Chap、002

30 4 0
                                    

Chap, 002 : First meet.

Анх удаагаа түүнийг олж харахад их сургуульд ороод удаагүй шинэ орчинд дасахад тун хэцүү шиг байсан үе минь. Хичээлийн цаг арай эхлээгүй байхад багш хэдийн тэнхимд орж ирчхээд шинэ оюутнуудын ирцийг авч байсан юм. Солонгост миний мэдэхээр их сургуульд лав сонбэ нартайгаа мэндэлж, хүндэтгэж байх хэрэгтэй байдаг. Тийм ч болохоор би дараа нь ямар нэгэн асуудалд орохгүйн тулд дээд ангийнхнаас хэдийнх нь царайг цээжилж авах хэрэгтэй гэж үзлээ.

Нэрээ дуудуудсан хүн болгон руу харж, нэр нас царайг нь тогтоон явсаар нэг шингэн хоолой гарсан зүг рүү хараад би зог тусч орхисон юм.

Би өөрийгөө дэлхийд ганц байдаг хувцаслалттай гэж хэлэхгүй ч, миний анзаарснаар би энэ сургуульд одоо болтол өөр шигээ хувцаслалттай хүн хараагүй, нээрээ шүү.

Тийм ч учраас Пак Жимин гэх бариу савхин өмд, дөрвөлжин өсгийтэй гутал, хоолойтой хар нимгэн цамц түүнийхээ гадуур урт савхи өмссөн нэгнийг хараад нүд минь хэсэгтээ л түүнээс салаагүй.

Би ч гэсэн тэр өдөр жаахан салхитай юм шиг байхаар нь өвдөг татсан урт савхи өмсчихсөн байсан учир худалч хүнд хос хувцас аятай харагдаж байв.

Түүний хоолой их онцгой учраас хааяа хааяа яриа нь дуулдаж байдаг ч тэр хоолойн эзэн рүү хардаггүй байсан ч, ийм хүн байсан гэж ёстой санаагүй явсанж.

Би тэр үед сонирхол татсан хүнтэйгээ л юм ярьдаг бусад нь хамаагүй гэж боддог, тулчихсан шийдэмгий нөхөр байсан юм. Харин Пак Жимин миний сонирхлыг татсан уу? татсан. Ямар нэг аргаар ямархуу хүн болохыг нь мэдэх хүсэл хором мөч бүрд дотроос минь чангаасаар байлаа.

Ямар нэгэн боломж гаргаж байгаад яриа өдөх гэсэн товч бөгөөд ерөнхий төлөвлөгөө минь бүх цаг үед үйлчилдэг ч Пак Жимин надаас дэндүү хол амьдардаг хүн байсан юм. Тэр их олон найзуудтай хүн бүртэй инээмсэглэл дүүрэн мэндэлж, яриа өдөж явдаг ч би энэ ангид бараг л үл үзэгдэгч учир ямар шалтгаанаар л надтай ярих вэ. Тэр надаас нэг курсийн ах учир таарахад улам хэцүү болгоод өгч байлаа.

Энэ байдлаараа хэд хонож, би бараг л түүнтэй холбогдох зорилгодоо шантраад байсан үе. Тэр ч болохоор тэр өдөр түүнийг харах биш номын сан орохоор зүглэсэн бололтой.

Сургууль ерөнхийдөө хоёр номын сантай ба, нэг нь их олон хэл дээрх номнууд хичээл мэргэжил дээр тулгуурласан номнууд олноороо, нөгөөх нь арай жижигхэн, бас эрт баригдаж бараг л ашиглалтаас гараад буйн дээр номнууд нь ч уран зохиол, философи дээр суурилсан. Би хоёуланд нь явдаг ч, тэр өдөр зүгээр л дотоод хүн минь намайг жижиг номын сан руу явахыг хэлж билээ.

Тэндхийн номыг уншаад суувал хэд ч хоног сууж мэднэ шүү амлая. Тэр номын сан хүнийг өөртөө уусган шингээх ямар нэгэн увдистай.
Пак Жиминийг хэдэн өдөр ажиглаж тархиндаа зурсны эцэст ойлгосон миний дүгнэлт бол, тэр яг л энэ номыг сан шиг.
Хүн бүрт нээлттэй хэн ч хүссэн үедээ орж болох ч, жинхэнэ мөн чанарыг нь ойлгох нэгэн нь харин ховор. Нэг ойлгоод уншсан цагт эндхийн ном бүр дэндүү нандин. Гэвч, ойлгож тунгаалгүй хэдэн мөрт амандаа бувтнаад өнгөрвөл яг л сөнөсөн балгас, сүйрсэн хот шиг.
Яаж уншиж аль номыг нь түрүүлж нээх гэдэг нь тухайн хүний сонголт.

Ер нь Пак Жимин их хачирхалтай хүн юм аа. Ойртох тусам холдож, холдох тусам ойртдог. Уг нь түүний талаарх бодлоосоо түр зуур салах гэж энд ирсэн атал, ийм зүйл болох шив.

Ном уншиж сатаарах гэсэн арга минь маш амжилттайгаар бүтэлгүйтсэн учир өнөөдөр өгсөн бие даалтыг ядаж эхэлж байя гэж бодоод өдөржин суухад бэлдэн гаднаас уух идэх зүйл авахаар булангийн ширээндээ эд зүйлсээ үлдээчхээд өөрөө гарч явлаа.

Гартаа хачиртай талх, кофе, энергийн ундаа барьсаар буцан булангийн ширээ рүүгээ очтол танил цүнх ширээний минь ойр хавьд харагдахад нь гайхаад ойрттол Пак Жимин ширээний минь нөгөө талын сандал дээр суучихсан цааш хараад сууж байв. Тэр дороо гацаж, зогссоор байсанд Пак Жимин ч гэсэн өөрийг нь хэн нэгэн хараад буйг анзаарав бололтой өөдөөс минь хараад удтал ширтэж юу ч хэлэхгүй харсаар байсанд, дотор минь хэн нэгэн "Одоо л боломж чинь. Ахиж олдохгүй боломж чинь! " хэмээн орилж байсанд би хамгийн түрүүнд толгойд орсон асуултаа асууж орхилоо.

- "Хачиртай талханд дуртай юу? "

[ My dream, was you. ]Where stories live. Discover now