5

281 39 21
                                        

Намжүүн Жэксоны хариу үйлдэлд ямар ч хувирал гаргалгүй: Чи намайг тийм амархан дийлэхгүй л байхдаа. Гээд эрүүнээс нь зууран арагш түлхэн 2 алхаад л цаасан материал овоолоостой байх  цонхны тавцанд тулгаад эрүүнээс зуурсан хэвээр чихэнд нь ойртоод,

Намжүүн: Хэн нь дийлэхээ өнөө орой л үзчихье. Жаалаа ах нь хаягаа явуулах болохоор заасан цагт хоцролгүй ирээрэй. Харин одоо ажилчид орж ирэхээс өмнө бантаж бутраасан цааснуудаа хураа. Гэсээр эрүүнээс нь зуурсан гараа татан цааш ширээндээ очин суув.

Жэксонг цааснуудыг түүж эхлэхтэй зэрэгцэн ажилчид орж ирэв. Намжүүн ч мушилзсаар энэ боломжийг алдахыг хүсээгүй бололтой,

Намжүүн: Ван Жэксон!!! Гар хөл чинь тийм салга хэрэг үү? Яаж наад дээр зүгээр л өрөөстэй байгаа материалуудыг бутрааж чадав аа! Илүү их уурлахаас минь өмнө хурдан цэгцэл. Гээд их л уурласан албаны өнгөөр хэлээд эргэн ажилдаа оров.

Харин Жэксон амандаа "Ална даа' гэж бувтнасаар газар хөглөрөх олон цааснуудыг нэг нэгээр нь түүх аж.

Орой болж ажил тарах цаг дөхөх үед Жэксонд Намжүүн аас гэрийн хаягных нь байршил зуравсаар ирэв.

Жэксон ч инээд алдаад: Бяцхан бөжинг гэрт нь алах юм биздээ. Хүсээд байгаа бол тэгье ээ. Гэж өөртөө бувтнаад ажлаа цэгцэлж эхлэв.

Ажлын цаг ч дуусч Жэксон гэрээрээ дайрж хувцсаа сольж усанд ороод зааж өгсөн хаягийн дагуу яван очив. Намжүүн ч инээсээр хаалгаа тайлан тэд дотогш оров.

Намжүүн Жэксонг дотогш оруулсныхаа дараа: Эхлээд хоол идэцгээе. Ёс ёмбогор төр төмбөгөр дарс ч гэсэн ууя. Болно биз дээ. Гэвэл,

Жэксон: Юу нь болохгүй байхав! Гэрийн эзэн чи шүү дээ өөрөө л мэд. Гэв,

Тэд ч нэг их яарахгүй байгаа бололтой. Тайван гэгч нь хоол идээд одоо буйдан дээр дарс шимэн сууцгаана.

Намжүүн инээдээ барьж ядан: Ван Жэксон чи хэтэрхий гэнэн гэдэг ээ мэдэх үү? Урхи тависан анчны гэр лүү занганд нь ороод өөрөө гүйгээд ирдэг гэнэн. Гэсээр Жэксонг шоолвол,

Жэксон: Одоохондоо муу зүйл алга. Эсвэл үгүй юм уу? Гээд гартаа барьсан дарсаа тэр чигт нь хөнтөрч орхив.

Намжүүн: Чи аль хэдийн эхний урхиндаа орчихлоо. Гээд хундага руу гараараа заан мушилзав.

Жэксон ч юу гэснийг нь ойлгосон бололтой. Бололтой ч гэж дээ. Бие нь халуу дүүгж доод хэсэг нь учиргүй нойтон халуун болох үед юу хэлэх гээд байсныг нь бүрэн дүүрэн ойлгов.

Намжүүн: Хэцүү байгаа биз дээ? Би тусалъя. Гэж эелдэг зан гаргасаар Жэкийг зөөлөн үнсэж эхлэв. Жэксон ч үүнийг нь таатай хүлээн авч тэд одоо идэлцэх гэж байгаа юм шиг л үнсэлцэж байна.

Намжүүн ий хөдөлгөөн ч хурдсан Жэкийн дээгүүрээ өмссөн байсан сул цамцыг тайлан шидэв. Намжүүн гараа аажмаар Жэкийн биенээс салгаж халаасаа ухан үнсэлтэндээ анхаарлаа хандуулан Жэксонг харж амжихаас нь өмнө сэмхэн гав гаргаж ирэн Жэксон ы гарнаас зөөлөн атгаж байгаад өнөөх гаваараа гавлаж орхив. Жэксон хэдий сэрэл өдөөгч уусан ч ухаантай байгаа бололтой.

Жэксон: Юу хийгээд байгаа юм? Гэвэл,

Намжүүн: Шаг мад. Дараа ямар байхыг нь мэдэхгүй ч өнөөдөр би яллаа. Хонгор минь чи өнөөдөр миний өмч. 😏

iooo ioooo yuweee gss ahahaha dra ni Yana gj bodjen😆🤫

Gay Jack Where stories live. Discover now