Бүлээн нулимс хүйтэн хацар дээр минь зам татуулан урсах үед зүрх минь ч бас дурлал гэх сэлмийн золиос болон хагарна.
========================================================================
Намрын салхин дор хайртай хүнээ харан зогсож буй өсвөр насны хоёр жаал.
Нэг нь дурлалт нэгнээсээ тэсэхийн аргагүй хатуу үгийг сонссондоо, өнчин хайран дор цөхрөн зогсох бол нөгөө нь анх харсан үедээ л сэтгэл алдарсан хэрнээ түүнийгээ хатуу үгээр идэн, хамгаас хүндэт ахдаа эдгээх эм болгон бэлэглэчихээд харамлан зогсох аж.
Жиминийг одоог хүртэл уучлалт эрээд ирэх болов уу гэсэн биелэшгүй горьдлого тээсээр зогсох өөрийгөө шоолох шиг. Анхнаасаа багш нарт асуудал тарихгүй засарч байгаа нэгэн шиг харагдахын тулд номын хэнээтэнд ойртож, салсан ч мартаж чадамгүй тэр хүнийхээ оронд орлуулах гэж л тэр намайг сонгосон шүү дээ. Үерхэл ийм амархан дуусдаг гэж мэдсэнгүй.
Хэр удаан хүлээснээ мэдэхгүй ч бодит байдалтай эвлэхээр шийдэн, хичээл номоо хөсөрдүүлж орхисноо санан одоо ч урссаар байх нулимсаа ширүүн гэгч нь арччихаад явахаар шийдэн Жонгүгийн гэрт орхисон зүйлсээ авахаар хаалга руу зүглэж байтал дулаахан хийгээд хэзээ ч тавимгүй хүчирхэг гар мөрөн дээр минь мэдрэгдэх үед ялимгүй цочин эргэж хартал инээмсэглэн зогсох Жонгүг...
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...