14

233 26 4
                                    

Жэксон: Хүсч байвал ярил даа...

Намжүүн нэг сайн санаа алдаад орны хажуу дахь жижигхэн шүүгээн дээр байх зураг аа  аван илсээр яриж эхлэв.

Намжүүн: Би түүнтэйгээ ана ахлах сургуульд байхдаа уулзаж байсан юм. Амьд бус юм шиг л үзэсгэлэнтэй тэр минь үнэхээр хөгжилтэй хүүхэд байсан. Анх хараад шууд дурлахдаа "Аан энэ л миний хайж байсан хүн байна" гэж өөртөө хэлж байж билээ. Хүн болгон төгс байдаггүй гэгчээр түүний нэг сул тал нь үнэхээр хүн айж нохой гасалмаар аймшигтай инээдэг байсан шүү. Гэж инээгээд үргэлжлүүлэн : Би бүрэгдүү талдаа хүн байсан юм. Тэр харин нийтэч. Ү
Үргэлж ирж яриа өддөг байж билээ. Хамгийн хачирхалтай нь анх би биш тэр миний араас гүйдэг байсан юм. @Жүүн аа Жүүн аа" гээд л их хөөрхөн. Би түүнийг харах бүртээ дуралдаг байсан юм. Үзэсгэлэнтэй царайнд нь , хэнээс ч илүү гэнэн цайлган сэтгэлд нь, хазаад авмаар бумбагар урууланд нь гээд бүхий л зүйлд нь дурладаг байсан. Харах бүртээ харцанд нь уусдаг байсан ч үзэсгэлэнтэй төрхөнд нь мансуурсандаа зовлонг нь харцнаас нь олж хараагүй юм. Тэр надад хэзээ ч өвдөж байгаагаа харуулаагүй бас хэлээгүй . Сална гэж уурлахад нь өөр хүнтэй болчихжээ гэсэн бодолдоо баригдан түүндээ би анх удаа гар хүрч билээ. Над руу харсан тэр л гомдлын нулимстай нүдийг нь би хэзээ ч мартдаггүй юм. Тэр минь надаас хамгийн сүүлд юу гуйсан гээч? Өвчтэй гэдэг ээ ч хэлээгүй байж надаас халуухан шөнийг хүссэн.                 " Намжүүн аа үүнийр хийцгээе" гээд л, Дотроосоо үхэж байгааг нь ч мэдээгүй байж би дэндүү ширүүдүүлчихсэн. Тэр шөнөө надад маш олон удаа " Хайртай " гэж хэлсэн . Түүнд хүрсэн хүрэлт болгоноо би санадаг. Хөвөн мэт зөөлхөн арьсан дээр нь хүрсэн хүрэлт болгоноо би мартахыг хүсдэггүй. Хамгийн сүүлийн удаа гэдэг ээ даан ч мэдэлгүй хэтэрхий сул тэвэрч унтсансан. Түүнийхээ хүйтэн биеийг тэврээд сэрэхдээ би үнэхээр юу хийхээ мэдээгүй. Гээд тэсэлгүй уйлж эхлэв, Түүнийхээ чандарласан цогцсыг далайн гүн рүү цацан зогсохдоо л би түүнийг "ҮХСЭН" гэдэг ийг сая нэг ухаарч байсан юм. Тэр минь надаас яваад яг 6н жил болж байна. Эцсийн эцэст алдсаныхаа дараа л ухаардаг юм байна лээ. Гэхдээ тэр минь үргэлж дэргэд минь байдаг ийг би мэдэрдэг юм. Зүүдэнд минь ирэх болгонд нь би хувиа хичээсэн арчаагүй зан гаргаж хамт үлдэхийг гуйн түүнийгээ үргэлж нулимстай нүдтэй буцаадагсан. Гэснээ муухан инээгээд: Чи түүнтэй минь их адилхан. Нэг ялгаа нь чи зоригтой. Гээд санаа алдан дээшээ харвал,

Жэксон: Одоо түүнийг биш намайг хайрлаж болохгүй юу? Чи л хүсвэл би чам дээр хэзээ ч хамаагүй гүйгээд ирэх болно. Гэвэл,

Намжүүн: Ван Жэксон?

Жэксон: Ммм?

Намжүүн: Хувиа хичээсэн санагдаж магадгүй ч түүнийг минь орлож намайг халамжилж намайг хайрлаж надаар хайрлуулж миний найз залуу болмоор байна уу? Гэсээр дулаахан инээмсэглэн Жэк рүү харсаар л байвал,

Жэксон бүр балмагдаж орхив.

Намжүүн : Намайг түүнтэй минь цуг хайрлаач Жэк 🥺.

Жэксон: Уул нь би гуйх гэж байсан юмсан. Гээд чухал царай гарган: Жүүн аа чиний өнгөрсөн надад ерөөсөө хамаагүй. Чи л хүсвэл би чамайг бүх зүйлтэй чинь хамт хайрлах болно. Би мэднэ шүү дээ түүнийг чамд ямар үнэ цэнэтэй хүн гэдэгийг... Жүүн аа... Чиний дотор байх энэ агуу хайрыг март гэж би чамд хэзээ ч хэлэхгүй харин ч хамтад нь хайрлах болохоор болзоцгооё. Хамтдаа уйлж хамтдаа инээцгээе.  Учир нь би чамд хайртай.

Намжүүн: Амьдралыг минь гэрэлтүүлж өгсөнд баярлалаа. Гээд Жэксон д бяцхан үнсэлт бэлэглэв.

Neleen cuhal heseg ucraas boginohn orulla shu ♥️🫀

Gay Jack Where stories live. Discover now