Биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэхийг хүсдэг. Чи бас Би. Санаа зовох зүйлгүйгээр ирээдүйгээ бүтээхийг хүсэж байна.
==========================================================
"Ойлголоо доо. Тэр өөрөө л хүсэхгүй бол саад болохгүйг хичээнээ. Гэхдээ чи ч бас төгсөх анги байж хөвгүүдтэй орооцолдоод л явж байгаа биш гэж үү, мм? Заза юутай ч баяртай " хэмээгээд гарнаас минь татсаар хаалга руу чиглэв.
Түүнд чирэгдсээр гарахынхаа өмнө эргэж харан тэдэнд арай ядан баяртай гэж хэлж амжив.
Ангиас гарсны дараа түүнээс гараа салгаад "Зүгээр явъя гээд хэлж болох байтал заавал үгийн чөлөөгүй чирж явах хэрэг байхгүй шүү дээ" хэмээн алхангаа Жиминд хандан хэлтэл
"Хичээл тараад л хамт явна шүү гэж хэлээд байхад гарч ирэхгүй удсан хүн нь хэн билээ дээ, хэрвээ энэ янзаараа хайнга хандаад байвал чи намайг охидуудад булаалгах шинжтэй" гэсээр мотоциклныхоо дэргэд ирэн хамгаалалтын малгайгаа өгөхөд нь
Би"Үүнтэй хамт явах юм уу?" хэмээн сандарсаар асуутал
Жимин"Арай сүйх тэргэнд суугаад явах гэсэн юм биш биз дээ, бид хурдлах хэрэгтэй. Мартаагүй бол явах ёстой цагаасаа нэлээн хоцорч байна лдаа" гэсээр мотоциклондоо суучих нь тэр.
YOU ARE READING
Summer's Diary
RomanceЗун гэдэг халуун дулаан, амар тайван хэдий ч ердөө л тэсгэм хүйтэн ирэхийн анхааруулга биш гэж үү. Пак Жимин. Чи яг л зун шиг. Хайрлуулж, дурлуулж, догдлуулчихаад зүгээр л юу ч болоогүй мэт орхидог өвөл шиг хүйтэн муу залуу...