16

228 32 7
                                    

Жэксон: Өө... Аав ээж!!! Гээд Намжүүн ийг орхин байрныхаа үүд рүү түрүүлэн гүйв.

Жэксон: Та 2 хэзээ ирсэн юм ? Хэлэхгүй яасан юм? Гэвэл,

Ноён Ван: Хаа байсан Хятадаас чамайг зориод энэ хүртэл ирж байхад ачлалгүй золиг чинь юу гээд байгаа юм? Гэж ширүүхэн дуугарвал,

Хатагтай Ван : Зөнөг өвгөн чинь хүүхэд рүү уцаарлаад... Дургүй байгаа бол буц чи! Гэсээр тэр хөөрхөн гэгч нь хүүгээ өмөөрөв.

Жэксон аав ээжийгээ өхөөрдөн инээд алдсаар : Аав ээж 2минь дээ та 2ыг ирэхэд муу хүү нь яалаа гэж дургүйлхэх вэ дээ. Харин ч маш их баярлаж байхад. Гээд аав ээжийгээ тэврэн үнэрийг нь уушиглан зогсов.

Ван ноён : Хүү минь чамтай цуг явж буй залуу хэн бэ? Гэвэл Жэксон сая нэг Наижүүн ийг санан эргэн харвал Намжүүн яг байрандаа хармайндаа гараа хийчихсэн Жэксон руу харж инээсээр догь гэг чинь зогсож байв.

Жэксон : Жүүн аа!!! Нааш ир ! Гэж гараа далалсаар дуудвал,

Намжүүн том том алхалсаар тэдэн дээр ирэв.

Жэксон : Аав ээж танилц ! Миний найз залуу байгаа юм. Гэвэл Намжүүн Жэксон руу үнэхээр гайхсан харцаар нэг том хараад бөхийсөөр,

Намжүүн: Сайн байна уу? Ноён Ван Хатагтай Ван! Намайг Ким Намжүүн гэдэг. Танилцахад таатай байна. Гээд өнөөх сэтгэл татам хацрын хонхорхойгоо хонхолзуулсаар мэндлэв.

Ноён Ван хариу инээмсэглэн : Бидэнд ч бас таатай байна. Гэх бол,

Хатагтай Ван : Гадаа зогсоцгоогоод л байх юм. Орцгоох уу? Намжүүн хүү оръё. Гэсээр тэд Жэк ийг гэр лүү яван оров.

Гэрт орж ирээд л хатагтай ван халаглаж гарав.

Хатагтай Ван: Ван Жэксон! Ачлалгүй хүү! Өөртөө санаа тавина гэж ер байхгүй юм. Эднийгээ хараачээ. Цэвэрхэн оймс гэж чамд байна уу? Чи ер нь юу идэж уудаг хүүхэд вэ? ... Гээд л Жэк ийн гэрийн бүх зүйлийг онгичин янзлахыг нь янзалж , угаахыг нь угааж эхлэв.

Ноён Ван санаа алдсаар Намжүүн рүү харан : Хөгшинийг минь уучлаарай . Ээжүүд угаасаа ийм байдгийг мэднэ биздээ... Гэсээр тэд ярилцаж эхлэв.

Жэксон ээждээ загинуулан гэрийн ажилд тусалж Намжүүн түүний аавтай нь ярилцана.

Тэд удтал ярицсаны эцэст,

Ноён Ван : Бүх дэлхий миний хүүгийн эсрэг байсан ч би хүүгийнхээ талд орно. Тэртээ тэргүй хүүгийн минь сонирхлыг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй хүү рүү минь чичилж байхад... Би хүний эцэг хүн байж хүү рүүгээ нийгэмтэй зэрэгцэн чичилж хэзээ ч чадахгүй. Би ганц л юмыг хамгийн ихээр хүсдэг. Хүүгээ жаргаасай гэж.. Хүү минь л жаргалтай байна гэвэл би түүнийг дагуулаад саран дээр очсон ч чадна . Би хүүдээ тийм л их хайртай. Залуу минь чамайг ч бас хүүг минь тэгж хайрлах байх гэдэгт итгэж байгаа шүү!!! Гээд дулаахан инээсээр Намжүүн руу харвал,

Намжүүн: Та итгэж болно оо. Магадгүй би танаас ч илүү таны хүүг хайрлах байх.  Гэж хариу инээсээр тэдний ярилцлага дуусав.

Төд удалгүй Хатагтай Ван: Хоолоо идээрэй!!! Гэсээр бүгд ширээнд суун энн оройг тэд гэр бүлийн халуун дулаан яриа өрнүүлсээр өнгөрөөсөн юм.

Маргааш нь тэд ажилдаа ирэхэд байдал нэг л сонин байгааг анзаарав.

Тэдэн рүү хүмүүс ээлжилж харсаар ам амандаа шивэр авир хийн нэг л тийм хүйтэн уур амьсгал бүрдсэн байв.

Жэксон юу болоод байгааг ойлгоогүй ч ширээндээ очин суувал,

Юна түүний хажууд ирэн ширээг нь налан зогсоод хүн бүрт сонсогдохоор чанга : Эмэгтэй хүнд дургүй гээд байсан чинь ижил хүйстэн л байсан юм байна шд. Заваарсан юм. Гэвэл,

Жэксон юу болоод байгааг гадарлан : Би хэлсэн шүү дээ ? Ижил хүйстэн юм уу хаашаа юм гэхэд чинь "Тийм ч байж болно" гэж хэлсэн санагдах юм . Тэгээд ч чам шиг олон юмны өвөр дамжсан нийтийн бараагаар бм ямар ацаа хийх вэ дээ . Ким Юна наад силконтой дарвагар уруулаа дуугүй л татаж үз. Гэж мөчөөгөө өгөлгүй үг сөрөв.

Жэксон Намжүүн д санаа зовов .

Харин Намжүүн Жэксон д санаа зовон сууна . Тэд нэг нэгнийгээ цуурхал тарсанд эмзэглэж байгаа хэмээн бодно.

Намжүүн хэн ийм зүйл ярисан талаар бодсоор шийдлээ олсон бололтой босон,

Марк ийн ширээн дээр очин : Гараад ир! Гэчихээд өөрөө түрүүлэн гаран явав.

Марк ч юу болсныг ойлголгүй араас нь даган гарвал Намжүүн Шатны хонгил руу орж харагдав.

Марк ийг араас нь даган орсон даруйд нь Намжүүн түүний хоолойнд тохойгоо тулгасаар : Чи биз дээ!!! ЧИ ЦУУ ТАРААСАН БИЗ ДЭЭ !!! гэж орилвол,

Марк: Юугаа яриад байгаа юм? Гэсээр гарыг нь холдуулах гэж хичээв .

Намжүүн: Жэксонд ямар нэг---- Нэж хэлж дуусаагүй байхад нь хэн нэгэн Намжүүн ийг түлхэн унагаад Марк ийг өөр лүүгээ татан авав.

Марк өөрийг нь хамгаалсан нэгэн рүү нэг харчихаад Намжүүн рүү харан : Би тийм цуу яриа тараатлаа доошоо орчхоогүй байна!!!  Гээд гараа татаж аван гарч одов.

Нөгөө залуу араас нь харан чангаар : Туан Марк Намаг Жэбом гэдэг шүү битгий мартаарай!!!

Dushnee♥️

Gay Jack Where stories live. Discover now