Эцгийнхээ сүрдүүлгэд хараал урсгах Жимин... Аавыгаа хэлсэн л бол хийдэг хүн гэдгийг хамгийн сайн мэдэх хүн нь тэр өөрөө шүү дээ.
Еэминийг хэрхэн хичээж, гадаад руу суралцахаар мэрийж байгааг нь тэр сайн мэднэ.
Хайртай учраас эцгийнхээ үгийг зөрөн, Еэминийг тэтгэлгээс нь салгах уу.
Зөвхөн тэтгэлэг ч бус гэр бүл, амьдралыг нь бусниулахыг тэр мэднэ.Эсвэл хичнээн хайртай ч түүнийхээ аз жаргалын төлөө салах хэрэгтэй юу.
Эцэг нь хэдийн хайрт нэгнийг нь мөшгиж, бүр тэтгэлгийн жагсаалтаас ч салгасан гэдгийг мэдэх Жимин хүйтэн ор, норсон дэрэн дээрээ шөнийн турш зүрх зүсэм бодлоо эргэцүүлэн хоносон ч түүний эцсийн шийдвэр гэгээлэг байсангүй.
Хайртай нэгнээ орхих шийдвэр...
=============================================================
Түүнтэй хамт байх цаг хугацаа хумсын чинээ үлдсэн тул хоромын төдийг ч хумсалхыг хүсээгүй тул яаравчлан Еэмин лүү зүглэв.
Чамайг түүний дэргэдээс холдчихвол тэр жаргалтай, амжилттай амьдрах болно гэсэн шиг тэнгэр цэлмэг, агаар нь бүлээн , амар амгалан байх ажээ.
Түүнтэйгээ өдөржин хамт байгаарай гэх ээжийнх нь бэлэг мэт амралтын өдөр байх нь ч гунигтай.
Jimins Pov
Гэрийнх нь гадаа түүнийгээ хүлээн зогсохдоо эцгийнхээ шийдвэрийг няцааж үл чадах өрөвдөлтэй, сул дорой өөрийгөө хараана.
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...