Мянга хичээсэн ч чиний дэргэдээс холдож чадахгүй юм, шоронд хоригдсон мэт. Хайр гэх шоронд...
==========================================================================
"Би үерхэж байгаа гэсэн бол жинхэнэ л гэсэн үг, өчигдөрийн үгэнд гомдоод байгаа бол уучлалт гуйх шаардлагагүй байх. Би угаас тийм хүн гэж хэлсэн биз дээ. Надад хайртай л бол тэсэж чадах байх" хэмээгээд гарнаас хөтөлсөн чигтээ сургууль руу орцгоов.
Хэдий эсэргүүцэхийг хүссэн ч халуунаар хайрах мэт ширтэх сурагчдын нүднээс эмээсэндээ гараа салгалгүй түүнд чирэгдсээр ангийн үүдэнд ирэхэд Жимин
"Завсарлагаан болтол баяртай" хэмээгээд хацар дээр хөнгөхөн үнсчихээд өөрийн ангийг зүглэх нь тэр.
Нэгэнт сэтгэлээ татаж, шинэ хүн болохоор шийдсэн тул түүний анхилам үнэр, донтом оршихуй дор догдлон дурлахгүй хэмээн өөртөө ахин дахин сануулсаар анги руугаа орлоо.
Үнэхээр Жиминтэй үерхэж байгаад минь сурагчид одоог хүртэл итгэж чадаагүй мэт ширтэх нь гаслантай. Үнэн гэвэл би ч түүнтэй үерхэж байгаадаа итгэдэггүй юм шүү дээ.
Сурагчдын дундуур сүлжсээр өөрийн суудалд суун тухлах гэтэл
"Еэмин-а, Жисог багш чамайг дуудуулж байна" гэсээр ангийн дарга ширээрүү дөхөхөд
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...