонин гоодь юм юу ч бололгүй ажил тарах цаг болон зам замаа хөөн гэр гэрлүүгээ явцгаав.

Намжүүн гэрлүүгээ явах замдаа нэгэн кафегаар орон кофе уунгаа ном уншин сууна.

Тэр бараг 3цаг тэр кафедаа ном уншин суусны эцэст одоо л нэг юм суудлаасаа өндийн гэрлүүгээ явахаар зэхэь.

Тэр гэртээ орж ирээд хувцсаа солиод шууд л орондоо оров.

Намжүүн унтахаасаа өмнө: Ядаж зүүдэнд минь хүрээд ирдэг бол... Гэж амандаа бувтначихаад нүдээ анин хэвтэв.

Төд удалгүй тэдний байшин нам жим анир чимээгүй болон Намжүүн аль хэдийн зүүднийхээ ертөнц рүү айлчилжээ.

Намжүүн зүүдлэх аж.

Энэ шөнө Намжүүн ий зүүдэнд түүний хамгаас их хайрладаг хайрт нь зочлон иржээ.

Сокжин Намжүүн аас жоохон зайтай зогсчихоод үзэсгэлэнтэйгээр инээмсэглэж харагдана.

Үүнийг нь харсан Намжүүн ий нүдэнд усан бүрхүүл бүрэлдэх бөгөөд юу юугүй урсчих шахна.

Харин Намжүүн ийг харж инээн зогссон Сокжин: Хайрт минь намайг дагаад гүйгээрэй. Гэж хашхирчхаад хаашаа явахаа ч хэлэлгүй цааш гүйв.

Хэдэн жил хараагүй хайртыгаа харсан Намжүүн сэтгэл нь догдолсоор араас нь гүйх аж.

Тэд гүйсээр нэгэн кафен гадаа ирэхэд тэр кафе нь орой Намжүүн ий орж ном уншиж суусан кафе...

Үнэндээ энэ кафед тэд хамтдаа байхдаа бараг л өдөр алгасалгүй ирдэг байсан юм. Хамтдаа өдрийн болсон сонин содон зүйлсээ ярилцан хааяа өөрсдийн ирээдүйгээ хүртэл халуун дулаанаар нэг нэгэн рүү гээ харж байгаад хөхрөлдөн ярилцдаг байсан юм. Тэгээд л Намжүүн хайртыгаа санан даарсан сэтгэлээ жоохон ч гэсэн дулаацуулахын тулд тэр кафе руу байнга ордог хэрэг.

Сокжин кафе руу орсоор буланд байх өөрсдийн байнга суудаг байсан ширээнд суун Намжүүн ийг нааш ир хэмээн гараараа даллана.

Намжүүн яаран хурдан хурдан алхалсаар урд нь ирж суувал,

Сокжин инээсээр л байх аж.

Хэсэг хугацааны дараа Сокжин түрүүлж ам нээн,

Сокжин: Санасан шүү. Хэмээх зүрх зүсэж сэтгэл эмтэлмээр ганц л үгийг хэлэв.

Үүнийг нь сонссон Намжүүн гуниг хургаж манан татсан нүднээсээ бороон дусал шиг том том нулимс бөмбөрүүлэн ээрч муурсаар : Би ч гэсэн. Гэвэл,

Сокжин: Энэ том залуу чинь яагаад уйлаад байгаа юм бэ? Хүн үнэхээр л санаад уулзахаар ирж байхад. Гээд дахиад л инээвэл,

Намжүүн гарнаас нь атгаж авахдаа айж орхив. Түүний хайртын гар цэв хүйтэн байна.

Намжүүн сандарсаар хоёр гарыг нь хоёуланг нь атган Сокжин ий өмнө очин сөхөрч суусаар: Жи---Жин аа гар чинь яагаад ийм хүйтэн байгаа юм бэ? Чи намайг санаад ирсэн юм чинь орхиж явахгүй биз дээ? Гээд улам л их мэгшин уйлвал,

Сокжин: Би үргэлж хажууд чинь байсан шүү дээ Жүүн аа. Хэмээгээд дахиад л инээв.

Намжүүн: Би--би га--гарыг чинь дулаацуулаад өгье. Байнга дулаацуулж өгч байх болохоор намайг битгий орхиорой. Гуйж байна. Ийн хэлээд бүр л их уйлан нус нулимстайгаа холилдох аж.

Сокжин: Би тэр аймшгийн газар луу чамайгаа яаж дагуулж явах юм бэ? Надад өөр сонголт байхгүй Жүүн!!! Харин чи сайхан амьдар. Болзоонд яв дахиад дурла. Өнгөрсөнтэйгөө зууралдаж намайг дурсах хэрэггүй. Гэж ширүүхэн хэлвэл.

Намжүүн бороо шиг асгарах нулимсаа зөнд нь орхин гэрэл гэгээгүй болсон нүдээрээ Сокжин руу харсаар: Намайг битгий орхилдоо. Би чамаас гуйж байна. Тэгэх үү? Чамгүй амьдрал миний хувьд ямар аймшигтай байгааг мэдэж байна уу? Гуйж байна. Битгий орхилдоо. Гуйя. Гээд цөхөрсөн хоолойгоор Сокжин ий мөс шиг хүйтэн гарыг атган уйлсаар л байв.

Сокжин: Уучлаарай. Март. Гэх хоёрхон үгийг хэлчихээд гараа аван кафегаас гаран явав.

Намжүүн сандарсаар унаж босон араас нь гарвал түүний хайрт аль хэдийн алга болсон байв.

Намжүүн хоолойныхоо хэрээр хашхирна: Ким Сокжин!!! Амиа хичээсэн амьтан!! Амлалтандаа яагаад хүрэхгүй байгаа юм!! Хэцүү үед минь хажууд чинь байж өгнө гэчихээд чи явчихсан!! Чамайг намайг орхиод явахад надад хэн ч үлдээгүй !!! Зөвхөн би зөвхөн би л амьсгал нь халуун ч зүрх нь үхсэн биеээ манан чиний халуун дулаан тэврэлт хайр халамжийг хүлээн биеэ манан зогссон!!!  Зүрхийг минь амилуулдаг чи минь хаана байна аа !!!
Гээд цөхөрсөн болтой уйлсаар үлдэв.

Намжүүн: Жин аа!!! Гэж орилсоор хар хөлс нь цуван орилсоор зүүднээсээ сэрэв.

Намжүүн орны хажууд байх зургаа аван харсаар: Зөвшөөрөл асуугаад салахгүй байхаар залхаад зөвшөөрөл өгсөн болчихоод явж байгаа юм уу Жин аа? Гэхдээ би дахиад хайрлавал шархлах болов уу?

Odoo l ehlj bnda ursuud mn ❤️

Gay Jack Where stories live. Discover now