Чиний хэлсэн үгэнд догдолж,
чамтай хамт байх сонголт гаргаагүй байсан бол өнөөдөр чамайг санан бэтгэрэхгүй байсан юм...====================================================================
"Найз охин маань байгаа юм"
Түүний хэлсэн үгэнд би гэлтгүй өнөөх залуус ч гайхах нь тэр. Хэлсэн үгэнд нь догдлох эсвэл уурлахаа мэдэхгүй балмагдан зогстол "Хён,таны сонирхол ингэтлээ буурчисан юм уу? Сунми эгчээс болоод иймэрхүү ноомой охинтой үерхээд байгаа юм уу? " гэх хэн нэгний бассан хоолой бодит байдалд минь буцаах ч үнэхээр намайг юу ч болоогүй юм шиг доромжлоход нь түүнлүү хартал харц тулгарчихав.
Өөгүй цагаан царай, өндөр хамар, давхраатай гүн хар нүд. Хөмсгөн дэх персинггээс нь харахад бас л муу залуу бололтой. Хичнээн царайлаг бас муу залуу байлаа гээд хүнийг нүүрэн дээр нь муулна гэдэг... Соёлгүй юм!
"Жонгүг, арай итгэчихээгүй биз дээ!" хэмээн Жимин өнөөх залуу руу харснаа үргэлжлүүлэн " Үнэхээр намайг энэ ноомойтой үерхэнэ гэж бодсон бол, залуусаа бидний нөхөрлөл үнэхээр үнэ цэнгүй санагдаж байна шүү" гэхэд өнөөх залуучууд ам уралдан над шиг охинтой үерхэж байгаа гэхэд нь гайхаж, бас итгээгүйгээ ярилцацгаана. Би тэдний хувьд үнэхээр л доогуур түвшнийх юм шиг.
Тэдний хэрэггүй яриа дууссан бололтой нэг нь хоолойгоо төв болгосноо "Одоо орцгооё, Жимин бараа чинь ирчихсэн байгаа. Аа бас Сунми нөгөөх новштой хамт ирчихсэн байна лээ" гээд бусдыгаа дагуулаад заал руу орцгоов.
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...