4

337 38 35
                                    

Жэксонг тэгж хэлээд гараад явсны дараа Марк: Энэ тэнэг намайг босож чадна гэж бодсон юм байх даа. Гээд санаа алдан: Нэг өдрийн чөлөө авахаас өөр арга үлдсэнгүй шив. Ван Жэксон новш чинь найдвар төрүүлчихээд хаяаад явчих юмаа. Гээд дахиад л санаа алдан: Би яавал чамайг өөрийн болгох бол. Гэж өөртөө зөөлөн шивнэв.

Тэдний ажил дээр Жэксон Марк 2оос бусад нь бүгд ирсэн байх бөгөөд тэр хоёрыг яагаад ирэхгүй байгааг гайхацгаана.

Цаг 11 ийг заахад Жэксон сая ажилдаа орж ирэв. Босоод л шууд ирсэн гэдэг нь илт Үс нь хөвсийж цамцныхаа товчийг ч хагас дутуу товчилжээ.

Тэрээр нэг их юм бодсон шинжгүй эвшээлгэсээр орж ирвэл Намжүүн түүнийг өдөх гэсэн мэт,

Намжүүн: Ван Жэксон!!! Гэж албаны өнгөөр дуудаж зогсоогоод,

Намжүүн: Ван Жэксон өчигдөр орой их л чухал ажил хийсэн бололтой байна. Тийм үү? Гэвэл,

Жэксон: Харин тиймээ нэг бяцхан шувуухайг торонд нь хийж дарж авах гээд их л зүдэрлээ. Гэсээр ёжилсон өнгөөр хариу барив.

Намжүүн: Хичээсэн чинь харагдаж байна аа. Тэр шувуухай чинь чиний пянг даалгүй өнөөдөр ажлаасаа чөлөө авчихсан. Харин одоо чи ч болтугай ажилдаа ор доо. Гээд цамцыг нь засч өгөөд цааш явав. Ажилчид тэдний харилцан яриаг их л сонирхох бөгөөд чухам юу болоод байгааг л үл ойлгоно.

Тэднийг Намжүүн Жэксон 2луу ээлжилж харан ангайж байх хооронд хаалгаар, "Хённнн" гэж орилсоор хэн нэгэн туулай царайт орж ирэв.

Тэр орилсон зүг рүү бүгд харцаа шилжүүлж харин Намжүүн харсан даруйдаа боссоор: Жонгүг аа юу хийж яваа юм? Гэвэл,

Жонгүг: Тэхён ах танд энийг өгчих гэсэн юм. Гээд нэг тортой зүйл өгөв.

Жонгүг: Заза ах аа би явлаа Тэхён ах гадаа хүлээж байгаа. Гэсээр үсэрч дэвхэрсээр гаран явав.

Жонгүг ийг орж ирээд гарах хормын хугацаанд л Жэксон Жонгүг рүү хоолоо харж байгаа юм шиг л ширтсээр байсан юм. Үүнийг нь ч Намжүүн анзааран хажууд нь очоод,

Намжүүн: Дүү рүү минь наад өлөн харцаа шидэх хэрэггүй . Би наад харцны чинь учрыг мэднэ шүү . Гэж зөвхөн өөрсөддөө л сонсогдохоор яривал,

Хариуд нь Жэксон: Миний харц яасан гэж? Хэмээн асуувал,

Намжүүн чихэнд нь ойртсоор: Өчигдөр Марк руу чи яг ингэж харж байсан. Хүслээ хангахыг хүссэн харц. Гээд холдох гэвэл,

Жэксон: Би чамаар хүслээ хангуулмаар байвал яах уу? Гээд хорон гэгч нь инээв.

Намжүүн ч дуугүй зогссонгүй: Би хэн нэгний доор орж байгаагүй. Гэхдээ яахав чи хүсвэл би чиний наад хараал идсэн өгзөгний нүхийг чинь сунгаад өгч болно шүү. Гэж хариу инээгээд: Харин дүүгийн минь хувьд гэвэл тэр аль хэдийн найз залуутай. Гэхдээ залуу минь санаж ав . Би өөрийнхөө юманд их харамч хүн. Гэвэл,

Жэксон: Хэн нь хэн бэ гэдэг ээ үзмээр байгаа юм биз дээ. Тэгвэл чи ч бас санаж ав би хүссэн л бол өөрийн болгодог.

Намжүүн ч энэ үгэнд нь инээсээр: Харж л байя. Тийм л их овсгоотой юм бол намайг өөрийн болго Ван Жэксон. Үгүй бол би чамайг өөрийн эзэмшил болгоно. Гэсээр цааш явав.

Жэксон: Хэн нь daddy болох оо үзмээр байгаа юм биз дээ. Сонирхолтой л юм. Гэх бол,

Намжүүн: Чи бусдын хувьд том залуу байж болох ч миний хувьд увиагүй бяцхан жаал л байх болно. Хэмээн өөртөө хэлнэ.

Цайны цаг болж ажилчид бүгд гарцгаажээ. Намжүүн л оффисдоо байнга байж байдгаараа үлдсэн байх аж. Түрүүний Жонгүг ийн оруулж ирсэн зүйл хоол байсан юм. Тэр яг үнэндээ өөрөө хоол хийж чаддаггүй юм. Дээрээс нь олон хүнтэй цуг хоол идэх дургүй. Үүнийг нь мэдээд л дүү нь түүнд хоол авчирч өгч байгаа юм.

Түүнийг хоолоо идэж эхлээд 5н минут ч болоогүй байхад ван Жэксон кофе атгасаар орж ирэв.

Жэксон Намжүүн ийг олж харсан даруйдаа л: Ким Намжүүн бяцхан жаал бусадтай нэгдэхээс эмээгээ юу? Гэж өдсөн маягаар асуувал,

Намжүүн: Ван Жэксон чи харин араатнаас зугтаж буй бүжин шиг бултаад ирсэн юм бишүү? Зугтаж явж байгаад нүхээ андуураад барын ам руу л ороод ирсэн юм шиг байх юм. Гэсээр өдөөсөн асуултын хариуг сайн гэгч нь барив.

Жэксон ч инээсээр түүний хажууд ирж зогсоод: Эсэргээрээ би бар чи бүжин байвал яах уу? Гэвэл Намжүүн дээш өндийн Жэксоны зогссон ширээний хоёр талаар гараа оруулан Жэксонг шахаж зогсон уруулаа бараг л шүргүүлэх шахам ойртоод,

Намжүүн: Би бар харин чи зүрх муутай туулай. Ойлгомжтой юу?

Бурхан минь!!! Түүнийг ийн хэлэх үед тэдний уруул бараг л нийлж байна.

Жэксон ч зүгээр шахуулаад зогссонгүй нэг эргээд л Намжүүн ийг зөрүүлэн шахан зогсов. Тэгээд их л бахархалтайгаар,

Жэксон: Шаг мад 😏

Jungoo comeo dur buteged ahhah 😆
Zza Jackson Namjoon hoyr odoo alalts2😆🤭





Gay Jack Where stories live. Discover now