Сэтгэл гэгэлзүүлэм болзоот өдрийн дараа бидний үерхэл нурчихсан.
Жимин утасаа салгаад хэдийн хоёр долоо хоногийг ардаа үдэн, бүр сургуулиасаа ч шилжсэн. Ор сураггүй...
Эхний өдрүүдэд бие нь өвдөж, утасаа эвдэлчихсэн байх гэх мэтээр таамагласан ч сурагчдын ярианаас шилжсэн гэдгийг мэдэж, ганцаардал дунд живж байна.
Сүр болох зүйл биш байж болох ч тэр амьдралд минь байгаагүй мэт л замхарч оджээ.
---------------------------
Хэлэх болов уу, шалтгаантай л байх гэх үгсээр өөрийгөө хуурсаар түүнгүй хоёр сарыг элээсэн ч юмс сайжрах биш улам дордсоор.
Жиминээс ямар ч мэдээ дуулаагүйдээ өөрийгөө хаягдаж үлдсэнээ ойлгох ч удалгүй үгүйсгэсээр өнгөрсөн дэх дурсамжаараа хооллон арай ядан өдөр хоногийг элээхдээ туршаагүй зүйл бараг үгүй.
Захирлаас гуйж гувшсаар түүний хаашаа явсан талаар мэдээлэл авахыг хүссэн ч хоосон цаас л угтсан бол ядаж Жонгүг болон найзуудтай нь уулзахаар зэхэхэд тэднийг олж чадсангүй.
Түүнийг санан галзуурах шахахдаа, шөнө нь түүнийг зүүдлэхийг хүсээгүйдээ цаг тутамд хичээлээ хийсээр эцэст нь эмнэлгийн орон дээр сэрсэн удаа цөөнгүй.
"Гомдоохгүй ээ, харин чиний гарнаас би биш өөр нэгэн атгавал би тэсэхгүй байх"
"Амлая, үүрд чиний хажууд байна гэж"
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...