9

228 29 21
                                    

Марк: Ким Намжүүн. Чи түүнтэй унтсан биз дээ? Гээд Жэксон руу харвал,

Жэксон: Чамд миний асуудал хамаатай биш гэж бодож байна. Чамайг намайг таалах таалахгүйг чинь би нэг их авч хэлцэхгүй. Учир нь чи миний сонирхол биш!!! Гэхдээ чи нөгөө ажилдаа сайн юм билээ. Гэж ёжилвол,

Марк худлаа инээсээр: Ван Жэксон үнэхээр Ким Намжүүн тай унтчихжээ. Гайхалтай юм. Даргатайгаа унтсан эр. Гэчихээд түр чимээгүй болон төв царай гаргаад: Жэк энэ сайхан сонсогдохгүй байна. Гэвэл,

Жэксон ч бууж өгөлгүй: Эрэгтэй ажлын хамтрагчтайгаа нөхцсөн эр. Энэ тэгээд гоё сонсогдож байна уу? Марк аль аль нь ялгаа байхгүй хэн бүхэнд эвгүй сонсогдоно. Тэглээ гээд би чиний үгээр байна гэж байхгүй. Намайг таална уу ? байна уу ? Чиний л сонголт. Харин хэнтэй унтаж хэвтэх яах ийх нь миний сонголт! Хязгаараа давахгүй байцгаая. Ийн хэлээд: Хурдан дуусгаад харьцгаая. Гэсээр бичиг цаастай ноцолдоно.

Марк нэг юм хэлэх гээд байгаа бололтой амаа ангалзуулсаар сая нэг юм : Өнөөдөр манайд очмоор байна уу ? Гэвэл,

Жэксон: Юу л байна зав байна очъё оо. Одоо ажлаа дуусгачихаад шуу---,

Түүний үгийг таслан,

Намжүүн: Тэр өнөөдөр завгүй. Гэж их л ширүүхэн дуугарсаар гаднаас орж ирэв.

Жэксон: Чи юу мэддэг болоод миний завтай завгүйг шийдээд байгаа юм? Гэвэл,

Намжүүн: Чи миний хувцсыг тайлж аваачихгүй юм уу? Наадах чинь жоохон үнэтэй хослол л доо. Тэгээд бас чи наадхаа чамд жоохон томдож байгааг анзаарсан уу?
Гээд доогтой гэх чинь инээв.

Жэксон: Тэр хослолыг чинь хараал идэг.

Намжүүн: Манайд тайлж шидсэн хувцаснуудаа очиж авахгүй хэрэг үү? Эсвэл би хаячих уу? Уг нь гайгүй үнэтэй л юмнууд харагдсан даа. Гэвэл,

Жэксон: Ким Намжүүн чи бол новш. Гэсээр ажлаа хийж эхлэв.

Намжүүн ч инээсээр: Мэднэ ээ. Гэснээ Марк руу харан: Марк чамаас нэг зүйл гуйх гэсэн юм болно биздээ. Гээд их л эелдэг инээсээр хэлвэл,

Марк: Юу ?

Намжүүн: Бидний асуудалд оролцохгүй байхыг хүсье. Чи түүний аваад суусан авгай нь биш шүү дээ. Ганц удаа юу яасныг чинь эс тооцвол чи Жэксон ы хувьд бараг л гадны хүн . Гэвэл,

Марк гацаж түгдэрсээр: Ой--Ой--Ойлголоо. Гээд өөртөө сонсогдох төдий амандаа: "Гадны хүн" хэмээн шивнэнэ.

Жэксон ч Намжүүн тэй санал нэгдэн толгой дохиод: Марк энэ хатуу ч гэлээ үнэн үг. Бас би ажлаа дуусгачихлаа. Явлаа шүү. Гээд Намжүүн рүү хараад: Гарахгүй юм уу жаргах замын садаа минь? Гэсээр ширэв татан түрүүлэн гарав.

Намжүүн ч араас нь инээсээр гарав.

Жэксон энэ орой зөвхөн хувцсаа л авах гэж Намжүүн ий гэрт очжээ. Хувцсаа авчихаад,

Жэксон: Энэ хувцсыг чинь би өөрөө авчихъя. Хувцасны мөнгөө авмаар байвал дансаа зурвасаар явуулна биз. Гэж хэлчихээд л үүдэн дээрээс нь буцав .

Жэксон ч гэртээ ирэн орондоо оров уу үгүй юу унтаад өгөв.

Шөнө дунд Жэкийн гэрийн цонхоор Намжүүн гэтсээр орж ирэн Жэксон руу ойртоно.

Тэр орных нь хажууд ирсээр хувцсаа тайлна. Намжүүн ийг тэлээгээ тайлах тэр чимээгээр нь Жэксон сэрж,

Жэксон их л гайхсан амьтан нүдээ бүлтэлзүүлсээр: Чи энд... Гэвэл,

Намжүүн: Чшшш 🤫 гэхээс өөр юм хэлэлгүй Жэксонг үнсэж эхлэв.


Double update ugnu ingedam cn kkk 🤭❤️

Gay Jack Where stories live. Discover now