Жимин гэлтгүй залуус ч бүгд ойлголоо.
Жонгүг Еэминд сайн юм байна.
======================================================
Зогсолтгүй урсах цаг хугацааны эргүүлэгт ороогдсоор амьдрах ч гэлээ өнөөдөр амралтын өдөр гэгч нь байсан юм.
Өглөө босон гэр бүлийнхэнтэйгээ цайлсны дараа Жиминийг хүлээн сууна. Урьд шөнө унтахын өмнө түүнээс зурвас ирсэн бөгөөд тэрхүү зурваст маргааш өглөө хамт гарна, бас чамайг харамлаж байна, би өөдгүй амьтан гэх утгууд багтсан байсан бөгөөд түүнийг согтчихсон юм болов уу гэх бодол ч зурвасхан орж ирсэн юм.
Түүнээс саяхан илгээсэн зурваснаас ирчихсэн гэдгийг нь ойлгон гадуур хувцасаа өмссөөр гарвал энгийн хувцасласан даруу хөвгүүн зогсож байлаа. Гэвч тийм биш шүү дээ.
Хацар дээр минь хөнгөхөн үнсчихээд гараас минь хөтлөн алхаж эхлэхэд
"Дугуйгаа яасан юм? Өнөөдөр хаашаа явах юм?" гэхчилэн асуултал Жимин
"Хамтдаа алхамаар санагдаад л" гэснээ "Кино үзвэл яаж байна? Хосуудын нийтлэг хийдэг зүйл биз дээ" хэмээн инээмсэглэнэ.
‐--------------------------------------------------
Үзэхээр төлөвлөсөн киноны цаг арай болоогүй тул зургаа авахуулахаар шийдсэн минь алдаа байсан.
Эхний зургууд дээр энгийн байр аван авхуулж байсан хэдий ч...
Жиминий гар биеийг минь хормын төдийд өөртөө татан уруул дээр минь гүнзгий үнсэж эхлэсэн бөгөөд зураг авч дууссанг илтгэх дохиоллын дуу түүнийг арай ядан зогсоосон юм.
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...