Үерхэл

432 40 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Магадгүй надад дурлах гэсэндээ л хийж байсан тэр үйлдлүүдэд чинь би хэтэрхий их догдолдог байж дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Магадгүй надад дурлах гэсэндээ л хийж байсан тэр үйлдлүүдэд чинь би хэтэрхий их догдолдог байж дээ.


=================================

Жимин"Чамайг гомдоохгүй гэж бодож байна.Чамд дуралчих болохоор санаа зовох хэрэггүй. Намайг дурлуулахдаа л анхаар" гэснээ намайг өөртөө татаад үнсчихэв.

Салахыг хүсэмгүй тэр л үнсэлт дуусахад би чамд хайртай гэдэгтээ бат зогсож, чинийх гэсэн тодотгол дор нүүр бардам амьдрахыг хүсэж билээ.

Жимин үнсэлтээ салган "Өнөөдөр бидний анхны өдөр болохоор хичээл тараад нэг тийшээ хамт явна шүү. Гэртээ харилгүй хүлээж байгаарай" гэчихээд догдлон зогсох миний гарнаас атгасаар дээврээс бууцгаав.

Хөтөлсөн гарнаас нь болж цээжээ нэвтлээд гарах нь уу гэлтэй цохилох зүрхэндээ санаа зовсоор байтал аль хэдийн ангийн үүдэнд ирчихсэн байх нь тэр.

Жимин гараа авангаа "Хоолыг чинь идүүлэлгүй авч явсанд уучлаарай. Гэхдээ орой залуус дээр очоод юм идчих байх" гэснээ "Ордоо, хэсэгтээ л чи бид хоёр ярианы сэдэв болох байх, тэсээрэй" гэчихээд анги руугаа гүйгээд явчихав.

Тийм дээ, хэсэгтээ л ярианы сэдэв болох биз.

Анги руугаа оров уу үгүй юү охидууд хашхиралдан

"Үнэхээр Жимин та хоёр үерхээд байгаа юм уу?"

"Чи үерхэе гээд мөнгө өгсөн юм уу?"

Summer's DiaryWhere stories live. Discover now