19

205 24 4
                                    

Марк доош буун юу ч болоогүй юм шиг инээсээр: Жэбом гэлүү? Болзоцгооё! Би нэг удаа тархиа дагаад үзмээр байна!!! Гээд тэр Жэбом ын гарнаас атгасаар компаниас гүйхээрээ нэг гарав. Одоо бол түүнд ажил , бас бус шийдэгдээгүй олон асуудлуудынх нь аль нь ч хамаагүй бололтой.

Марк Жэбом 2 үдшийн бүрий хүртэл хамтдаа хөгжилдсөн юм. Тоглоомын газар, кофе шоп, парк гээд яг л жинхэнэ хосууд
шиг хэдэн цагийг хамтдаа өнгөрүүлэв.

Тэд явсаар хамгийн сүүлчийн зогсоол болох Марк ийн гэрийн гадаа ирэв.

Марк: Жэбом аа! Одоохонпоо би чиний нэрнээс бусдыг мэдэхгүй ч цаашдаа би чамайг илүү их мэддэг болно гэж найдаж байна. Сэтгэл зүрхээ биш тархиа дагаад чамайг сонгож байгаа ч би итгэж байна. Чи намайг гомдоож чадахгүй гэдгийг. Би нэг л зүйл гуйя. Намайг битгий орхиорой. Гэсээр Жэбом ын уруул дээр халит уруулаа шүргүүлээд л цааш эргэн гэрлүү гээ гүйгээд орчихов.

Ард нь үлдсэн Жэбом малийтлаа инээсээр,

Жэбом: Орхихгүй ээ, Хэзээ ч !!! Гэж өөртөө шивнэсээр Марк ийн гэрийн гаднаас холдон явав.

Харин Жэксон Намжүүн 2 жаргалдаа умбаж байв. Ажил дээрээ ч нэг нэгэн рүү гээ жаргал дүүрэн харц шидэлсээр, Ажлаа тарав уу, Үгүй юу, Жинхэнэ болзоонд явцгаана.

Хосуудын хийдэг энгийн зүйл ч гэлээ тэдэнд хамгийн нандин энэ болзоо нь тэдний хувьд бараг л анхны удаагийнх.

Нэг их том биш ч нэр хүндтэй ресторанаар орон хоол идэж дарс уунгаа нүдэндээ оч цацруулан нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар нэг нэгэнтэйгээ ирээдүйнхээ талаар ярилцан үнэхээрийн жаргалтай харагдана.

Жэксон: Хоёулаа хэзээ хуримаа хийх бол? Гээд инээд алдан догдолсон харцаар Намжүүн рүү харвал,

Намжүүн: Чи л хүсвэл маргааш ч хийж болно шүү дээ. Гэж хэлэхэд нь харцнаас нь хайр асгарна.

Жэксон аль хэдийнээ хүүхдийн тухай бодоод эхэлчихсэн байх бөгөөд хэлэх эсэхтэй эргэлзэн сууна.

Тэгж тэгсээр хэсэг чимээгүй суусан хоёр зэрэг зэрэг,

Намжүүн Жэксон: Хүүхэд... Гээд нэгэн рүү гээ гайхсан харцаар харан нэгнийгээ шоолон жаргалтай нь аргагүй инээнэ.

Хэн мэдэх вэ? Зогсоо зайгүй хэрэлдэж нэгнийгээ нэг нүдээрээ ч харж чаддаггүй хэн нь хэнийгээ дарж авахаа үздэг байсан хүмүүс нэгэндээ ингэтлээ сайн болно гэж Хэн мэдхэв.

Тэд одоо ямар ч замаар явсан ганцаараа биш "Хамтдаа" болж, Зөвхөн би биш " Бид " болж байна.

Тэд өнөөх ресторанаасаа гаран хаашаа явах тухайгаа ярилцана.

Намжүүн кино театр орцгооё гэх бол Жэксон гадуур алхацгаая гэнэ.

Намжүүн: Кино үзчихээд л гадуур алхацгаая. Асуудлыг тэгж шийдэцгээе. Гэвэл,

Хэдэн хундага дарсандаа улайж орхисон Жэксон инээд алдсаар зөвшөөрөв.

Кино театрт зэрэгцэж суугаад кино үзсэн тэд гарч ирсэн даруйдаа киноныхоо тухай ярилцана.

Жэксон: Саяын залуу өрөвдөлтэй биш байна уу? Яг хайрттайгаа учраа олж байхад нь хайрт нь өнгөрчихлөө шүү дээ. Гээд өрөвдсөн харц тодруулвал,

Намжүүн өөрийнхөө өнгөрснийг бодов. Тэр хайртыгаа гомдоосон, уучлуулж чадалгүй явуулсан. Шөнө бүр зүүдэнд нь ирж уучилж байгаагаа хэлдэг байсан ч тэр одоо болтол харамсдаг юм. Сэтгэлд нь байх 1000 ын дайтай уучлаарай гэдэг үг цогцос болсон хайртынх нь чихэнд 1 ын чинээ ч хүрэхгүй шүү дээ. Тэр одоо ч боддог юм. Тэр минь намайг уучлах болов уу? Гэж...

Яг энэ бодлыг нь тасалдуулсаар

Жэксон: Жүүн аа ? Чи зүгээр үү ? Гэвэл,

Намжүүн: Жэк тэр намайг уучилсан болов уу? Гээд цөхөрлийн нулимс хурсан нүдээр Жэксон руу харав.

Жэксон алхаагаа зогсоогоод : Тэр чамайг аль хэдийн уучилсан шүү дээ!? Чи л түүнийг тавьж явуулж чадахгүй байна. Гэхдээ Би чамд үргэлж байх болно. Өнгөрсөн бүгдийг чинь хайрлаж чадахгүй ч, Чамайг түүндээ уучлуулахад чинь гэмээ цайруулж сайхан амьдрахад чинь туслах болно. Битгий ай чамд би байна!

Яг энэ үг ю, яг энэ үг л Намжүүн ий сүүлчийн тэвчээр байж. Түүний хажууд түүнийг унахад нь түшиж босгоод өвдгийг нь гөвж өгөх хүн байгаа гэдгийг тэр сая дахиад ухаарав.

Намжүүн: Би чамд хайртай!!! Гээд доголон нулимтай нүдээ анин Жэк ийн хүзүүнээс татсаар уруулаа нийлүүлэн хаана байгаагаа ч умартан үнсэж орхив.

Gay Jack Where stories live. Discover now