+13+

363 25 11
                                    


Жэксон: Жүүн аа би энд байна! Чиний хажууд, тэгэхээр одоо чи амарч болно. Тэр чамайг өвдөлгүй эрүүл байгаасай гэж хамгийн их хүсдэг байх . Одооноос тэр биш би үргэлж хажууд чинь байх болохоор гуйя!!! Өвдөлгүй үргэлж эрүүл бай !!! Учир нь аль хэдийн чамайг орхисон чиний хайрт Жин биш Ван Жэксон чамд хайртай !!!

Жэксон Намжүүн ийг чадахаараа чанга тэврэн хэвтэнэ. Түүний чин сэтгэлээс гарсан үгсийг Намжүүн сонссон үгүйг мэдэхгүй ч тэр жаргалтай байлаа. Анх удаа чин сэтгэлээсээ хэн нэгэнд санаа зовж анх удаа хэн нэгэнд сэтгэлээ илчилж байгаа Жэксон дэндүү жаргалтай байлаа.

Тэд тас тэврэлдэж унтсаар нар жаргахын алдад Намжүүн түрүүлэн сэрэв. Эхлээд Жэксонг хараад цочих шиг болсон ч цочихоосоо илүү гайхав. "Тэр яагаад энд байдаг билээ?" гэж бодсоор халуурсан үеээ санахыг хичээв. Яалт ч үгүй Сокжин л бодолд нь орж ирэх ч Жэк ийн " Ван Жэксон чамд хайртай" гэж хэлсэн үе нь тархинд нь тоглогдож эхлэхэд зүрх нь ч бас булиглаж эхлэв. Сокжин ийг өөд болсноос хойш тэр энгийн амьдарч байгаа юм шиг гаднаа инээж байсан ч дотроо бол аль хэдийн үхчихсэн байсан юм. Тэр амьд гэдэг ээ яг энэ мөчид л мэдэрч эхлэв. Зүрх нь булиглан өөрийн эрхгүй нүүрэнд нь мишээл тодрон,

Намжүүн: Баярлалаа намайг хайрласанд. Чи магадгүй түүний минь оронд надад ирсэн сахиусан тэнгэр байх! Гээд инээмсэглэл нь улам л томрон нүүр дүүрэн инээсээр байв.

Жэксон сэрэх үедээ өөдөөс нь харан малийтлаа инээх залуугаас цочиж орхив.

Жэксон: Цочих гэж ! Гэж зүрхээ дарсаар,

Жэксон: Чи одоо болтол халуунтай байгаа юм уу? Гээд Намжүүн ий духан дээр гараа тавьж үзвэл халуун нь аль хэдийн буусан байв.

Жэксон: Ашгүй дээ. Халуун чинь буучихаж. Би хоол хийж чадахгүй ч шөл бол хийж чадна. Шөл уугаад дахиад жоохон амарчихвал гайгүй болно. Гэсээр босох гэвэл,

Намжүүн буцааж хэвтүүлэн тэвэрсээр: Тэр шөл энэ тэрийгээ мартаж үзээ! Түр ингээд хэвтчих!! Гэвэл,

Жэксон: Чи хоол---... гэж хэлж дуусаагүй байтал ,

Намжүүн амыг нь дарсаар: Хоолны оронд чамайг идчих юм уу ? Гээд маазарсан маягтай Жэк рүү харвал,

Жэксон: Хайр даадаг гүй тэнэг новш чинь юу гээд байгаа юм бэ? Хоёулаа одоо хэн нь дээрээ гарах аа үзчих үү? АЙН?? Гэвэл,

Намжүүн шууд л Жэк ийг үнсэн авав. Намжүүн Жэксон г үнссээр уруулнаас нь доошлон хүзүүг нь үнсэн эгэмний ясан дээр нь жижигхэн толбо үлдээгээд уруулаа салган,

Gay Jack Where stories live. Discover now